Уйдахаа мэдэхгүй энэ гитарын гоцлол аяыг түрүүнээс хойш хичнээн ч удаан тоглов.Түүний сэтгэлийг
ганцхан хүн л эзэмдэж байв.Энэ бүхнийг бодоход түүний сэтгэлд гуниг,баясал бүгдийг нь төрүүлнэ.Аяархан босоод халааснаасаа тамхиа авч татангаа урт гээч нь санаа алдаад угсруулан гурав татав.Өмднийх нь урд халаасанд нь нэг зүйл байгаа
нь мэдэгдэв.Түүнийг гарган үзвэл үрьд өнгөрсөн бүхнийг дахин сэргээж бод гэсэн юм шиг л Анарын 3 жилийн өмнө
авхуулсан төгсөлтийн зураг байв.Урьд болсон бүгдийг яримаар байвч сэтгэл нь нэг л хүрэхгүй бас тэгээд ойлгочих дотно хүн ч байсангүй.Ингээд гэрээсээ гараад хаашаа явж байгаагаа мэдэхгүй дэмий л хурдан алхлана.
Энэ залууг гаднаас нь харвал жирийн бөгөөд их зантай, царайлаг 24-25 насны гэмээр, өндөр, шардуу цэвэрхэн царайнд
нь зохицсон 2 том хар нүдтэй.Тэр залуугийн нэрийг Цогтдэлгэр гэдэг,23 настай,дээд сургуулиа төгснөөс хойш тодорхой эрхэлсэн ажилгүй байгаа билээ.Найзууд нь түүнийг Цогоо гэж дуудна.Найз охин гээд хүн байхгүй.Нийлдэг зургаа,долоон үеийн залуучууд бий.Зарим нь ажил төрөлтэй,зарим нь эхнэр хүүхдтэй болчихсон.Хааяа нийлхээрээ бут
авчихдаг,дэм дэмэндээ нөхөрлөцгөөнө.Ойрын хэдэн өдрөөс хойш өнгөрсөн амьдрал нь бодогдоно.
Ингэж алхалах зуур ээжийнх нь хэлж байснаар”Одоо ч авгай хүүхэд,ажил олж хийх хэрэгтэй “юм шиг санагдана.
Цогийн ээж даруухан,тайван,нинжин сэтгэлтэй сайхан хүн бий.Хоёр том хүү нь аль хэдийн эхнэр хүүхдийн хамт гадаад гараад амьдралаа хөөцгөөсөн.Одоо 2 хүү,нэг охиныхоо хамт аж төрнө.Охин нь одоо дөнгөж найз залуутай болж байгаа юм.Найз залуу болох Баяр нь хувийн бизнес эрхлэдэг.Харин охин Энхцэцэг нь хоёр дахь удаагаа дээд сургуульд сурч байгаа.Бага хүү Цогтэрдэнэ нь Их сургуулийн 3-р курс,авгай авахгүй гэж ярьдаг нэгэн.Цогоогийн аав Эрдэнээг(Цогтэрдэнэ) гэдсэнд нь байхад нь хаяад явсан.Одоо нэгэн компанийн захирал.Ээж нь түүнээс хойш 21 жил ганцаараа амьдарч ирсэн.Хүүхдүүдээ өдий зэрэгт яваад нь их л баярладаг ажээ.
Цогоог ингэж явахад нь баргил хоолойгоор “Цогоо” гэж нэг хүн дуудав.Эргэн харвал дотны найз Ананд нь зогсоно.Хоёр найз хоёр биенийхээ мэндийг асуулцсаны дараа:
-Хаашаа явж байгаа юм бэ? гэж Ананд асуув.
-Хуучин танил болсон газарлуугаа явж байна гэж даруухан бөгөөд тод хэлэв.
-Хуучин гэж сургууль уу?
-Тиймээ.
-Яах нь уу?Болзоотой юм уу хэмээн хөгжилтэй хоолойгоор асуув.
-Надад ямар юмны болзоо байх вэ.Зүгээр л явж байна.
-Чи………..чи одоо хүртэл мартаж чадаагүй байгаа юм уу?А…………….Анарыг гэж хэлээд Цогоо руу харав.
-Үгүй ээ.Өнөөдөр… өнөөдөр гэж ойрын үед бодогдоод байна гэв.
Анандад хэлэх үг байсангүй харин дэмий л гөлөн гөлөн хийгээд хэрэггүй л асуудаг байж гээд санаа алдав.
Чи юундаа санаа алдаав ээ.Чи ямар би байгаа биш гээд чанга ууртай хэлэв.
-Уучлаарай.Би уг нь асууя гэж бодсонгүй гэвч өнгөрсөн 5 жилийн зүйлсийг мартсан байх гэж бодсон юм.Биеээрээ туулж амсаж ирсэн хүмүүсд нь бүүр л хэцүү байгаа би мэдэж байна гэсэн гэмшсэн дуугаар хэлэв.Цогоо гэнэт нүүрээ үрчийлгэсэнээ, чи ч бас ингээд л, ер нь яагаад юу болоод байгаа юм бэ гэж уурлангуй хэлэв.
Нэг хэсэг залуучууд чив чимээгүй алхаж байснаа Цогоо гэнэт ёр нь болох ёстой зүйл болдгоороо л болсон.Бурхан намайг шийтгэсэн гээд гомдонгуй хэлээд Ананд руу ширтэв.Анандаа чи ер нь юу болоод өнгөрсөнийг тодорхой ойлгосон уу?гээд Анандыг ширтсээр байв.Ананд:
-Би ч ойлгосон… ойлгосон гэж бараг үгүй гэхүүдээ гэсэн дожоогүй хоолойгоор хэлэв.
Ананд их даруухан,алиа зантай бараг ааш нь эвдрээгүй хүүхэд зангаараа.Гаднаас нь харахад нэг л дожоогүй.Тиймч болохоор охидууд тоодоггүй юм.Аав ээж хоёрын ганц хүү болохоор эрх гэж жигтэйхэн.
-Чамд зав байна уу Анандаа?
-Байна.Би гэртээ уйдаад байхаар нь охин эргүүлэх гэж гарч ирсэн юм гээд инээмсэглэв.
-Чи бид 2 хэзээнээс охин эргүүлдэг болчихсон юм бэ гээд Цогоо Анандыг шоолов.
-Харин тэгээд яагаав аз болж чамтай дайралдаад явж байна ш дээ.
-За тэгвэл “Hunter” орж жаал ярьж сууя гэв.
Ананд ч гэсэн дургүйцсангүй дуртайяа “Тэгье” гэж уриалгахан хэлэв.
Hunter гэж залуучууд 10 жилд байхдаа ордог байсан хуучин танил болсон bar гэхэд болно.
Ороод нэг нэг пиво захиалаад тамхи гаргаж татцгааж байснаа Цогоо гэнэт “Би чамд үүнийг яръя.Би бүүр ойрд хүнтэй хуваалцаж яримаар санагдаад байсан юм.Ашгүй чамтай дайралдлаа.
-Би ер нь хэний тухай гэдгийг гадарлачихлаа.Анар тиймээ гэж аяархан хэлэв.
Цогоо инээмсэглэсэнээ “Тийм.Миний анхны хайр.”
Чи ингэхэд түүний төрхийг санаж байна уу?Тийм жижигхэн нуруутай,бор хөөрхөн царай,ялдамхан инээмсэглэл,даруухан хувцаслалттай.Ухаалаг,үргэлж инээмсэглэж явдаг дүр төрх нь үлдэж дээ гээд санаа алдахад нь Ананд юу гэж хэлээхээ мэдэхгүй байв.
Урдаа байгаа пивоноос хэд хэд балгаж авснаа өөрийгөө зоригжуулах гэсэн юм шиг чанга дуугаар хоолойгоо засав.Тэгснээ инээж байснаа:
-Би яаж танилцсанаа санаддаггүй байж билээ.Анараас асуувал сайн мэдэж байгаадаа.Уг нь ч мэдэж байна л даа Анар надад хэлж байсан юм гээд энэ түүх эхэллээ.
Ананд ч чимээнүй л Цогоогийн 2 том нүдийг нь ширтсээр л байв.
Тээр жил чи бид 2 сансрын төвөөс тамхи авчихаад явж байсан чинь урдаас нээх хөөрхөн охин зөрсөн.Чи тэгэхэд юу гээд солиороод байлаа.Миний дагина,эрдэнэ,хайр юу юу гээд байлаа гээд Цогоо Анандыг шоолов.
Ананд ч инээж байснаа “Тэр охин чинь үнэн тасархай охин байсан ш дээ” гээд инээлдэв.Цогоо:
-Тэр ч үнэн шүү би бас ангайгаад нүдээ тэр охиноос авч чадахгүй байсан.Би тэр бүгдийг өчигдөрхөн юм шиг тодоос тод санаж байна.2 хоногийн дараа Тамираагийн төрсөн өдрөөр PC -д тоглож хоноогүй юу.Тэгэхэд нөгөө чиний дагина чинь хэдэн найзуудынхаа хамт орж ирсэн ш дээ чи санаж байна уу?
Би тэр үед яг ичэж үхэх гэж байсан.Нойргүй хоночихсон,архи үнэртүүлчихсэн тэгсэн Азаа гэж нэг тэнэг юм
“Хөөе Аагий тоглох гэж байгаа юмуу” гээд орилоод согтуу юм байж.
Азаа согтохоороо нээх онгироо болчихдог юм тээ гээд Ананд яриаг нь таслав.
Энэ бүгд 5 жилийн өмнө болсон зүйлс байлаа.Тэр үед Цогоо,Ананд,Азаа,Тамираа гээд хөвгүүд 10-р ангиад орох жил байсан юм.Азаа-Азбаяр алиа хошин зантай,ямарч хүнийг инээлгэж чаддаг,тамхины дайсан гэдэг нэртэй,
туранхай өндөр тамхи шигээ болчихсон гэж найз нар нь шоолно.
Тамираагийн хувьд царайлагдуу,их зантай гэж,цав цагаан царайтай,хямсгар зантай нэгэн байлаа.Залуучууд бүгд л ижил нуруутай,санаа нийлдэг байв.Мөн тэдэнтэй нийлдэг Мөнхбаяр,Төгсбилэг,Жаргал нар хамт байлаа.Мөнхбаяр бол тэднээс өөр нэг зүйл нь насаар хамаагүй бага,намхан махлаг бор царай том нүд нэг л зохилдоогүй юм шиг.Аав ээж хоёр нь багш болохоор бас намбатай.Төгсбилэг бол аав дүү хоёрынхоо хамт амьдардаг,найз нараасаа 2 ах,бие муутайн шалтганаар 2 жилийг өмнө сургуулиа төгсч чадааүй бөгөөд шүдэнзний мод гэдэг нэрээрээ нэрт гарсан байв.Хийдэг зүйл,сонирхдог зүйлүүдээрээ найз нараасаа ганц эсрэг хүн нь Жаргал байв.Амьдрал үзсэн хэрсүү зан,хүний эвийг нь аятайхан олдог арга,бас хүнийг нүүр хийх газаргүй болтол нь доош хийдэг нэгэн байлаа.Охидуудыг ч гэсэн
унагаанаад л, уяраанаад л явдаг нэгэн байв.
Ингэх зуур Цогоод их зүйл бодогдлоо.Тамираагийн төрсөн өдөр гэсэн шиг шөнөжингөө архидаж,тоглож хоносон.Ер нь тэр үед нэгнийх нь төрсөн өдөр болвол дандаа л иймэрхүү маягаар тэмдэглэдэг байлаа.
Би ч тэр үед Азааг чанга гэгч нь цохиод чимээгүй гээд нээх хурдан хэлчихсэн. Ананд:
-Би Азаагаас ичээд байдан юм.Гэхдээ согтуу байхад нь гэв.
-Би танай дагинатай орж ирсэн охидуудаас ичээд үхтлээ улайчихсан байсан.Ядаж байхад чи гэж нэг юм баясаад бүүр хөөрчихсөн байсан санаж байна уу Анандаа ? гэхэд нь “тэгэлгүй яахав” гээд инээв.
-Чи тэр үед Жаргалыг анзаарсан уу? Нэг охинг дагуулаад гараад явсан.Дагинатай чинь хамт орж ирсэн 3 охинг Тамираа бацаанууд гээд нээх тоохчгүй байсан.Тамираа луу харсан чинь хэнэгчгүй наад хэд чинь бацаан ш дээ гэж билээ.Азаа:
-Ямар хамаатай юм бэ,охидууд л бол охидууд ш д.Хөөе хөөе энд суух уу? гээд л алингаа алдаж билээ.
Тэгэхэд миний амнаас хэдтэй юм бэ?хэддүгээр анги юм бэ гэхэд минь Тамираа:
-5 юмуу 6 хавьцаа байгаа гэхэд үнэхээр ч жоохон юм шиг л санагдсан.Тэр охидуудыг харахад 8,9-р анги гэж хэлмээр л охидууд байсан.Өндөр, өндөр,ихэнх нь будмал байсандаг.Би ч чимээгүй болоод тоглоомондоо анхаарлаа хандуулсан.Харин чи яасан бэ? гэж чанга дуугаар Анандаас асуухад:
Инээснээ,
-Би мэдрэл муутай юм шиг нөгөө дагина луугаа гөлөрчихсөн тэгээд бас бие маань бүүр хөшчихсөн байсан.Тэр охин над руу муухай харах үед л ухаан орсон.
