Монгол улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль энэ оны зургаадугаар сард болно.
АН-аас Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дахин нэр дэвших нь тодорхой бөгөөд түүний багийнхан сонгуулийн сурталчилгаагаа ч албан бусаар эхэлжээ.
Харин МАН-аас нэр дэвших кандитатын нэрс олон янзаар яригдаж байсан ч оны өмнөхөн тодорхой хүрээнд шийдэгдсэн тухай эх сурвалжууд өгүүлж байна.
Монгол улсын хөдөлмөрийн баатар, дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын дэд дарга М.Энхболд нар өөрсдөө нэр дэвших сонирхол ихтэй байсан ч МАН-ын удирдлага илүү шинэ, гэнэтийн шийдэл гаргасан нь УИХ-ын гишүүн Д.Оюунхорол гэнэ.
Элдэв луйвар, хэрэг түвэгт огт холбогдож байгаагүй, нэр цэвэр, хамгийн гол нь эмэгтэй хүн тул Ц.Элбэгдоржийг ялах магадлал хамгийн өндөр гэж үзэн, ийм шийдвэрт хүрсэн бололтой.
Харин үүнтэй зэрэгцэн ИЗНН-ынхан С.Оюуныг дэвшүүлж, түүний саналыг хуваах маягаар ажиллавал асуудал хүнд болж мэднэ хэмээн болгоомжлох эргэлзээ ч бий гэнэ.
Э.Мягмардорж
Сонин мн