Норвегид оршин суух эрхтэй нуурын аварга могой Норвегийн Сельйорд нууранд Сельма ” хэмээх аварга том могой байдаг гэдгийг олон тооны гэрч нар баталдаг билээ. Одоогоор зуун хувь баталгаатай баримт нотолгоо байхгүй ч хэдэн мянган жуулчид энэхүү аварга амьтныг харах найдлагаар дүүрэн жил бүр энд аялан ирдэг байна. Сельмагийн гайхамшиг Норвеги улс нь олон сайхан нууртай байдаг бол үл мэдэгдэх аварга том могойтой гэдгээрээ алдартай нэгэн нуур бол яах аргагүй Сельйорд юм.
Тэрээр Ослогоос урагш 150 километр зайд байх ба аварга могой уг нуурын гүнд байдаг бололтой. Сельма хэмээх энэ нэрийг түүнд Жан-Ов Сандберг гэдэг нэгэн швед эр өгчээ. Сельйорд нуур нь нэлээд том нуур бегөөд 13 км урттай , 1 км гаруй өргөн, 153 метр гүнтэй юм байна. Тэрээр эргэн тойрондоо хад хясаа ихтэй их нууцлагдмал, хачин жигтэй харагддаг нуур юм. Усны гүнд байгаа хүлэрийн хэвтшээс болоод ус нь харанхуй бас аквалангны тусламжтай усны гүнд зураг авах гэхэд үзэгдэх орчин их муу байдаг байна. Нууранд их хэмжээний загас байдаг бөгөөд ердийн хулд загас бүүр 10-15 кг жинтэй. Өдий хэрийн хэмжээний том загас байгаа нь нууранд судлагдаагүй том махчин амьтад байх нь гарцаагүй гэсэн таамагт хүргэж байна.
Нууранд амьдардаг мангасын тухай яриа бүүр XVIII зууны үеэс түүх болон иржээ. Иймээс нутгийн иргэд мангас бий гэдэгт бат итгэдэг юм. Судлаач Петер Сергюссон Сельмагийн үзэгдлийг нэлээд судалж байгаа нэгэн. Тэр хэлэхдээ “Үнэхээр тийм том, аварга амьтан энэ нууранд амьдрах нь юу л бол хэмээн олонх эдэмтэд үздэг билээ. Би үүнийг хүлээн зөвшөөрнө. Гэвч энэ мангасыг харсан гэрчүүдиин тоо өдөр ирэх тусам улам ихээр өсөж байгааг яалтай вэ. Энэ нь үнэндээ ямарч шинжлэх ухаанч хандлагуудыг үгүй хийж байна. Харин Сельма энэ хугацаанд хэдий нь орон нутгийн алдартан бас Норвегийн нэгэн бахархал болж чаджээ” .
Мангастай нүүр тулсан нь Вальтер Берг хэмээх нэгэн хүний энэхүү мангастай хаз тулсан явдал «Aftenposten» сонинд анх 1976 онд хэвлэгдэж байжээ. Бергийн сонинд явуулсан ил захидалд : “Сүүлийн үед би нуурын аврага могойн тухай хэд хэдэн өгүүлэл уншлаа. Энэхүү амьтныг би өөрийн нүдээр харсан нэгэн гэдгээ та бүхэнд дүүлгамаар байна. Энэ явдал 1963 онд намайг тэрхүү нуурын эргээр дүгуйтай аялал хийж байх үеэр болсон юм. Наймдугаар сарын сүүлчийн шөнө би их ядарч байсан тул Сельйорд нуурын эрэг дээр задгай тэнгэрийн доор хоноглохоор шийдсэн юм. Гэтэл нэгэн дэрсэн овоохой олсон тул түүндээ хоноглон өглөө эрт босч орчин тойрноо судлахаар гартал нэгэн гайхалтай бас хачин жигтэй амьтантай таарсан юм. Тэрээр толгойгоо эрэг дээр гарган хэвтэж байсан бөгөөд түүний урт нь бараг 30 фунт орчим байв. Би маш их айж балмагдсан тул энэ тухайгаа хэнд ч яриагүй юм. Харин одоо би хэн нэгэнд болсон явдлын тухай яримаар байна” гэжээ.
Сельйорд нуур нь далайд цутгадаг голуудтай хобогддог тиймээс Сельмааг далайгаас нууранд шилжиж ирсэн ч гэж ярьдаг. Тийм учраас түүнийг заримдаа далайн могой гэдэг юм. 1963 онд Сельмаг Бергээс өөр бас нэгэн хүн олж харжээ. Түүнийг 63 оны таван сард олж харсан бөгөөд мангастай учирсан эрийн нэрийг Торье Линдствл гэдэг. Нуурын баруун талд Сварварен нэртэй нэгэн газар гарч ирэхэд нь харжээ. Торье 10 гаруй цаг трактортай ажиллаж байгаад нуурын эрэглүү мод ойгоос зөөх үед нэгэн хачин жигтэй амьтан байхыг үзжээ. Тэр нөгөөх нууцлаг амьтанд бараг 40 гаруй метр ойртож чадсан бөгөөд түүнийг сайтар харж авчээ. Амьтны толгой 35 см орчим урттай байсан бөгөөд хүзүү нь урт нарийн, саарал бор өнгөтэй, 20см орчим өргөнтэй байсан гэнэ.
Торье ийм хачин амьтан урьд өмнө үзэж байгаагүй тул дахин ойртохыг оролдсон боловч уг амьтныг үргээж холдуулжээ. Тэр бүтэн өдөржин хүлээсэн боловч аврага амьтан дахин гарч ирээгүй байна. Шуудан зөөгч Олав Ювкес мөн л домогт мангасыг харсан нэгэн бөгөөд Сельмаг 1975 оны зун машинаараа явж байгаад харжээ. Олав усны гадаргыг ширтэж байгаад түүнийг санамсаргүй олж харжээ. Хүрэн цэнхэр өнгөтэй, 5метр орчим урттай, нарийн урт хүзүүтэй, жижиг толгойтой амьтан байсан гэнэ. Мангас харах зориулалттай цамхаг Шведийн мангас ангуучлагч Ян-Ове Сундберг хэмээх нэгэн эр Сельмааг зөвхөн олж харсан төдийгүй түүнийг видео камерт буулгаж авсан нэгэн юм.
Сундберг 2003 онд нуурын орчимд ирэхдээ, тусгайлан мэдээ баримт цуглуулах зорилготой байжээ. Гэтэл нэгэн өдөр нуурын эрэг дээгүүр зугаалах зуураа тэрхүү амьтантай учирах , аз завшаан тохиосон нь , түүнд зураг авах боломжийг олгожээ. Байнга элдэв хачин зүйл ярьж явдаг швед эрийн мэдэгдэлд скандинавын эрдэмтэд тоомсоргүй байдлаар хандсан байна. Гэвч энэ мэдэгдлээс хойш жуулчдын тоо үлэмж нэмэгдсэн тул орон нутгийн удирдлагууд ашиг олох зорилгоор аварга амьтныг харж суух ажиглалтын өндөр цамхаг барьж өгчээ. Хэдийгээр тэрхүү цамхагаас Сельмаг харсан хүн одоогоор гарч ирээгүй байгаа ч цамхагаас нуурын үзэсгэлэнт дүр зураг их сайхан харагддаг гэнэ.
ЭХ СУРВАЛЖ: ХОРИОТОЙ БҮС СОНИН