Залуучууд ахиад л нэг нэг шил пиво захиалав. Ананд Цогоогоос тамхилах уу гэж асуухад үгүй гээд уруулаа долоов.
Гэхдээ би тэр үед хичнээн тоглоом руугаа анхаарлаа төвлөрүүлсэн байсан ч Жагаатай хамт орж ирсэн тэр охиноос хараагаа салгаж чадахгүй байн байн харсаар байгаад тэр охины харцанд өртчихсөн.Тэр охин гаднаас орж ирэнгүүтээл Мөөгий,Азаа,Төөгөө гуравтай дотно гээч нь мэндэлсэн.Азаагийн нөгөө суудлаа тавьж өгөөд байсан газар суугаад хэсэг тоглосон.Анандаа чи ер нь санаж байна уу?
-Би нөгөө дагина л тод санаж байна.
-За тэр ч яахав.Жагаа,Тамираа,Анар 3 нэг баг болоод балай аваагүй юу.Ананд чи гэж нэг амьсгаа Анарт амьтан болоогүй юу.Мөөгий гэж юм худлаа сээтэн хаяж Анарт үхээд л.Би яаж ч чадахгүй Тамираа,Жагаа хоёрын араас хөөгөөд л их хөгжилтэй байсан.Даан ч танай дагина чинь явъя, явъя гэсээр байгаад явчихсан шд.
Тэгээд тэрнээс хойш Анар их хөөрхөн санагддаг болчихсон.Би даанч,нас ,ангийг нь мэдэж чадаагүй.Нилээд хэдэн хоногийн дараа Жагаагийнд жаал форно кино үзэж байгаад тагтан дээр нь гараад тамхилаж байсан.
Тэр үед Ананд хоёулаа гаръя,цэвэр агаар амьсгалъя гэв.Гарч тамхи татангаа үргэлжиллүүллээ.Цогоо:
-Би юу ярьж байлаа.
-Тагт,магт,форно,морно гээд л.
-Аа тийм.Гадаа харанхуй болж байсан юм.Жагаа бид хоёр тагтан дээр байлаа.Саравчин доор хэсэг охидууд суугаад юм яриад инээлдэж байсан.Жагаа хэсэг чимээгүй зогссоноо”Аагий” гээд орилов.Нэг охин тонгойж харснаа “Царай муутаар юу байна гэв.Би ч Жагааг шоолж инээгээд гадаа сууж байсан охидууд ч инээлдэв.Жагаа чимээгүй зогсч байснаа инээгээд “Аагий алмасаа” гэв.Тэгсэн чинь нөгөө охин чинь яах гээд байгаа юм бэ гэлээ.Би харанхуйд Жагааг хэнтэй яриад байгааг таньсангүй.Хоёулаа гаръя гэсэн Жагаагийн үгэнд орж гарав. Гараад очсон чинь чиний дагина,Анар тэгээд нилээд хэдэн охидууд бас нэг нь гитар тэвэрчихсэн сууж байлаа.Би тэр охиноос нь гитарыг нь гуйж байгаад тоглосон юм.Анар тэгэхэд “Хөөх чи гитар тоглодог юмуу.Ямар гоё юм гээд энэ аяыг тоглож чадахуу,тэр ч аяыг тоглож чадахуу гээд асуугаад л,тоглуулаад л байсан юм.Жагаа тэгэхэд “Манай Цогоо ч Анарыг уярааж байнаа” гэж билээ.Би ч инээгээд,Анар ч инээгээд над руу харснаа “Чамайг Цогоо гэдэг юмуу гэж асуулаа.Би зүгээр л толгойгоо тохилоо.Гэнэт хаанаас ч юм нэг хүн “Аагий ороорой” гээд орилсон.Анар ч за гээд хариулах зуур би Жагаа руу харсан чинь нээх сонин харчихсан зогсч байлаа.Би ч юм бодоогүй,Анарыг бодоод салахаа больсон юм.Жагаа,Азаа,Мөөгий тэд нарыг дагаад Анарынд их очдог болсон.Би ч ямар сайн таних биш гээд хараад л суудаг үүрэгтэй байсан.
-Чи тэр үед Баяржаргалтай үерхдэг байсан биз бээ?гээд Ананд яриаг таслав.
Цогоо хэсэг чимээгүй сууснаа энэ хэсэг газар сэтгэлд дотно болчихож дээ.Сургууль,сургуулийн эргэн тойронд байгаа бүх зүйл,энэ муу bar хүртэл гэснээ:
-Тийм л дээ.Гэхдээ тэр үед бид 2 түр тар гэчихсэн байсан үе.
Тэгээд өө тийм тэрнээс өмнө би тэр саравчнаас гарч явах зуур энэ охин хаана амьдардаг болоод сурдаг газар,нас,нэр гээд бүх зүйлийг Жагаагаас асуусан юм.Дуртай дургүй юм хариулж байсан юм.Тэгэхдээ анги,нас 2 нь нэг л багадах юм шиг санагдсан.Жагааг Анарт сайн гэдгийг би яаж мэдэх вээ дээ.Жагаатай урьд нь үерхэж байсныг нь ч гэсэн.
10-р ангийн анхны өдөр буюу хичээл эхэлж би хамгийн түрүүнд найз охинтойгоо нийлэхийг хүсэж байлаа.Харин Анартай тааралдвал зүгээр биеэ бариад мэндийн зөрөөтэй өнгөрдөг болсон.Нээх ч удалгүй Баяржаргалаас салчихсан.Тэр үед буцаал Анар толгойноос гарахаа байсан.Анар илүү дутуу хүнтэй үерхэж харагддаггүй байсан болохоор Анартай дотносоод үзвэл яадаг бол гэсэн бодол төрсөн.Жагаад үнэнээ хэлээд Анартай дотно танилцая гэж бодоод ярих гэтэл харин ч өөдөөс “Анар бид 2 урьд нь үерхэж байсан юм.Түүнээс хойш 1 жил шахам болчихож,манай Аагий чинь ийм тийм гээд олон юм ярьчихсан.Би бүүр яахаа мэдэхгүй тэнэг болчихсон.Тэгээд ч мөн таарсан хүнээсээ асуучихсан байна лээ.Очиж очиж Жагаагаас шүү.Гэхдээ би сайн таних байх,надад туслах байх гэж бодож байсан юм.1 сар гарны дараа Анар Жагаа хоёр үерхэж ч эхэллээ.Боломж олдоогүй юм чинь би яах вэ дээ.
-Хнх,би бас тэр дагина даа сайн болчихсон байсан.
-Чи тэр нэг өдөр байлуу.Тамираа бид 2т захиа ирсэн.Хэрвээ тэр захианы эзэн олдсон бол би жирийн найзууд болохсон
гэж бодож байсан.Тамираа ч тийм юм тоохгүй байсандаг.
-Би байсан ш дээ тэр үед.Тамираагийн захиаг хамт уншсан юм чинь.Яагаав чиний захиаг нууцаар аваад уншчихсан чинь уурлаад тэгээд уурандаа хогтйн саванд хийчихсэн.
-Тэгэлгүй яадаг юм.Тэр захиан дээр чинь миний сэтгэл биш гэхэд надад тэр захиа бичсэн охины сэтгэл байдаг юм байгаа биз дээ.
-Чи тэгээд захианыхаа эзэнг хэн гэдгийг мэдэж чадаагүй юу?гэсэн сонирхсон нүдээр Цогоог ширтэв.Хоёулаа жоохон алхая гээд Цогоо босов.Ананд ч асуултынхаа хариусонсох гээд дагав.
-Би тэр үед Анарыг дөнгөж мартаад байсан үе.Тэр үед мэдрэлтэй юм шиг Жагаагаар тоглодог байсан ш дээ.Тэр тоглоомонд их ордог байж билээ.Анар чамайг удахгүй хаяна тэгэхээр нь би чиний дараа үерхэнэ ш дээ энэ тэр гээд л.
-Тиймээ би санаж байна.Би ч гэсэн давслаад Цогоо надтай тааралдсан тэгснээ гэнэт Жагаа Анад 2 одоо болтол үерхэж байгаа юу гээд асуугаад байсан гээд Жагаад хэлж байсандаг.
-Бид нар бүгд л нийлж Жагаагаар тоглож байсан ш дээ гэсэн гэмшсэн хоолойгоор Цогоо хэлэв.Жагаагаар тоглож байхад гадарлахгүй харин ч өөдөөс “Аагий маань наддаа үнэнч,би Аагийдаа 1 жил шахам сайн байгаа ш дээ.Би бараг түүнд хайртай болсон гэхэд алзахгүй.” гээд л их хэлж байсан.
-Тиймээ.Аагийгаа их өмөөрч ярьдаг байсан.Хөөрхий минь тийм ч сайн байсан юм шиг байна лээ гээд өрөвдсөнөө Ананд илэрхийлэв.
Тэгээд чухам яг юу болсон юм бэ? Чи захианыхаа эзэнг олж чадсан юм уу тэгээд.
-Чи өөрөө та даа.
-Би яаж таах юм.Ямар охин гэж хэлэх юм мэдэхгүй ээ.Лав л манай дагина биш байсан тиймээ.
-Яг зөв танай дагина чинь надад захиа өгсөн юм.
-Худлаа яриад бай,худалч!
-Нээрээ.Надад өөрөө утасдаж хэлсэн ш дээ гээд Ананд руу итгэлтэй харав.
Ананд чимээгүй хэсэг бодол болсноо “Тэгээд яагаад….”гээд яриагаа таслав.Цогоо тас тас хийж инээгээд “Худлаа ярьсан юм,тоглож байхад чинь” гэв.
Анандын царай хувьс хийгээд”Мэдсэн юмаа” гээд инээв.
-Хөөх би яг 5 жилийн өмнө анх Анарыг харж байсан юм байна ш дээ гээд хуруугаа даран тоолж байх зуур Ананд:
-Ёо ёо ингэж айх гэж гээд чанга гэгч нь инээв.
Цогоо чимээгүй болсноо “Чи одоо хүртэл дагинадаа сайн юмуу?”
-Үгүй ээ гээд толгойгоо маажив.
-Тэгээд юунаас нь айгаав.
-Зүгээр л.
-Чи жинхэнэ худалч.Одоо болтол сайн л юм байна ш дээ.
-Үгүй ээ.Би сайн биш.
-За за надад ер нь ямар хамаа байнаа гээд бодол болов.
Надруу үл мэдэгдэх утасны дуудлага ирсэн нь дотно ч юм шиг санагдаад явчихсан.Би ч таньдаг юм шиг яриад л байлаа.Гэнэт надаас”Чи намайг таниж байгаа юм уу?”гэж асуув.Би хэсэг чимээгүй байснаа үгүй гэсэн.Тэгсэн чинь “Тэгээд таньдаг юм шиг юун дотно ярьдаг юм бэ?Анар байна.” гэв. Миний дотор ямар нэг юм пал гээд явчихсан.Тэгэхэд надад “Аан” гэхээс өөр олигтой хэлчих үг олдсонгүй.Бид 2;цаг шахам хэрэгтэй хэрэггүй юм ярьсан.Гэнэт”Би тэр захиаг чамд өгсөн юм.Чи захиан дээрхийг санаж байна уу?”гэхэд нь би хэсэг чимээгүй байснаа”Аан тоглож бичсэн юмуу тээ” гэсэнд:
-Үгүй ээ.Тэр бүгд үнэн шүү гэж тод бөгөөд тодорхой хэлсэн.Харин би өөдөөс нь тоглож бичсэн юмуу л гээд байлаа.Миний бодлоор Анар их шударга бас тэгээд зоригтой байсан.”Чи намайг юу гэж боддог вэ?гээд надаас шууд асуусан.Би ч тэр үед бас тайван байсан.Чи миний хувьд,охин хүнийхээ хувьд надад таалагддаг гэж хэллээ.Анар Жаргалд хэлэх гээд яараад байсан.Хичнээн би урьд нь Анарт талтай байсан ч гэсэн Жаргал Анарт хичнээн сайн,юу гэж ярьдаг тухай бодогдоод Анарт эвтэйхэн ойлгуулаад хэлчихсэн.Тэгээд би Жаргалтай найзууд би тэгэж муудалцмааргүй байна гэхэд минь “Би та 2-ыг муудалцуулахыг мэдээж хүсэхгүй.Гэхдээ би сэтгэлгүй хүнтэй үерхээд явна гэдэн надад хэцүү.Би яахаа мэдэхгүй байна.”гэж надад хэллээ.Би ч гэсэн мэдэхгүй л байсан.Ямар нэгэн кинонд тоглоод ч байгаа юм шиг.Ядаж байхад нь би Жагаагаар тоглочихсон.Анар чамаас сална энэ тэр гээд солиорчихсон байсан.Тэгээд яагаад Жагаад сэтгэлгүй байсан юм бол үерхэсэн юм бэ гэдэг асуулт гарч ирсэн.Гэсэн ч би асуухыг хүсээгүй.
