Саяхан Дуучин Бейонсегийн бяцхан охин Блю Айви нэг нас хүрсэн. Төрсний дараах жинг хасахад цаг хугацаа тийм ч чухал биш гэдгийг “Од” ээж маань харуулж чадлаа. Үүнийг түүний сэтгүүл дээр гарсан зурагнаас харж болно. 31 настай Бейонсе үргэлж азжаргалтай харагддаг. Түүний энэ байдал нь сайхан инээмсэглэл, хайртай гэр бүлээс нь гадна баримталж явдаг дотоод зарчмуудад нь оршдог байна. Бейонсе өөрийн юу хүсэж байгааг мэддэг. Тиймээс ч өмнөө тавьсан зорилгодоо заавал хүрэхийг эрмэлздэг аж. Төрснийхөө дараа тэрээр өөрийн таргалалтын эсрэг тэмцэж эхэлжээ. Хагас жил өнгөрсний дараа дэлхий үнэхээр нүдэндээ итгээгүй юм. Уйгагүй хөдөлмөр, хатуу нарийн хоолны дэглэмийн ачаар тэр 27 кг жин хасаж чадсан. Зарим хүмүүс одоо хүртэл итгэж ядсан хэвээр байдаг аж. Тэгвэл Америкийн эрчүүдэд зориулсан “GQ” сэтгүүлд авахуулсан зураг нь шүүмжлэгч мөн хэзээ ч турж чадахгүй гэсэн гутрангуй эмэгтэйчүүдэд нотолгоо болох юм.
Н.Сайханаа
www.emegteichuud.mn