Тэд яг л ээж хүү хоёр шиг харагддаг. Гэвч тэд өөр харилцаатай хоёр юм байна. Энэ хоёр дотно харилцаатай хосууд бөгөөд бие биенийгээ гэсэн сэтгэл нь тэдний замд таарсан олон саад бэрхшээлийг даван гарахад нь тусалсан гэнэ.
Хоёр жилийн өмнө Вене хотыг хамарсан шуугиан гарсан билээ. Энэ шуугиан нь өсвөрийн гандболын багийн дасгалжуулагч эмэгтэй Ренат Юрас (Renata Juras) өөрийн сурагч Эрвин Унтерлехнер (Ervin Unterlechner)-тэй холбогдсон асуудал байлаа. Тэд нар шуугианд холбогдох үедээ нэг нь 41 настай, нөгөө нь 14 настай байжээ. Дасгалжуулагч Ренат өөрийн шавийн сексийн дасгалжуулагч болсон байсан тул шүүхээс түүнд 22 сарын хорих ял оноожээ.
Энэ найман сард Ренат, Эрвин нар охинтой болсон бөгөөд охиндоо Ноэми (Noemi) гэх нэр өгчээ. Энэ охин Ренатын гурав дахь хүүхэд бөгөөд тэрээр өмнөх нөхрийнхөө хоёр охиныг төрүүлсэн бөгөөд одоо охид нь 16 болон 21 настай гэнэ.
Энэ бүхэн монголд болсон бол хэр шуугих байсан бол?
ЦАГ ТӨР