Анарыг Жагаад бүх зүйлийг хэлнэ гэхээр нь би их сандарч,айж байсан.Жагаад урьд нь Анарын тухай юу гэж худлаа ярьж тоглож байснаа бодлоо.Тэр үед чинь өвөл тэгээд 2-р улиралын амралт эхлэх гэж байсан юм.Маргааш нь хичээлдээ явахад Жагаа юу ч мэдээгүй,жирийн байдгаараа л байсан.Анар тэр 2 хөтөлцөөд л явж байлаа.За тэгээд хэзээ бүх юм эхлэхийг мэдэхгүй л их сандарч байлаа.2-р улиралийн хичээлийн хамгийн сүүлийн өдөр,амралт эхлэх гээд байсан үе.Тэр өглөө ч гэсэн Жагаа байдгаараа л харьцаж байснаа гэнэт над руу харснаа “Чи одоо яг юу бодож байна?гэж асуулаа.Би юу ч бодсон юмгүй гэж хариулсан.
-Анар өнөөдөр ангиараа амралтанд явчихсан.Навс сайхан архидмаар санагдчихлаа.Чи яамаар байна гэж асуухад нь бүх зүйл тодорхой болоод явчихсан.Би Жагаагийн өөдөөс харж чадахгүй хэцүү байсандаг.Би өөрөө том хэргийг нь хийчихсэн юм шиг гөлөлзөөд юу ч хэлж чадахгүй,тэр өдрийг арай гэж даваад амралт эхлэхэд нэг бодоход баярлаж,нөгөөг бодоход хэцүү байлаа.Тэгэхдээ тэргүй 1дэх өдрөөс нь эхлээд шүүлэгтэй ч байсан.Анар,Жагаа хоёртой харц тулгарахад тэнэг болчихдог байсан.Тэгээд ч удаагүй Анар бид 2 утсаар ярьдаг болсон.Надаас хамгийн түрүүнд “Жагаа та 2 гайгүй биз дээ?” гэж асууж байлаа.
-Тиймээ.Харин та 2.
-Бид 2 жоохон хэцүү байгаа гэж Анар нэг л сонин байдлаар хэлсэн.Миний санаа ч тодорхой хэмжээгээр зовж байсан.
Ёоёо бүүр ам цангачихлаа.Хоёулаа юу уух уу?гэж Цогоо яриагаа тасаллаа.Ананд бүүр энэ бүхэнд уусаад орчихсон байв.
-За тэгье.Тэгээд сууя л даа алхсаар байгаад хөл өвдчихлөө.
Ундаа авч ууцгаагаад нэг нэг тамхилцгаагаад ахиад яриандаа орлоо.
Би өөрийгөө бодоод Анараас үерхэе гэж асууж чадах л байсан ч Жагааг бодоод гуйж зүрхлээгүй юм.Ананд:
-Би ч гэсэн ч тэгэж зүрхлэхгүй байсан.
-Хамгийн хэцүү нь 2 найз нь над дээр ирсэн.Солонгоо,Зулаа хоёр ирээд л чи мэдэж байгаа ш дээ.”Анар чамд хир зэрэг удаан сайн байгааг мэдэж байгаа биз дээ”гээд намайг нэг ёсондоо ятгаад л байсан.Би тэгэхээр нь “Тэгвэл яагаад над дээр шууд ирээд өөрөө хэлж болоогүй юм бэ? Би тэгвэл шаал өөрөөр хүлээж авах байсан ш дээ” гэсэн.
-“Ямар ч хүний зүрх эхлээд нь хүрдэггүй ш дээ.Чамайг бодсоор байгаад тэнэг болж байх шиг байна.”гэж надад хэлсэн.
Надад хэлэх үг олдоогүй.Тэгээд л өнгөрсөн.Нилээд хугацаа өнгөрсөний дараа би Жагаатай ярьж үзсэн.Тэгэсэн чинь”Би ч гэсэн чам шиг одоо хүртэл Анарт сайн хэвээрээ.Тэгэхээр нь Жагаа бид 2т боломж өгөхгүй нь л гэж юм.Тэгтэл Жагаа гэнэт хэрвээ та 2,хоёр биендээ тийм л сайн юм бол тэгдээ гэж хэлсэн.Би бүүр ч баярласан гэж болдогсон бол Жагааг барьж аваад үнсчихмээр санагдсан шүү.Тэгээд ч би яарахгүй байсан.Анар Жагаагаас салаад удчихсан бас 3-р улиралын амралт эхлэх гээд шалгалт шүүлэг гээд завгүй байсан.Шалгалт шүүлэгээ дуусаад гуйх санаатай байсан юм.Анар бид 2 яриагүй удчихсан байсан.Хамгийн сүүлд хэлсэн үг нь санаанд орж ирж байлаа.”Чи бид 2-ын зам хэзээ ч нийлэхгүй юм байна”гэж.
Тэгээд ч … гээд үргэлжилүүлэх гэсэн Цогоогийн яриаг Ананд дахин таслан”Жаргал Анарт их сайн байжээ.Манайхаас нэг удаа,Анараас салаад удаагүй байхдаа утсаар ярьж байсан юм.”Анараа бүгдийг мартаад шинээр эхлье л дээ.Би чамайг уучилж чадна.” гээд л нэг болохоор инээлдээд эсвэл хэрэлдээд байсан.Анар Жагаагаас уучлалт их гуйж байсандаг.
-Хичнээн тийм их алдаа хийсэн ч Анар минь цайлган хүүхдээрээ байсан ш дээ гээд Цогоо Анарыг өмөөрөв.Залуу байхад хийсэн алдааг алийг тэр гэх юм бэ.Би л бол Анарт буруу байхгүй гэж бодож байгаа.Чи байсан ш дээ Анарын найзууд ирээд Анарыг Америк явчихсан гэхэд би ч итгээгүй.Арай гэж нэг юм гуйх гэж байхад гээд бардам байсан.Үнэхээр ч явчихсан байсан.Би бүүр уйлмаар санагдаж байсан юм.Анарын хэлдгээр “Чи бид 2-ын зам зам нийлэхгүй” гэхэд нь яагаад ч юм үнэн юм шиг санагдаж байлаа.Сүүлд би танай дагинатай ярьсан.Гэхдээ битгий буруугаар ойлгоорой.Бид 2 Анарын тухай 8 сар надад сайн байж байгаад явсан,явахынхаа өмнө дуугаа хураагаад сэргэлэн зан нь байхгүй болчихсон тухай гээд л.Дотор сэтгэл зүрхэнд нь хэцүү байсан ч тэрнийгээ хүнтэй дэлгэж хүнтэй ярьдаггүй.Жагаа ч надад хэлж байсан юм ар гэр нь их хэцүү.Жагаа шиг бас хойд эцэгтэй,үргэлж хэрүүл болдог тухай .Би ч бодож байлаа тэвчээртэй охин юмдаа гэж.
-Чи уйдаж байна уу?гэсэн Цогоогийн асуултанд Ананд төвөггүйхэн”Үгүй,үргэлжилүүл” гэв.Цогоо ч урамтайгаар үргэлжилүүллээ.
Би ч түүнээс хойш Зулаа,Солонгоо,Маралаа,Халиунтай зөндөө л тааралддаг байсан.Анарын мэндийг асуух гэхээр зүрх хүрж өгөхгүй байдаг байсан ч санаа минь их зовдог байсан болохоор асуугаад л өнгөрдөг байлаа.
Өө тийм Тамираад ирсэн захианы эзэн бол Солонгоо байсан ш дээ.Бас л бүтээгүй.
-Тамираа их зантай юм чинь аргагүй ш дээ.
-Сологоо бол хичнээн буддагч гэсэн цайлган,хүүхдээрээ охин байсан ш дээ гэсэн Цогоогийн охидуудыг өмрөөх сэтгэл.Анандын найз нараа зөвтгөх гэсэн зан хоёрыг гаднаас нь гарахад их хөгжилтэй ч юм шиг.Ананд ганцхан охиныг зөвтгөж байлаа.Түүний дагина болох Маралаа юм.
Үнэхээр Анарын найзууд цайлган,хүүхдээрээ тэгсэн мөртлөө ар гэрийн зовлонтой байлаа.Солонгийн хувьд аав ээж нь хөгшин,бие муутай.Ээж аавдаа их л санаа тавина.Маралаа бол хичээл номийн хажуугаар ажил хийж,аав ээждээ тусална.Зулаагийн ээж нь гадаадад,хойд эхийн хамт аав дүү 2-ынхоо хамт байна.Тэгсэн ч хэзээ ч бууж өгөхгүй галзуу зантай билээ.Халиун бас л хойд эцэгтэй,түүний нэг том мөрөөдөл нь загвар өмсөгч гэвч их туранхай болохоор болж чадахгүй гэж гутардаг нэгэн.
10-аа төгсөөд Анарын найз нараас нь холбоо тасарч Анарын сураг ч тасрав.Ингэж явсаар 2 жилийг ардаа орхиж 2-р курсын оюутан байлаа.Анарыг бүрэн мартаж чадахгүй л явсан ямар сайндаа л Анарын тухай элдэв янзын худал зүйл бодон толгойноосоо авч хаях гэсэн боловч аль хэзээнээ миний зүрх сэтгэлийг эзэмдчихсэн байлаа.Сүүлдээ би “Амьд явбал алтан аяганаас ус ууна”гэдэг шиг “Амьд л явбал би Анартайгаа уулзана” гэсэн бодол төрж байлаа.Хорьж болдоггүй 20 насаа үнэхээр хорьмооргүй байсан ч сэтгэл зүрх минь нэг л хүнд зохилж байсан.Өөрийгөө найз нартайгаа харицуулсан чинь ихэнх нь найз охидуудтай,зарим нь амьдралаа хөөгөөд гадаадад сурч,амьдарч байлаа.Жагаа ч яахав охидуудын судасыг яаж ийж байгаад олчихдог.Одоо аль хэдийнээ аав болчихсон.Тэгтэл би гэдэг хүн чинь найз охин гээд байх хүн байхгүй,ганцаардмал,хөөрхийлөлтэй амьтан.Шинэ олон хүнтэй танилцах гэж заримдаа уйдагаа гаргах гэж интэрнэт орж чатлаж,мэссэндэрж,мэйлээр харьцдаг болсон.Олон ч хүнтэй танилцаж,сайн найзууд болцгоосон.Олон ч охидуудтай монголоос ч,гадаадаас ч харьцдаг байлаа.Амеракит сурдаг байсан найз бандитай нэг охин бид 2 хамаг нууцаа дэлгэж хоёр биендээ сэтгэлээ нээдэг сайн найзууд болсон.Тэр надад найз бандитайгаа муудалцчихаад надаас зөвөлгөө авна.Би тэрний бүх зүйлийг нь мэднэ.Харин би тэрэнд өөрийнхөө тухай нээх хэлээд байдаггүй байсан.Ялангуяа Анарын тухай нэг ч зүйл дурсаагүй.Тэр охинг Амарлин гэдэг,18 настай.Найз банди нь 21-тэй бас монгол.Би өөрийгөө Дэлгэр гэдэг,Дээгий гэж дуудаж болно гээд дүүгийнхээ зургийг явуулчихсан юм.Харин Амарлин хэзээ ч надад зургаа өгч явуулж байгаагүй.Тэгсэн ч би түүний ааш зан төрхөнд нь дурлачихсан байлаа.Анарыг тийм сайн мартаж чадаагүй ч Амарлин гэдэг нэгэн шинэ хүн миний сэтгэлийг тайтгалуулж байсан юм.Амарлинтай танилцнаас хойш 1 жилийн нүүр үзжээ.3-р курсаа төгсөх гээд зав муутай шалгалт шүүлэг өгнө гээд мэйлээ шалгаж,бичих ч завгүй байлаа.Амралтын нэг өглөө Цогтэрдэнэ гуай гоё хувцаслаад машины минь түлхүүрийг гуйгаад явсан.Тэр өдөр Амарлин луу мэйл бичих санаатай өөрийнхөө хаяг руугаа ортол Амарлингаас нэг ч мэйл алга.Юу болсон тухайгаа бичээд яагаад мэйл бичээгүй талаар асуусан мэйл явууллаа.Trash-руугаа ороод хэрэггүй бүх юмаа устгах гэтэл Амарлингаас 10 хоногийн өмнө явуулсан ил захидал байв.Тэр илгээмжийг нээгээд үзвэл 7-н хоногийн дараа Монгол руу ирэх тухай болоод нэг хүнтэй дотночлон уулзна гээд намайг тэр хүнийг олоход нь туслаарай гэсэн ил захидал байв.Хаана уулзах тухай хүртэл шүү.Би бүх зүйлийг тодорхой гэгч нь ойлголоо.Ойрд компьютерийн өмнөөс салахгүй байсан миний дүү Эрдэнийн хийсэн зүйл байлаа.Миний мэйлийн пасспортыг нь ямар нэгэн аргаар мэдээд миний өмнөөс миний болзоонд явсан тухай бодохоор би яг дэлбрэх гэж байсан.Түүнийг иртэл нь гэрээс гарахгүй ирэхээр нь болгож тавинадаа гээд бүх хэлэх үгээ бэлдэж байлаа.5,6 цагийн дараа нүүр дүүрэн инээмсэглэсэн хүн орж ирлээ.Би биеэ бариад”Хаагуур тэнэж байгаад хүрч ирж байгаа юм бэ?”гэлээ.
-Болзоонд.
-Хэнтэй?
-Таны миний зургийг хулгайлж танилцсан охинтой.
Би ч хэлэх үггүй боллоо.
-За тэгээд ямар охин байна?
-“Тасархай”гэсэн хариултаас өөр юу ч хэлсэнгүй.Маргааш өглөө нь эрт хичээлтэй байсан Эрдэнийг унтсан хойгуур нь гар утас,өмдний халаас гээд бүх зүйлийг нь шалгаж үзлээ.Гар утсан дээрээ Амарлин гээд хадгалчихсан байлаа.Орой болсонг ч анзаарсангүй би утасаа аваад залгасан.Намуухан хоолойгоор “За” гэлээ.
-Дээгий байнаа.Юу хийж байна?Чамайг санаад л гээд залгуулаад хэлчихсэн.Тэгтэл утасны цаанаас инээх дуу сонсогдлоо.
-Чи чинь ямар сонин хүн бэ?Өдөржингөө хамт байчихаад гэхэд нь юу гэж хэлэхээ мэдэхгүй баахан ангалзаж байснаа зориглоод бүх үнэнээ хэлчихсэн.
“За тэгмээрдээ.Намайг хэдий болтол хуурах гэсэн юм.Өнөөдөрийн уулзсан Дээгий миний мэйлээр харилцаж байсан Дээгий 2 шаал өөр хүмүүс байсан гэж хэллээ.
-Би л байсан бол танай дүүтэй адилхан зүйл хийх байсан.
-Би маргаашийг хүлээж тэвчихгүй нь одоо 2уулаа уулзая гэсэнд минь
-Чи чинь солиорчихсон юмуу?Одоо 11-н цаг өнгрөөд 12 боллоо ш дээ.
-Чамайг 1 жил гаран хүлээлээ одоо болсон.Тэгэх үү?гуйж байна гээд л тулгачихсан.Нилээн удаан бодосны дараа “За” гэж хэллээ.Хаана гэдгээ тохироод шөнийн 12 цагт уулзахаар болов.Би бараг 15 минутын өмнө очсон.Яг 12 цагт Амарлин ч машинаасаа буугаад ирлээ.Инээмсэглэн миний өөдөөс ирж байсан хүн Амарлин биш 3-н жилийн өмнө бүтээгүй анхны минь хайр байлаа.Анарын царайнд тодорч байсан оч алга болоод өөдөөс хараад зогсчихов.Би ч хөдөлж,дуугарч чадахгүй болсон.Түүний нүднээс нь нүдээ салгаж чадахгүй хэсэг зогссоноо би уриалгаханаар дотогшоо оръё гээд бид “Болзоо”гэдэг кафе-д орлоо.Ороод 3-н жилийн өмнөх бүх зүйлүүд иргээд ирэх шиг боллоо.Нэг нэг уух юм захиалаад би ямар нэгэн зүйлийн тухай ярихаар шийдлээ.Би ч өнгөрсөн тэр бүгдийн талаар биш өнгөрсөн 3 жилийн шинэ амьдралийн талаар ярьж,инээмээр байсан ч урьдийн Анар биш юм шиг санагдаж байлаа.Их зангаар дуугарч ядаад байхаар нь би ч юм дуугарахаас дургүй хүрээд зүгээр л суугаад байсан.Гэнэт”Чиний хичээл ном,гэрийхэн чинь сайн уу?”гэлээ.
-Бүгд сайн.
-Би уг нь чамайг мэс заслийн эмч болсон байх гэж бодож байсан юм.Монголд Цогоогоор олгойгоо авхуулна гэж бодож байсан ш дээ гээд инээлээ.Би ч дуртайгаар-“Тэгэж бодож л байсан даанч санаснаар болдоггүй юм байна.За тэгээд яажшуухан амьдарч байв?гэсэн миний асуултанд нээх хөөрхөн инээмсэглэсэнээ :
-Би чамд нэрнээсээ бусдыг нь бүгдийг үнэн хэлж байсан ш дээ.
Анарын өөрчлөгдсөн зүйл гэвэл өндөр болоод,туранхай хэвээрээ,нүүрээ жоохон будсан,хувцаслалт нь тэс өөр болсон байв.
-Амеракийн хоол чамд таарж байжээ.Улам хөөрхөн болчихож гэхэд минь “Баярлалаа” гэж билээ.
-Би тэнд очоод хийж чаддаггүй байсан бүхнийгээ хийж сурсандаа.Жишээлбэл гитар тоглож сурсан гээд Анарын хуучин зан ааш бүгд байгааг харуулав.Тэгснээ”Жаргал сайн уу?” гээд намуухан хоолойгоор асуусанд нь би тээршээлгүй “Сайн,аав болчихсон ш дээ” гээд гайхуулсан янзтай хэлэхэд минь “Чи яагаад одоо болтол найз охингүй байгаа юм бэ?”гэж асуухад нь бүх азгүйтсэн зүйлүүдээ хэлэх гэсэн боловч нэгэнт өнгөрсөн зүйл гэж бодоод “20 нас залуу шүү” гээд өөдөөс нь инээж байсан.
-За тэрч үнэн байхдаа гээд бас миний өөдөөс инээж байсан.
Чиний хэлдэгч үнэн байж шүү.Амьд явбал Анартайгаа дахин уулзсан ш дээ гээд Ананд босоод суниаснаа:
-Орой болж чи манайд очих уу?Би танайд очих уу? гээд Ананд ярвайв.
-Өөрөө л мэд гээд Цогоогийн яриаг тасалсанд урамгүй хэлэв.Ананд:
-За тэгвэл манайд очъё.
Тэгээд 2 залуу сургуулийнхаа өмнөх сандал дээрээсээ босоод Анандын гэрийн зүг алхав.Ингэх зуур Цог яриагаа үргэлжилүүлэв.
Бид 2 их ядраад шөнийн 2 цаг өнгөрч байхад салахдаа маргааш утсаар ярьж байгаад уулзахаар болов.Маргааш нь надад 2,3-н шалгалт байсан.Бүх шалгалтуудаа өгчихөөд утас руу нь залгахад нойрмог шинжтэй байв.”Миний цагийн зөрөө гардаггүй ээ” гэхэд нь би “За тэгвэл би дараа залгая даа гээд утсаа таслах гэхэд “Хөөе,зүгээрээ хэзээ, хаана уулзахаа тохирчихоё.Би одоо Улаан Баатараар ганцаараа явбал төөрнө шүү.Надад газарч болоод яваарай” гээд инээж байсан.Би ч дуртайяа зөвшөөрлөө.Тэр үед Анар эгчийндээ байсан юм.Болзсон цагаа хүртэл гэртээ жаал хэвтэх зуур шинэ дурлал минь Амарлин минь замхараад алга болсонд хүрч байлаа.Удсанчгүй цагаа харвал болзооны цаг болжээ.Анарыг очиж авахад намайг дотно юм шиг тэврээд машинд сууснаа:
-Хоёулаа хуучнаа дурсаад сургууль орвол ямар вэ?гэсэн Анарын саналаар сургууль орлоо.9,10-аар ангийнхан төгсөх гээд бэлтгэж байгаа хүүхдүүдийг холоос харэ байснаа “Чи ч бас ингэж төгсөж байсан уу тээ?”гээд намайг сугадав.
-Тиймээ,3жилийн өмнө.
-Тэгвэл энэ жил би ингээд төгсөж байх нь байна ш дээ.Таньдаг багш нар байгаа болов уу?
-Бүү мэд,байгаа байлгүй дээ” гэсэн миний дурамчхан хариултанд нэгийг бодсон Анар:
– Яасан өөр зүйл хийх үү?гэхэд нь би “Мэдэхгүй” л гэсэн.
Өнгөрсөн 3 жилийн шинэ амьдралын тухай ярих санал Анарт байсан ч би дургүйцсэн байдлаар ярьж байлаа.Тэгээд ч яагаад ч юм миний уур хүрээд яахаа мэдэхгүй,ярихаас нэг л сонин байв.
Анар тэгтэл “Яасан,Амарлин гээд байсан охин нь хуучны танил байсан чинь дургүй чинь хүрээд байна уу?Тэгвэл зүгээр л хэлчих л дээ.” гээд уурлаад гараад явахад нь би хориогүй явуулчихсан.Би жаал ганцаараа сууж сууж байгаад явсан.Түүнээс хойш 7-н хоног өнгөрлөө.Аргагүй эрхэнд миний сэтгэл Анарыгаа үгүйлж эхэлсэн гээд яриагаа төгсгөв.
Дин дон гэсэн хонхны дуугаар Анандын аав хаалгаа нээв.Цогоо дотно гээч мэндлээд орж ээжид нь үнсүүлээд мэнд усаа асуулцсаны дараа Анандын ээж залуучуудад хоол хийж өгөв.Тэр 4 оройн хоолоо идэнгээ телевизор үзэцгээж байв.Харин Цогоо телевизор үзэх биш бодолгоршчихсон байлаа.
-Хоёулаа миний өрөөнд оръё гэж Ананд хэлэхэд нь цочин Ананд руу харснаа ямар нэгэн зүйл амандаа бувтналаа.
Хоёр залуу босоод Анандын өрөөлүү явах зуур
-“Чи сая юу гээд байсан бэ? гэж Ананд асуулаа.
-Би гэртээ ч харьдаг байж үү дээ.
-За зүгээрдээ.Дүү чинь байгаа ш дээ.
-Тийм л дээ.Анараас хойш би дандаа гэртээ хонодог болчихсон.Өнөөдөр л гэртээ хонохгүй гэсэн сонин байна шүү.
-Чи ямар жоохон хүүхэд биш.Суу,за тэгээд үргэлжилүүллээд яриад байгаарай гэсэн Анандын тушаасан үгэнд орж орных нь эсрэг талд нь сууснаа ившээлгээд юунаас,хаанаас,яаж эхлэхээ мэдэхгүй байв.
Буцаад Анар луу ярихад хэцүү байсан.Сүүлд салахдаа уурлуулчихсан.Тэгчихээд одоо юу гэж яринаа гэхээс үгээ бэлдэж,туршиж ,эхлээд нь утсаар ярих уу эсвэл гэрт нь шууд яваад очихуу? аль нь дээр бол гэж удаан бодсны эцэст шууд гэрт нь очъё гэсэн бодол төрөөд өөрийгөө зоригжуулаад гэрээсээ гарсан юм.Тэр өдрөөс хойш бүх юм дахиад эхэлсэн.Байр,орц,давхар,цогхийг нь сахаж байсан болохоор цонхоор нь хөөгөөд хаалганы номерийг нь олчихоод яахаа мэдэхгүй цээжин дотор зүрх дэлсээд байлаа.Гэхдээ нэгэнт зориглоод ирсэнээс хойш гээд хаалгийг нь тогшлоо.
Нарийхан жингэнэсэн хоолойгоор “Хэн бэ?” гэж асуухад А…..Анарг,Анар гэж амандаа үглэсээр байтал аль хэдийн хаалгаа онгойлгоод Анар өөрөө зогсч байлаа.Мэдээж намайг инээгээд угтахгүй нь ойлгомжтой.
-“Яах гэж байгаа юм бэ?” гэхэд нь
-Зүгээр л чамтай уулзах гэсэн юм.Чамд хэлэх ёстой хэдэн зүйлс байна.
-Чи чинь хамгийн сүүлд дуугарч ядаад уурлаад байгаагүй билүү гэнэт юу болчихоов.
-Одоо яг тухтай суугаад ярилцая гээд өрөвдэлтэйгээр Анар луу харахад минь чимээгүй надруу хараад:
-За яахав.гэсэнд нь баярласан гэж.Гэхдээ яг юунаас эхлэж юу ярихаа мэдэхгүй байлаа.Хувцасаа солиод гарч ирэхэд нь би өөрийн эрхгүй баярлаад,өөдөөс инээгээд машиныхаа хаалгийг онгойлгож өгөхөд минь надруу гайхсан шинжтэйгээр харж байсан.Би инээмсэглээд “Би чамд Улаан Баатар-ын хамгийн сүүлийн том том төвүүдийг үзүүлэе гэсэнд “Би бүгдийг нь үзчихсэн.Чи зүгээр л ярих юмаа ярь.Өнгөрсөн 7 хоногт найзуудтайгаа дискодчихсон чинь ядраад яг үхлээ гэхэд нь би тоглоомоор”Үхэж болохгүй шүү.Чи надад хэрэгтэй” гээд хэлчихсэн.
-“Хэзээнээс?” гэсэн гайхсан шинжтэй надруу харахад аргагүй бүх зүйлээ ярихад хүргэлээ.
Би эхлээд нь хотоос 20км газар байдаг Хүрхрээт гэдэг газар Богд уулын нэгэн аманд очихоор санал болгож зам руугаа орлрр.
-“Яагаад заавал тэр газар гэж?” гэсэн Анарын асуултанд “Чамайг санахаараа очиход тайвшираад сэтгэл онгойчихдог юм” гээд л үнэн бүхнээ хэлэх болгонд Анар гайхсан нүдээрээ намайг гөлөрч байсандаг.
-Би чамтай хамгийн сүүлд утсаар ярихдаа Америк явахаа хэлэх гэж,хэлэх гэж больсон.Хичнээн тэр үед би чамд байсан ч хэлэх сэтгэл хүрээгүй.Тэгээд ч чи надад сайн байсан ч биш.Чиний хэлсэн тэр үг бүхэн надад сайн биш гэдгийг хэлж байсан тийм ч болохоор миний явах явахгүй чамд ерөөсөө хамаагүй гэж бодсон.Одоо чиний юу гэх гээд байгааг нэг л ойлгохгүй байна.Тэгээд ч….. гээд чимээгүй болоод ямар нэгэн зүйлийн тухай бодлогошроод очих газар хүртэл надтай юу ч ярийгүй.Би ч чимээгүй явсаар байгаад хүрэх гэсэн газраа очоод гарахыг санал болгоход Анар:
-“Би энэ гэзрыг мэднэ.Би жоохон байхдаа аав ээжтэйгээ энд хоёр ч удаа ирж байсан.Тэр дээр горхи урсдаг хэвээрээ юү. Уулын ус болохоор хүйтэн байдагсан” гээд горхи руу хамт алахлаа.
Тэгэхэд уртаа амьсгаа аваад “Америкт очоод чамайг 1 жил гаран мартаж чадаагүй.Эхний үедээ утсаар ярих бодол байдаг байсан боловч ярихыг хүсээгүй.Дараагаар нь чамруу захиа их бичдэг байж билээ.Удаачгүй одоо миний үерхэж байгаа найз банди маань монголоос ирэхэд бүх зүйл мартагдаад ирсэн.Тэрнээс хойш бид 2 жил үерхэжээ.
-Тэр хүн чинь сайн хүн үү?….Үгүй ээ би зүгээр л чамд тийм их сайн уу л гэж асуух гэсэн юм гэсэн асуултанд минь “Тийм” гээд өөртөө итгэлээр хэлсэн.Тэгэхээр нь би бүгдийг хэлье гэж бодоод хоолойгоо засаад анхнаас нь эхлээд,анх харсанаасаа хойш Анарыг Америк явах хүртэл нь өөртөө тохиолдсон зүйлийг нэг нэгэнгүй тоочиж гарлаа.
Миний хэлэх үгийг сайн сонссон.Хэлж дуусаад миний санаа амарсан юм шиг урт амьсгаа авахад минь намайг шоолж инээж байснаа:
-“Сонин л юм.Итгэхэд хэцүү л юм.Гэхдээ миний хэлж байсан үг ортол л байж.Тэгэхэд тэргүй чи бид 2-ын зам одоо ч гэсэн нийлэхгүй.Угаасаа л чи бид 2 үерхвэл үерхэх боломж байсан л юм байна.Бүх зүйл тэр үед бүтээгүй болохоор одоо ч бүтнэ гэдэг үлгэр.”
-Яагаад,юу нь болохгүй байна гэсэн миний түрэмгийлэлтэй миний асуултанд тайван гэгч нь:
-“Санаж байна уу?Би найз бандитай ш дээ.Би түүндээ их сайн гэсэн.” эсэргүүцсэн хариултанд надад хэлэх зүйл байсангүй.
Бүх хэлэх зүйлээ хэлчихсэн одоо амар гэсэн юм шиг уурлаж байсан уур,бухимдал маань байхгүй болчихсон.Харин гомдолоор сэтгэл минь дүүрч,үүнийгээ мартах гэж “Чи хэнтэй уулзах гээд байсан юм бэ?”гэхэд минь
-“Хоёулаа кино үзэх үү?” гэж шаал өөр асуултаар хариулалаа.
Би ч дуртай зөвшөөрөөд Тэнгис кино театр луу явлаа.Очиж хоёр ч удаа инээдмийн кино үзсэний дараа хоёулаа урд болсон бүх зүйлийг мартаад бүгдийг шинээр эхэлж байгаа 2 залуу хосууд шиг байлаа.Яагаад ч юм хэнтэй дотночлон уулзах гээд байсныг нь мэдмээр санагдаад ахин асуулвал “Уулзах хүнтэйгээ уулзчихсан.Чиний тусламжгүйгээр” гэснээ “Миний бага нас маань энэ хавиар өнгөрсөн ш дээ” гээд эргэн тойрноо ажиглаж байв.
-Ойрхон 40 мянгатад Жагаагийнх айл болсноос хойш би нэг ч удаа очоогүй.
Надад ямар ч эмзэглэх зүйл байгаагүй болохоор “Жагаагийнд очих уу?”гэсэнд “Тэгье.”гээд уриалгахнаар хэлсэн.
-Хоёулаа юу ч гэсэн дэлгүүр оръё.Жоохон хүүхэдтэй гээ биз дээ.Охин юмуу хүү юмуу? жимс,амттан авъя.Эхнэр нь ямар хүн байдаг вэ? гэсэн асуултанд нь би:
-Чи өөрөө очоод харахгүй юу даа гэж хариулж байсандаг.
Тэгээд өнгөрсөн бүхнийгээ мартсан бид 2 Жагаагийнд очлоо.
Эхнэр хаалгаа тайлснаа “Өө сайн уу?Уулзаагүй удсан байса шүү” гээд баярласан байртай угтлаа.Харин Анарыг харснаа чимээгүй болоод”Сайн уу?гэж дотно юм шиг Анартай мэндэлсэнээ “Орооч” гэв.
3-н өрөө боломжийн амьдралтай их л дажгүй айл.Гэрийн хойморт Жагаа аав охиноо тэврэн сууж байснаа Анар бид
2-ыг харангуутаа л зог тусан бид 2 луу ээлжлэн хараад бид хоёр ч хөдөлж чадахгүй зогсоод байтал Жаргалын эхнэр Сарнай:
-“Суугаач дээ.” гэхэд нь нэг юм ухаан орон Жаргалтай мэндлэх гээд урагшаа нэг алхаад “За сайн уу?” гэж хэлэх зуур Сарнай:
-“Цогоогийн найз охин уу?,Танилцуулаач дээ.”гэхэд нь би дахиад л гацчихсан.Анар ч дуугарч чадахгүй дэмий л зогсоод байснаа “Үгүй ээ бид хуучны танилууд” гээд суулаа.Тэгэхэд би овоо байдалаас гараад Жаргалтай мэндэлж,гар барьчихаад Анарын хажууд очоод суулаа.Жаргал тэр үед Анараас “Чи хэзээ ирсэн юм бэ?Яаж та 2 тааралдвал гээд сонирхсон бүхнээ асууж гарлаа.Анар ч товч бөгөөд тодорхой хариулчихаад “Эхнэрээ танилцуулаач” гэхэд Жаргал:
-Миний хань СарнайвБид 2-ын уран бүтээл Анун.Одоо 2 ой хүрч байгаа гэв.Ингээд бид нилээд зүйл ярьж суулаа.Америкийн амьдрал,сургуулийн тухай овоо нэг ойлглттой болцгоогоод сууж байхад Жаргал надаас тамхилах уу?гэж асуулаа.Би зөвшөөрөөд бид 2 гадагшаа гарлаа.Анар тэр үед Ануныг аваад тоглуулж байсан.Би эргэж хараад “Би гарч тамхилчихаад ирье.” гэхэд минь дотноос дотно инээмсэглээд “За” гэлээ.Бид 2 нарч Анарын тухай яриа нээх өрнүүлсэнгүй.Ажил төрөл,ар гэрээ ярилцаж байгаад орсон чинь хоёр бүсгүй дотно гээч танилцаад инээлдээд сууцгааж байлаа.Би тэгэхээр нь эвтэйхэн:
-Хоёулаа ч хөдлөх үү дээ.Орой болж,чи ядарч байгаа биз дээ” гээд бид 2 Жаргалынхаас гарлаа.Анар:
-Жагаагийн эхнэр дажгүй хүүхэн байна шүү.Галзуудуу,ажилтай,ухаалаг бүсгүй байна.
-Та 2 юуны тухай ярив гэж асуухад минь
-Монголын амьдрал,ажил төрөл,үр хүүхэд л ярьсан.
-Яасан? гэхэд нь “Яагаачгүй ээ.Одоо чи гэрлүүгээ юү?”гэж намайг урамгүй асуухад:
-Тиймээ,……маргааш чи завтай юу?
-Мэдээж,уулзах уу гэж үү?
-Хэрвээ чи хүсвэл гэхэд нь “Уулзая.Би чамаас салмааргүй байна.Ер нь чи хэзээ буцах гэж байна” гэж би санаа зовсон байдалтай асуулаа.
-“Санаа зоволтгүй.Мөд буцахгүй.” гэж билээ гэхэд “Хоёулаа юу ч гэсэн ороо засчихая гээд Ананд бослоо.
Ананд Цогоод зориулсан орыг газар засав.Залуучууд тус тусдаа орондоо ороод хэвтэхэд Цогоогийн нойр хулжаад байв.
-Миний нойр нэг л хүрэхгүй байна.Чинийх яаж байна Анандаа.
-Жоохон хүрч байна гэв.
Маргааш нь бид 2 дахиад л уулзсан.Ийм маягаар бид хоёрт хийх зүйл зөндөө байдаг байсан.Хэдий бид хоёр бусад хосууд шиг тэврэлдэж,үнсэлддэггүй болохоос биш гаднаас нь бид хоёрыг харахад үерхэдэг хосууд шиг харагддаг байсан.Манай эгчийн найз залуу Баяр нь намайг найз охинтой болчихсож гээд ээжид хэлчихсэн байсан.Нэг өдөр ээж маань надаас:
-“Чи ямар охинтой үерхээд байна” гэхэд нь үерхээгүй ээ, найзууд гэж хэлж билээ.Харин тэгэхэд ээж минь
-Тэр найзтай чинь уулзаж болох уу?
-Та яах гэж байгаа юм бэ?
-Яахав миний хүүд хань болчихоор хүн байна уу эсвэл үгүйг нь мэдье.Хүргэн ах чинь их дажгүй охин байна билээ гээд байхаар нь ээж нь “Гаднаас нь хараад яаж мэдэх вээ.Дотор нь ямар хүн ч юм билээ” гээд хэлчихсэн.Тэгтэл дүү чинь “Би уулзсан,их дажгүй яриа хөөрөөтэй охин гээд магтаад байсан.Бүгд л гаднахаар нь дүгнээд байх юм.” гэж билээ.
-Хөөе чи унтчихсан уу?
-Үгүй ээ.Танай ээж ч мөн сайн хүн шүү.
-Анарт их сайн байдагсан.
-Би ч Аагийтай юм ярьж үзсэн биш.Ямарчиг ямаршуу охин байсныг нь тод санаж байна.Чи ингэхэд яагаад Анарыг “Аагий” гэж дууддаггүй юм бэ?Дандаа л Анар Анар гээд.Аагий гэвэл амар юм шиг.
-Үгүй ээ.Жинхэнэ нэрээр нь л дуудвал гоё ш дээ.
Тийм маягаар бид 2 уулзаж,зугаалсаар байгаад 1 сар өнгөрсөнийг анзаарсангүй.Нэг л мэдэхэд хичээл эхлэхэд 2 сар үлдээд,Анар буцаад явахад 14 хоног үлдээд байсан юмдаг.Энэ хугацаанд 2 жил хайрласан сэтгэл минь аль хэдийн сэргэчихжээ.Чи намайг хаяад юу ч хийхгүй явах гэж байгаа юм уу….Би чамайг снана даа…Би урьд нь хэнд ч хэлж байгаагүй үгээ чамд хэлчихье “Би чамд хайртай”болчихож.Болчихож гэж 2 жил сэтгэлдээ бодож явсан.Энэ бол мэдээж хайрвНамайг битгий орхиод яваач дээ….Чи яагаад энд сурч болдоггүй гэж уг манай ээж чамтай уулахыг хүсээд байсан юм.
-Би ч гэсэн чамайг санах байх.Би чинь найз бандитай ш дээ.Би энэ өнгөрсөн бүхнийг бидний бүтээгүй хайр сайхан нөхөрлөл болгохыг хүссэн юм.Сэтгэлд минь шаал ондоо хүн байгаа ш дээ тэгээд ч ер нь яагаад танай ээжтэй уулзаж болохгүй гэж.
-Тэгвэл яг одоо.Би ээжрүү утасдаад хэлчихье.
-Чи чинь яасан яруу юм бэ?Маргааш нөгөөдөрөөс л болъё л доо.
-Чамд зав байгаа юм уу?
-Мммм…….. за тэгвэл өнөөдөр.Гэхдээ бас дэлгүүр оръё.Ээжид чинь дуртай зүйлүүдийг нь аваад оръё.
Тэр өдөр бөөн баяр болсон.Ээж эгч хоёр их зүйл бэлджээ.Манайд хүргэн ах,ээж,дүү,би,Анар гээд бид бүгд нийлээд оройн хоол идэнгээ их зүйл ярьж инээлдэж хэзээ ч мартахгүй өнгөрөөсөн.
Ээж Анарыг олон асуултанд булаад л,тэр болгонд нь Анар залхахгүй хариулаад л.Ар гэрийнхээ нь тухай асуухад тоохгүй хариулж байсан.Тэр яриан дундаас би ч гэсэн мэдэхгүй зүйлээ олж авч байсан.Анар:
-Би ч эртхэн шиг хөдлөе.Би удахгүй Америк луугаа буцах гэж байгаа гээд бүгдэд нь зарласанд бүгд л бие биелүүгээ харцгаагаад гайхсан хүмүүс дундаас ээж маань:
-Тэгээд хүүг минь яах гэж байна. гээд намуухан асуухад нь
-Би Цогоог мартахгүй.Бид 2-ын дунд сөйхан нөхөрлөл,дурсамжууд үлдсэн.Би үргэлж Цогоотой хобоотой байх болно.
-Би уг нь чамд итгэж байсан юм.гээд ээж минь санаа алдсанд Анар юу хийхээ мэдэхгүй сууж байсан нь нүдэнд үзэгдэх юм.Тэр орой манайхаас бид хоёр гараад жаал гадаа сууж байхдаа:
– “Би ирэх 7 хоногт завгүй болчихно.Энэ хоног д чи бид хоёрын сүүлийн өдрүүд ш дээ.Хоёулаа урьд нь ямар байлаа яг тэрэн шиг мартандахааргүй өнгөрөөе.Хоёулаа архидах уу?” гээд надруу харахад нь би инээгээд:
-Чи насанд хүрсэн үү? гэж асуулаа.
-18тай.Ууж болно биз дээ гээд инээмсэглэлээ.
Тэгээд бид хоёр хотын төвд байдаг жижиг кафед суунгаа 10 жилээ дурсаад ууж эхэлцгээлээ.Тэгснээ цүнхнээсээ дунд зэргийн зураг гаргаж ирснээ:
-Энэ жилийн миний төгсөлтийн зураг.Ыамд байж байг.
Би ч дуртайяа авч үргэлжилүүлэн уухад 3 дахь хундган дээрээ согтож хэлэж байгаа Анарыг хараад би:
-Чи одоо болноо гэж хориглоход минь
-“Үгүй ээ ууна” гэж зөрсөөр байгаад 5 дахь хундган дээрээ бүүр согтчихлоо.
-За одоо болно.Гэрт чинь хүргэж өгье.
-Үгүй ээ.Чи яагаад согтоогүй байгаа юм ааан.Би яаж гэрлүүгээ явах юм бэ ийм болтолоо согтчихоод.Би өнөөдөр зачид буудалд хононо.Намайг ямар нэг зочид буудалд хүргээд өг.Чи ер нь яагаад согтоогүй юм бэ?
-Би яаж болох юм бэ?Машин барьж байгаа ш дээ.
-Хөөх энд нээрээ согтуу болохгүй ш дээ тээ.Америкад бид нар 3 шил пиво уучихаад машин барьдаг д байсан ш дээ.
-Аан тиийм үү.За хоёулаа явъя гээд нилээд согтсон Анарыг дагуулаад зочид буудал руу явлаа.
Замдаа аль хэзээнээ тас үсэрчээ.Зовж байж зочид буудалд оруулаад орон хэвтүүллээ.Анар зүүдэндээ үнэгчилж байлаа.Хувцасыг нь тайлаад оронд нь оруулсан.Тэгтэл Ананд гэнэт:
-Ямаршуу биетэй байна?Та 2 нөгөө юу яасан уу?
-Юу гээд солиороод байгаа юм.Би юу гэж тэгэх юм.Тэр шөнө би унтаж чадаагүй.Анарыгаа ширтээд хажууд нь зүгээр хэвтсэн.Хэзээ ч минийх байгаагүй уруулыг ньширтээд үнсэх бодол төрсөн.”Сэрчих болов уу?,мэдчихээд уурлах болов уу?” гэж бодогдоод би тэр шөнөжингөө бодсон.Удаачгүй үүр цайлаа.Тэгэхэд дөнгөж миний нүд анилдаж эхлэлээ.Ингэх зуур маргааш тэврээд үнсэх гэвэл юу гэх бол.Үнсэж болох уу? гээд асуучихдаг юм билүү гээд л.Вэгсээр байгаад нэг мэдэхэд нойрондоо дарагдаад унтчихаж.Нэг сэрвэл Анар байхгүй өрөө нам гүм байв.Тэгтэл гэнэт орны цаанаас намайг цочоолгон гарч ирээд инээж байснаа:
-“Сайхан нойрсов уу?Би сая гадагшаа гараад идэх юм авчирсан.Гэхдээ нэг сонин зүйл байна.Би өчигдөр орой өрөө хувцсаа тайлснуу?” гэхэд нь би инээгээд:
– Үгүй дээ би тайлчихсан юм.Битгий буруугаар ойлгоорой.Чамайг сайхан нойрсоосой гэсэндээ тайлчихсан юм.Үнэнийг хэлэхэд би чамайг яагаачгүй шүү гэхэд минь:
-“Баярлалаа.”гэснээ “Өө тийн миний хүсээд байсан бороо одоо орж байна.Гадаа ёстой гоё байна.Хоёулаа цайгаа уучихаад явцгаая гэв.
-“Өө тэгээд анхныхаа хайртайгаа бүхэл шөнийг өнгөрөөхдөө юу ч хийгээгүй юм уу?
-Надал угаасаа сонирхол байгаагүй.
-Чи ч аргагүй л сайн хүн юм даа.Ядаж ганц үнсчихгүй.
-Яах юм зөвшөөрөлгүй-
-Асуугаад байх юу байсан юм.
Гадуур бороод норж баахан явсан.Би Анарт их санаа зовж байлаа.Нимгэн,ганц давхар подволктой.Би гадуураа өмсөж явсан хүрмээ тайлж өгөөд алхалж байхад Анар гэрлүүгээ явах хэрэгтэй байна,гэртээ очиж үзэгдэж хэрэгдэя гээд байхаар нь би:
-Чи угаасаа ирэх долоо хоногоос надтай уулзаж чадахгүй.Тийм юм чинь хоёулаа хамт л байя л даа.
-Тэгвэл ядаж би гэртээ очоод усанд орьё,хувцсаа солъё болох уу?
-Оройхон тийшээ уулзая гэж үү?
-Тийм.Тэгээд орой нэг мөсөн манай найзуудтай нийлээд бут авья гээд салсан юм.
Орой нь бид нэг диско бааранд сууж,ярьж.бүжиглэж өнгөрөөсөн.Шөнийн хоёр цаг болж байхад бид хоёр Анарын найз
нараас салаад өнгөрсөн шөнө нь хоносон буудал руугаа явлаа.Бид хоёр шууд ороогүй гадаа юм ярьж суусан юм.Би яг тэр үед аятайхан мөч олдож байна гээд “Би чамайг тэвэрч болох уу?” гэхэд минь “Тэгэлгүй яахав” гээд намайг зөрүүлээд тэвэрсэн.Би яагаад ч юм тэвчихгүй үнсэх гэтэл намайг тэвэрч байснаа болиод “Од харвачихлаа. Нулимаарай!” гээд болиулчихав.
-Чи хоёр жилийн дараа коллежаа төгсчихөөд Монгол руугаа ирэх үү?
-Мэдэхгүй дээ.
-Яагаад үгүй гэж.Чиний төрсөн нутаг ш дээ.Би чиний итгэлийг чинь алдахгүй хүлээж чадна.
-Миний бодлоор чи бид хоёрын хайр анхнаасаа бүтээгүй.Одоо ч бүтэхгүй,хоёр жилийн дараа ч бүтэхгүй.Дэмий 2 жил алдсаны хэрэггүй.Би тэндээ ч нөхөртэй,чи эндээ эхнэртэй ч болчих байлгүй дээ.
-Үгүй ээ би бол хүлээж чадна.Чи л өөрөө эсэргүүцээд байгаа болохоос биш.
-Би тэгэж хоёр жилийн дараа ирнэ гэж амлаж чадахгүй.
-Тэгвэл чамайг би анхны бөгөөд эцсийн удаа үнсэж болох уу?Чи хэзээ ч минийх болох тавилангүй юм бол ганцхан л үнсэлт гэж гуйхад минь зөвшөөрсөн.Би өөрлүүгээ татаж аваад уруул дээр нь зөөлөн үнссэн.Тэр үед би бүхнийг мартаад хичнээн жаргалтай байсан гээч.Жаргал гэдэг ч асар богинохон хугацаанд ирээд явдаг мөрөөдөл юм байна лээ.Миний бодлоор Анартай өнгөрүүлсэн нэг л сар надад жаргал байж.гэнэт ирсэн тэр жаргао зовлон дагуулж ирснийг би бас яаж ч мэдэх билээ.Тэгээд бид хоёр буудалынхаа өрөөнд орж ирлээ.Хэн нь хаанаа унтахаа ярьж тохирлоо.Тэгэхэд шөнийн 3 цаг болж байсан.
За тэгээд тэр шөнө миний төсөөлөөчгүй зүйл болсон.Чи ойлгож байгаа биз дээ тэгээл анхны юм болгон сайхан байдаг шиг Анартай өнгөрүүлсэн хамгийн анхны бөгөөд сүүлийн шөнө маань ч удаан жаргалтай байсан.Миний хувьд хайрттайгаа тэр бүгдийг хийхэд сэтгэл минь тайван байсан.Үүр цайх үед дөнгөж ид нойрондоо орж билээ.Мэдээж өглөө болгохыг хэн хэн маань хүсээгүй.Хорвоогийн жамаар шинэ өдөр айлчлан ирэхэд өглөөний хурц наран над дээр тусаж нойрноосоо арай гэж сэрлээ.Аль хэдийн Анар намайг нойрон дунд минь орхиод явжээ.Өнгөрсөн шөнийн бүх зүйл сүүлчийнх байсан гэдэгт би итгэж өгөхгүй байлаа.Тэр өдрөөс хойш би гэрээсээ гараагүй.Би ч Анартай утсаар ярьсангүй.Анар ч над руу залгасангүй.Өдөр ирэх тусам Анарын явах өдөр ойртоод л.Явах өдрийнх нь өмнөх өдөр нь би Анартай ярьлаа.Маргааш нь хаана,хэзээ уулзахаа тохирсон юм.Ингээд бид хоёрын нууцхан хайрын минь сүүлчийн мөч дөхсөөр л.
Онгоц 11 цагаас хөдлөх байлаа,би Анарынд 8 цагт очсон.Тэнд би ганцаараа чухал хүн нь биш байлаа мэдээж.Гэр бүлийнх нь,найз нөхөд нь гээд олон хүмүүс гаргаж өгөх гээд цугларсан байв.Анар бид хоёртой цуг өвөө,эмээ нагац эгч нь хамт нэг машинд суув.Нислэгийнх нь цаг ойртох тусам ямар нэгэн чухал зүйлээ би алдаж байгаа юм шиг сэтгэгдэл төрөөд байв.Ингээд тэнд цугларсан хүмүүс баяртайгаар хурдан сургуулиа төгсөөд хурдан ирээрэй гээд гаргаж өгөх гээд бүгд тэврэн үнсэж эхлэлээ.Яагаад ч юм надад бид хоёр ахиад хэзээ ч уулзахгүй юм шиг санагдаад зүрх сэтгэл минь тавгүй байхийг Анар мэдсэн юм шиг л над дээр ирээд “Бие сайн бодоод сургуулиа амжилттай төгсөөд,ээжийгээ сайн асраарай.”гэхэд нь амнаас нэг ч үг гарч өгөхгүй,хоолой зангираад нүдэнд нулимс цийлгэнээд ирэв.Анар намайг өөрлүүгээ татаад,чангаас чанга тэврээд “Намайг уучлаарай энэ бүх хугацаанд чимээгүй явсанд минь,би ч гэсэн чамд хайртай.Чамгүйгээр үлдсэн амьдралаа төсөөлж чадахгүй байна.Өнгөрсөн энэ 1 сард сэтгэлгүй хандсан бол уучлаарай.” гээд уйлаад нулимс нь хацар дээр нь урсаж эхлэлээ.”Би 2 жилийн дараа заавал ирнэ,харин чи итгэлийг минь даагаад сайн сууж байгаарай.”Тэгтэл УлаанБаатараас Бээжин рүү нисэх онгоцний зорчигчидийг суудлаа эзлэхийг анхаарууллаа.Тэр үед миний мөрөн дээрээс нэг хүн барьж аваад “За сэтгэлээ барь эр хүн.Анар нь буцаад ирнэ.” гэж хэллээ.Хэдийгээр би тэр хүнийг танихгүй ч үгэнд нь орлоо.Нулимстай нүдээр бүгдийг тойруулж харснаа цааш явж байгаа Анарын хойноос “Битгий яваач” гэж хэлмээр байсан гээч.Гэхдээ надад хайртай гэж хэлсэн болохоор би их бардам,тайван байлаа.2 жил Анарыг хүлээж,1 жил нь Амарлинд хууртагдаж 3 жилийг ардаа орхисон юм чинь ахиад 2 жил хүлээнэ гэсэн ч надад амлалт өгсөн болохоор шаал ондоо санагдаж байлаа.Ингээд бүх зүйл хэвэндээ орлоо.Бид хоёр мэйлээр харилцаж байсан.Хэдий Анар найз бандитай байсан ч бид 2 сэтгэлийнхээ үгийг хоёр биеэндээ илчилсээр 7-н сарын нүүр үзжээ.Валинтинийн өдөр ойртох тусам би Анарыгаа ямар их үгүйлж байсан гээч.Тэр нэг өдөр яг 2.14 байсан.Анарыг ярих байх гээд утасны дуудлага өдөржингөө хүлээлээ.Харин шуудан дээр илгээмж ирсэн тухай миний гар утас луу залгаж хэллээ.Би тэр илгээмжийг Анараас гэж мэдэж байсан.Тэр илгээмжийг харвал том,овоо хөөрхөн хүнд,гадуур нь бэлгэний цаасаар ороогоод дээр нь Анараас Цогоод гэжээ.Гэрлүүгээ очин очитлоо би тэвчихгүй задалж үзмээр санагдаад байлаа.Гэртээ яаран очоод задалж үзвэл надад гитар,ээжид ороолт,дүүд цамц,ах эгч хоёрын хуримын дэлэг гээд хуримын өмсгөл өгчээ.Тэнд бяцхан захиа байлаа.Аваад уншвал баярын мэнд хүргэсэн байв.
Бэлэгнүүд манай гэрийнхнийг баярлуулсан байсан бол миний санаа зовж байлаа.Алс холоос надад бэлэг явуулсан байхад би юу ч өгч чадаагүй.Хэрвээ Анарыг утсаар ярьвал загинана гэж бодож байлаа.Над руу тэр өдрүүдэд залгасангүй.Тэгэхээр нь мэйлээр сайн загнаад явуулчихсан.Ийм маягаар аль хэдийн нэг жил өнгөрчээ.
Гэнэт нэг өдөр Жагаа,Азаа хоёр манайд ирээд Тамираа гадаадаас ирсэн тухай хэлээд тэд нар бут авна гээд намайг авч явах санаатай ирж.10-ын А,10-ын В-гийнхан нийлж тэр шөнөжингөө юм болоогүй юу.Тамираа 4 жил гадаадад сурч байгаад ирсэн.Одоо авгай авна гээд ярилцаж байцгаалаа.
-“и чинь яачихваа.Би байсан ш дээ.Намайг та нар хэзээ ч авгай авч чадахгүй гэж шоолж байсан ш дээ”гэж Анандыг хэлэхэд бүгдийг санав.
-Аа тийм.
-Чи яагаад тэр үед Анар та хоёрын хооронд болсон явдалыг яриагүй юм бэ?
-Яах юм.Хэнд ч хамаагүй ш дээ.
-Зүгээр л шерхэж байгаа я юмуу.Энэ тэр гээд.
-Би Анарын тухай ярих сонирхол төрөөгүй.
Хэд хоногийн дараагаас Тамираатай нийлж гадуур ажил хайсан юм.Тэгэхэд Тамираа найз охинтойгоо гэрлэх гэж байгаа.Хэн гэдгийг нь хэлэхгүй,ирэхээр нь болно гээд нэрийг нь ч хэлэхүй байсан.Тэгсэн мөртлөө найз охиноо араар нь тавиад л,урьд нь арарр нь тавьж байснаа яриад л гх өөрчлөгдсөн нь мэдэгдэж байсан.
Тэгээд тэрнээс хойш нээх удаагүй чамтай нийлж машинаа засуулж гадуур явсан.Тэр өдөр чамаас салаад гэртээ харихад манайд хүн ирчихсэн,ээж эгч хоёр сүйд болж гүйгээд байхаар нь эгчийн хадмууд ирж гэж бодоод нүүрээ угааж,
хувцасаа сольчихоод орж мэндлье гэж бодсон юм.Том өрөөнд орволАнар сууж байлаа.Хоёр нүдэндээ ч итгэсэнгүй.Шууд очоод л тэврээд авсан.Ингээд тэр оройжингоо бөөн юм болоод Анар манайд хонохоор болов.Маргааш өглөө нь надтай чухал ярих зүйл байна гээд тав тухтай суух газар хайж байгаад Сүхбаатарын талбайн хойд цэцэрлэг лүү явлаа.
Юу болоод ийм хурдан ирснийг нь асуухад:
-Надаас манай найз банди гэрлье гэж гуйгаад болдоггүй.Уг нь би Монголоос очоод удалгүй шалтаг тоочоод салчихая гэж бодож байсан юм.Тэгээд ч бид хоёр анх үерхэхэд хоёр биендээ сэтгэлтэй байгаагүй.Би чамайг мартах зорилгоор.миний бодлоор тэр зүгээр л найз охинтой гэсэн нэртэй ухаантай үерхдэг байсан юм.Ийм маягаар явсаар 3 жил үерхчихэж.Намайг очиход шууд л өөдөөс тэгэж хэлсэн.Юу болоод,яагаад тийм хурдан шийдчихсэнийг нь ойлгоогүй.Аль хэзээнээ түүний гэр бүл ээж маань яриад намайг ирэхээр тохирно гээд ярьцгаачихсан байсан.Би ээждээ хэлсэн түүнд хайргүй болохоо.Тэгтэл ээж хуриманд бэлэн биш байна гээд ойлгочихсон.Ингээд арай ч суух дээрээ тулна гэж бодоогүй.Ямар ч хэцүү юм бэ дээ.
-Би тэр хүнийг чинь таних уу?
-Танинаа.Чиний сайн найз.
-Юу?хэн гэж?
-Т…Тамираа юу?
-Тиймээ.
-Би юу болоод байгааг ерөөсөө ойлгохоо болилоо.Чи өөр хүнд сэтгэлтэй гээд хэлчихэж чадсангүй юу?
-Би хэлсэн.Одоо би дөнгөж 20 хүрэх гэж байна.Надад өшөө зөндөө цаг хугацаа хэрэгтэй гэхэд Тамираагийн нас 24 хүрч байна.Эхнэр авах нас нь гээд яаруулаад байгаа юм.
-Солиотой юм.Чи яагаад анхнаас нь хэлээгүй юм бэ?
Угаасаа би Тамираатай амьдралаа холбоно гэж бодоочгүй.Чиний сэтгэлд ямар нэгэн сэв суулгахыг хүсээгүй.Намайг зөндөө л доромжилж,араар минь тавьдаг л байсандаг.Би хүн юм чинь хаагуур юу хийж явдагийг нь мэдэж л таарааш дээ.
-Энэ тухайгийн хэлсэн юм уу?
-Хэлэх боломж байгаагүй.Тамираа гэрийнхэнтэйгээ түрүүлээд ирчихсэн.Тэгээд ч бидэнд цаг хугацаа байгаа.
-Юунд?
-Өөрсдийнхөө төлөө тэмцэх.
-Юу бм ахиад найзаасаа үерхэж байгаа одоо бүүр эхнэр болох гэж хүнийг нь салгаад авах болж байна уу?
-Булаагаад байх юу байсан юм.Хүний сэтгэл зүрх урваж болдог юм байгаа биз дээ.
-Тэгвэл би лав энэ удаад нь яадахгүй гээд Анарыг хаяад явж байсан юм.
Тэр өдрөөс хойш хоёр,гурав хоног өнгөрлөө.Юу ч гэсэн Анартай ярихаар шиидсэн юм.Яагаад би ингээд Анараа ийм хурдан алдах ёстой гэж.Бүтэн 4 жил хүлээчихээд эцэсийг нь хүртэл тэмцэнэ гэж бодож байлаа.Тэгтэл би Анарыг 7 хоног хайгаад олсонгүй.Энэ хугацаанд Тамираатай хаагуур юу хийж яваа бол гэж бодгдоод галзуурахад нэг хуруу дутуу байлаа.
Хамгийн сүүлд Анарыг ганцааранг нь үлдээж явсан газартаа очиход тэнд сууж байлаа.Яагаад ч юм намайг орхиод явсанаас хойш тэнд сууж байгаа юм шиг санагдаж байсан.Сүүлд салахдаа би уурлаад явсан бол хайртынхаа нулимсыг хараад би шууд гүйж очоод юу болсон тухай асуугаад тэврээд авсан.
-“Надад их хэцүү байна.Би ээж болоод Тамираагийн гэр бүлийнх нь өмнө Тамираа намайг яаж доромжилж байсныг нь уур хүрээд тэвчихгүй хэлчихсэнвБи тэгээд ч тэрэнд үргэлж дарамтлуулах ёстой вм гэж үү.Чамд л би хэлдэггүй болохоос биш Америкт ч гэсэн намайг зөндөө л зовоож байсан.Одоо ч гэсэн.Авгайгаа болгож авчихаад дараагаар нь юу болох нь ойлгомжтой биз дээ.Би бүгдийг нь хэлсэн. Миний бодлоор бүх зшйл дууссан.Хурим найр болохгүй гэдэгт итгэж байна гээд эхэр татан уйлж байгаа Анарыг тэвэрч байсан надад бүх зүйл дөнгөж эхлэсэн юм шиг.Тэр үед би Анарыг дотроо сайшааж аргагүй л миний Анар шүү гэж бодож байлаа.Миний ч зөв байсан дуусах биш харин ч эхлэж байлаа.Тэгэхдээ Анар “Ээжийгээ өрөвдөж байна.Ээжид минь ямар хэцүү байсан бол гээд л уйлаад байсан.
Тэр өдөр Анар ээжтэйгээ бүх зүйлийн тухай ярьж нойргүй хоносон гэдэг.Миний хувьд бол хурдан л Анарыгаа гуйх сэтгэл төрж байсан.Маргааш нь бид 2 сургуулийн гадаа ээжийнх нь хэлсэн зүйлсийн ярьж байлаа.Түүний миньээж бид 2ыг дэмжжээ.Харин том асуудал бол хуримын урилганууд аль хэдийн тараагдчихсан.Анарын маань ээж бүгдийг хариуцаж байсан юм байна лээ.Яг тэр мөчид үлгэрийн юм шиг Тамираа хаанаас ч юм гарч ирээд Анарыг тэвэрч аваад уйчлалт гуйхын зэрэгцээ хайртай гэдгээ хэд хэдэн удаа миний нүдэн дээр хэлсэн.Би бүүр яахаа мэдэхээ больчхщихсон.Нөгөө 10 жилд байсан их зан,хямсгар төрхбүгд ор сураггүй болчхоод Анарын гуталыг үнсэхэд бэлэн байх шиг харагдсан.Тэр үед би Анар бид 2, хоёр биеэндээ хайртай гээд хэлчихдэг юм уу гэж бодоод юу ч гэсэн юу болохыг нь харъя гэж бодоод Тамирааг жоохон тайвшируулчихаад суугаад ярих гэтэл Анар:
-Би чамд бүх зүйлийг хэлсэн одоо хангалттай гээд уурлахад нь Тамираа:
-Чи өөрийгөө бодохгүй байж болно.Ядаж ээжийгээ бодооч,чиний ирээдүйн төлөө яаж өдийг хүрнгэлээ.
-Сэтгэлгүй хүнтэй амьдралаа гэж бодъё.Зүгээр л том сүйрэл тэгснээс суугаагүй нь дээр гээд Анар уйлж эхлэхэд Тамираагийн нөгөө бардам зан нь гэнэт гарч,
-“Би чамайг бодож байсан юмдаг.Чи ч гэсэн намайг араар минь тавиагүй гээч. Хаанаас,хэзээ,хэнээс ч юм нэг юмны хүүхэд олж ирчихээд авхуулна гээд уйлж унжаад байсан биз дээ.Би тэрнийг чинь уйчилаад хэлээгүй бохохоос биш бас л хэдж болох л байсан.Ээжийн чинь сэтгэлийг бодож байхад чи төрсөн үр нь байж бодохгүй.Арчаагүй гэдэг нь….Чи бид 2-т тал талаасаа шалтаг буруу байгаа.Залуу насанд хийсэн алдаа болг.Хоёулаа хочр биенээ нинжин сэтгэлээр уучлаад бүгдийг шинээл эхлье!Өнгөрсөэ 4 жилиййн үерхэл ххйрыг битгий нураагаач.Одоо үүн дээрээ амтдралаа босгоцгооё!
-Чадахгүй……чадахгүй.Тийм залуугийн алдаа гээл болж өнгөрсөн бүхнийг мартаад тус тусдаа шинэ амьдрал эхлье.Хүний хайраар суусан амьдрал жинхэнэ амьдрал болдог юм.Ийм хуурамч хайр хол явахгүй биз.Чи ч надад үнэнч байгаагүй.Би ч чамд үнэнч,сэтгэлтэй басангүй.Ингээд л бүгдийг дуусгавар болгоё.” гээд тэр 2ыг хэрэлдэх зуур тэр хүүхэд миний анхаарлыг их татаж байлаа.
-“Анараа чи мэднэ.Би хийе,бүтээе,авъя гэсэн болгоноо хийж дуусгаж байж санаа минь амардаг.Тийм болохоор юм юугаар дуусахыг харж байгаарай” гэж Анар луу занал хийлэн орилов.
-Хайрыг хэн ч хүчилж, худалдаж чаддаггүй юм.Итгэл сэтгэл хоёр аль аль дээр нь тал талаасаа нийлж байж хайр чинь бий болдогийм гэж Анарыг хэлэхэд “Энэ удаад хэн дийлэхийг нь харж л байя” гээд Тамираа намайг дагуулаад явах гэхэд нь уйлаад хоцорч байгаа Анарыг орхиж чадахгүй сэтгэл минь хоргодоод байгааг мэдсэн Анар над руу нүдээрээ дагаад яв гэсэн дохио өгсөн юм.
Би ч Тамирааг дагаад гэр лүү нь явлаа.Тамираа уурласан уурандаа яагаад бид 2 хамт байсныг ухаарах ч сөхөөгүй байв.Тамираагийнд ирэхэд энэ асуудлийг нэг тийш нь шийднэ гээд гэрийнх нь бөөн зүйл болж байлаа.Би ч энэ үеийг далимдуулаад явах гэтэл “Чи тиний найз,надад туслаад хань болоод байж бай гээд намайг явуулсангүй.Удсанчгүй Анар ээжтэйгээ ирлээ.Би Тамираад хэлээд явах гэсэн боловч намайг хоэисоор л байв.Бүгд зочины өрөө лүү орон сууж байтал:
-“За залуучууд юу гэж шийдэцгээв?” гэж Тамираагийн аав эхлэв.Тамираа босоод Анарын гараас хөтөлснөө “Бид 2-т их алдаа байгаа.Уурын тунхагаасаа болоод бид 2 хүүхдээ авхуулчихсан.Тэгээд тэрнээсээ болоод хоёр биеэндээ тунирхаад байгаа байх.Бид 2 ярилцсаны эцэст бид мэдээж хуримаа хийнэ.” гэхэд тэнд байсан бүх хүмүүс шуугилдан эхлэхэд Анар уурлан гараа Тамираагийн гараас мултлан аваад чангаас чанга гээч нь Тамирааг алгадав.
-“Одоо болтол хүн хуураад, чи яаж чадаж байнаа.Хэзээ ч бид 2т хүүхэд байгаагүй.Тэгээд ч чинийх биш! Үнэнийг хэлэхэд надад ямар ч боломж байгаагүй” гээд над руу нулимстай нүдээр харахад нь бүх хэрэг надаас болсон юм шиг санагдаад хэлэх ч үггүй болон хана налан юу болсныг дахин бодох гэсэн боловч надад ямар ч тэнхээ байхгүй болсон байсан.Анар ч хаалга саваад гараад явахад нь Тамираа араас гарах зуураа “Найз гэж бодож явсан хүн маань нэг л өдөр дайсан болох юм даа” гэсэн ширүүн үгээр үзэн ядсан харцаар гараад явлаа.
“Чи үнэхээр Анарт хайртай байсан юм бол сая түмний нүдэн дээр хэлэхгүй яагаав.ХУЛЧГАР” гээд миний хажуунаас Анарын минь ээж явлаа.Надад ч үнэндээ хэлэх үг байсангүй.
Тэр өдрөөс хойш 7 хоног өнгөрөхөд бүх зүйл жирдэрч байв. Буцаад Анарын маань хөгжилтэй зан ааш нь одоо л нэг юм царайнд нь тодорч байлаа.
-“Чи харж байна уу? Би бүгдийг нь эргүүлчихсэн.Одоо чи бид 2ыг хэнч салгаж чадахгүй.Тэгэхдээ өнгөрсөн бүхнийг мартах хугацаа надад хэрэгтэй байна.Харин хүүг чинь…….” гээд хоолой нь зангираад, нүдэнд нь нулимс мэлмэрхэд нь:
-“Би…… би,зүгээрдээ.Миний ч алдаа байгаа.Ирээдүй чи бид 2т байгаа болохоор бид 2ын энэ хайранд уучлалт хэрэггүй гэж би Анарынхаа сэнгэлийг засаж билээ.
Тэр үед зуны улирал дундаа орж байсан.Анар маань өвөө,эмээгийнхээ хамтаар хөдөө ямахаар төлөвлөсөн юм.Би я яваг п гэж бодож байлаа.Бүх зүйлээ хурдан мартаад ирэг.4 жил гадаад байсан эх орныхоо үзэсгэлэнг үзээд тайвшираг гэж бодож байлаа.Энэ хооронд би ажил олж хийгээд ирээдүйнхээ амьдралийг Анартайгаа хамт босголцоно гээд итгэл дүүрэн бодож байлаа.
Тамираа ч бөөн уур Америк буцсандаг.
1 сар шахам болсны дараа Анар минь буцаад ирэх ч дөхлөө.Би Анартаа зориулаад сүй таваих бөгж,бэлэг гээд жаал юм бэлдээд гэрлий гээд гжйх санаатай байлаа.Удалгүй яг тэр 7 хоногтоо Анар минь ирлээ.Ирсэн өдөр нь би уулзая гэж түргэдүүлсэнгүй.Замынхаа тоос шороо гээд бас ядарсан байгаа гэж бодсон юм.
Тэгээд тэсэн ядан хүлээж байсан өдөр маань ч ирлээ.Анар дээрээ би улаан сарнайн баглаатай,бөгжтэйгээ очлоо.Бор царай нь улам борлочихсон яагаад ч юм энэ бүхэн нь бүүр ч их үзэсгэлэнтэй болгочихсон юм шиг.
Сэтгэлийнхээ гүнд нуугдаж явсан бүхэл бүтэн 4 жилийн гуниг бүхнийг минь Анарын надад зөвшөөрсөнөөр тайлагдах шиг.Ингээд тэр оройноо бид 2 манайх луу явлаа.Тэр өдөржингөө бид 2 өнгөрсөн бүхнийг дурсалгүйгээр ирээдүйгээ өнгөтөөр харан ярьж суухдаа Анар минь надад нэгэн гитарын ая тоглож өгсөн юм.
-“Америкт байхдаа би чамайг санахаараа энэ аяыг тоглодог байсан юм.Чамайг надтай уулзуулсан юм шиг сэтгэгдэл төрүүлдэг байлаа.”Тэр ая их даруухан,уяангалага ая бас тэгээд сурахад амархан байсийм.
Тэр 7 хоног бид 2, 2 биенээсээ хагацахгүй цагийг их зугаатай өнгөрөөж байлаа.Тэр үес л Анарын маань бие нэг л таагүй байгааг би мэдсийн.
-Маргааш цагтаа уулзая!Хожигдсон нь шийтгэлтэй шүү.
– Тэгээл маргааш уулзахаас хойно манайд хоноол явчихаач дээ.
-Үгүй ээ ээжийгээ өнөөдөр ганцааранг нь хонуулмааргүй байнаа. гээд намайг нэг үнсчихээл явсийм.
Маргааш нь ч амралтийн өдөр байсан болохоор бас тэгээд уулзах цагаа тохирчихсон байсан болохоор өглөө эрт сэрээе гэж бодсонгүй.Үдээс хойш 4 цагийн үер Анарын маань ээж утасдаад “Бид 2 эмнэлэг дээр байна хурдхан ирээч “гэлээ.Хагас ухаантай л эмнэлэг лүү очсон.3-р эмнэлэгийн сэхээн амьдруулах гээд ухаан жолоогүй очиход Анарын минь ээж зөөлөн дуугаар”Хамгийн цаад талийн тасаг,ор ор!” гэв.Юу болоод байгааг ойлгоогүй амьтан тасаг руу нь орох гэтэл нэг эмч:-Сэтгэл санаагаар унагааж болохгүй шүү гэлээ.Би зөөлөн яваад ороход Анар:-“Цогоо” гээд дуудав.Орнийх нь хажууд дөхөөд очвол нар салхинд борлосон бор царай нь цав цагаан болсон байлаа.
-Яаж байна?Юу болсон бэ?
-Зүгээрээ би яавал гэж! Харин би болзооноосоо хоцроод шийтгэл авч байх шиг байна гээд над руу инээмсэглэв.
-Үгүй ээ. Харин чи минь газраа андуурчихаж гээд аль болох сэтгэлийг нь бага ч болов засахыг бодож байлаа.
-Чимээгүй байгаараа эмч уурлаж магадгүй шүү.Ээжид хань болоод байж бай!
-Тэгүүл ганц үнсье!гээд би уруулан дээр нь ганц үнсэж байхад минь нэг эмч:
– Юун ч нялуун юм бэ дээ гэхэд нь бид 2 их ичиж билээ.
Анарынхаа ээж дээр очоод яг юу болсон тухай асууж эхлэхэд минь:
-Уг нь залуу хүн.Дөнгөж л 21 хүрч байна ш дээ гээд над руу харахад нь би юу ч хэлж чадаагүй.Зөвхөн юу болсонг мэдмээр санагдаад “Юу болов оо?” гэхэд:
-Өчигдөр орой гаднаас орж ирээд бие муу байна гээд өрөөлүүгээ шууд унтахаар явсан юм.Унтаж байгаа гэж бодож байсан юм харин тэгсэн хэтэрхий их цус алдсанаас болоод ухаан алдсан байсан.Би үүрээр мэдсэн.Одоо хүртэл цус алдалттай байгаа.Эмч нар хэлэхдээ их хүнд байна гэж хэлсэн.Надад байгаа ганц эрдэнэ юм ш дээ” гээд ихэр татан уйлж эхдэхэд нь би:
-Яг юунаас болоод цус алдваа?
-Савны дотуур цус их алдсан.Үүнийгээ мэдэлгүй удаан явьснаас болоод ийм юм болж байна даа.
-Та харьж жоохон нойр авах юм уу?Би эндээ Анартайгаа байж байя!
-Үгүй ээ би гаэц охиноо хаяад явж чадахгүй гээд бид 2 сахилаа.
Нилээн удсаны дараа би тамхи татахаар гарлаа.Гадаа гарж жаал юм эргэцүүлэн бодлоо.Ингээд буцаад ороход минь би аль хэзээнээ хожимдсон байлаа.Анарыг минь тойроод,хөрж амжаагүй биенээс нь салах ёс гүйцэтгэж байлаа.Нэг л мэдэхэд түүнийхээ хажууд очоод өвдөг сөгдөн уйлж суулаа.Анар маань аль хэдийнээ миний өгсөн бөгжийг зүүчихсэн байлаа.Хайртийн минь хуруунд яг таарсан байлаа.
Яагаад,яагаад…….. намайгаа хаяад явж байгаа юм бэ? Хайрынхаа төлөө гээд чи минь хичнээн их тэмцлээ тэгэчихжжл чи минь үхлийн өмнө сөгдөж байгаа юс гэжүү? гэсэн асуултаар хайртаасаа хагацсан юм.Ийм байдлаар галзуу солиотой юм шиг 1 сөр явлаа.Ингээд бодоход Анарын маань хэлж байснаар үнэхээр ч бид 2″ын зам хэзээ ч нийлэхгүй байж дээ.Тэр үед би үргэлж Анарынхаа ээж дээр очдог байсан юм.Очих тоолгонд минь хоол хийж өгч,нэг бол бага насыг ярьж инээнэ заримдаа уйлдаг байлаа.
Нэг өдөр би Анарынхаа өрөөнд орж бүгдйиг нь ажиглаж зогсоход тэр хүн хорвоогоос аль хэдийн хальсан гэж бодохоор нэг л сонин хар дарсан зүүд ч юм шиг хоосон орон зайгаар хүрээлэгдэж байгаа юм шиг.Орных нь хажууд байдаг жижиг тавиур дээр нь 5 жилийн өмнө авхуулсан миний төгсөлтйин зүраг байлаа.Яаж яаваад тэр зураг Анарт минь очсоныг бодоод бодоод олсонгүй.Тэгтэл:
-Чамд их хайртай байсан даа.Наад зургийг чинь юу юунаас илүү үздэг байсан юм.гэж Анарын минь ээж хэлж байсан юм.
Ингээд бодоход надад хайр гэгч ямар агуу зүйлбайдгийг миний зүрх сэтгэлд минь амсуулчихаад эцсийн эцэст ингэж шархлуулчихаад яваад өгсөнд нь би их гомддог юм.Магадгүй хайртынхаа үхэлд би буруутай байх!Тэр хүүхдийнх нь эцэг нь би байсан гэж бодохоор л зүрх бас өвдөдгийм.Эсвэл би түүнийг жаргааж чадах хүн нь биш байсан байх.Энэ бүгдийг бодох болгонд би зүрхэндээ уйлдаг гээд Цогоог яриагаа дуусгахад Ананд аль хэдийн гүн нойрондоо дугжирч байхад гадаа үүр цайж байв.Энэ бүхнийгээ яриад сэтгэлээ онгойлгочихсон Цогоод шинэ өдрийг баяртай угтаж байлаа.
“Энэ яваа насанд минь аз жаргалыг амсуулсан чамайгаа зүрхнийхээ чандаас хайртай шүү.Хичнээн чи минь миний дэргэд байхгүй ч намайг гэсэн хайраар минь өөрийгөө тэтгэн явна.”
Төгсөв…