Таван тив, зургаан далайн дунд орших хүн төрөлхтөн өдгөө 200 улс, 4000-аад үндэстэн ястанд хуваагдан амьдардаг. Хайр дурлалыг үл огоорч хамтын амьдралаа эхлүүлдэг далайн жижиг удмынхан байхад заавал садан дотроо нийлж хуримладаг хаадын удам бас байна. “Тэнгэрт миний бурхан буй” гээд өглөө үдэшгүй залбирдаг хүн байхад ээжийнхээ үгээр эхнэрээ сонгодог эрс бас байдаг. Алдарт Хэмингуай өөрөө зэрлэг догшин эр мөрт “хайр дурлал хамгаас хүчтэй” гэж хэлсэн. Тэгэхдээ бас “аюултай” гэсэн байдаг юм. Францын сод Чюого ная шахаж явахдаа 17 настай охинд дурлаж өвөр түрийний ажил хийгээд гэрлэх санал тавьсныхаа дараахан үхсэн. Венесуэлийн их зураач испани эцэг, индиан негрийн эрлийз эхтэй Мигуэль де Франсиас далан насандаа арвантавтай онгон охинтой нийлээд маргааш нь өөд болохдоо “хайр дурлал гоё боловч яасан өршөөлгүй юм бэ” хэмээн орилсоор үхжээ. Германчуудыг цаг барихдаа бусдаас хэтэрсэн “жентельмен” гэдэг ч тэднийг эхнэрээсээ хамааралтай амьдрах дургүй. Зайрмаг хувааж идэхдээ хүртэл германчууд хөлсийг нь хувааж төлдөг гээд бод.
Тэгвэл Скандиновын хойгийн Швед оронд энэ нь бүр эрсдэл дагуулна. Яагаад гэвэл тэнд бүсгүйчүүд ямар ч болзоонд очсон өөрөө мөнгөө төлнө. Танихгүй орос залуу нэгэн швед бүсгүйд сэтгэл алдран кафед болзоод мөнгийг нь төлснийхөө төлөө зодуулсан байдаг юм. Яагаад гэвэл шведүүд эр, эм ялгаагүй олсон мөнгөө хэнтэй ч хуваадаггүй ажээ. Монголчууд өдгөө Фин, Норвегид бус Шведэд олноор амьдарч буй болохоор хайрын бурхан мялаавал болзоонд урихдаа болгоомжтой байхад илүүдэхгүй. Хэрэв та Испанид очвол хар гэзэгтэй гоо бүсгүйчүүдэд нь хайраа илэрхийлэхдээ сэрэмжтэй бай. Испани охид омог бардам ч чинжал шиг догшин ааштай. Учир нь тэд хайрлан дурлавч эр хүний өмгөөллөөс татгалздаг давилуун бардам. Нялуураад байвал хүлээн зөвшөөрөх нь эмсийн авир боловч испани хүүхэн ийм шинжийг дахин давтагдахыг үзэх л юм бол чулуу шиг чамайг шидэж орхино. Хайр дурлалын хэлээр францчууд, эгшиглэнт дууны аяар италичууд ярьдаг нь үнэн боловч Парисын гоо бүсгуй байтугай Сент-Жермен гээч хэн ч үл мэдэх тосгоны Жанна бүсгүйд цэцэг бариад гүйж очвол чамайг “шалдан банди” гээд хөөнө.
А.Дюмагийн “Шадар гурван цэрэг” дээр Бонафасья авхай д’ Артаньяныг сарнай бариад очиход хөөж байсныг сана. Эдгээр нь тэдний ёс заншил, амьдралыг үзэх зуршил юм. Английн хатан хааны мэдэлд оршсоор буй манай гаригийн хүн ам оршсон тав дахь тив болсон Австрали тивд гэргий авсан эр нэг өдөр эхнэрээсээ салвал юу ч үгүй хов хоосон хоцроно. Энэ нь амьдралд тогтсон хууль. Тэр тусмаа Австралийн парламентаас гаргасан хууль аж. Тиймээ энэ улсад салах сарнина гэсэн ойлголт байдаггүй. Зэргэлдээ орших Шинэ Зеландад шал ондоо. Гэвч тэнд бас аймаар чанга хуультай. Эмэгтэй хүн тэр тусмаа эхнэрээ зодох л юм бол “цааз” байтугай сонсоно. Харин эхнэр нь нөхрийгөө зодвол яах ч үгүй. Тэгвэл арлын хамгийн том орон Японд бүр эсрэгээр. Тэнд эр хүн авааль эхнэрээ араар тавих нь чөлөөтэй. Гагцхүү хэзээ ч салах ёсгүй. Тийм учир япон хүүхнүүд нөхрийгөө сална гэж айдаггүй. Гэхдээ тэдний хувьд эр нөхрөө араар тавьж эзгүйчилсэн нь мэдэгдэх л юм бол “толгой”-гүй болно.Тиймээс япончуудын байр хөрш айлдаа сонсогдохоор нимгэн ханатай болсон гэнэ. Монголд бол бүх юм чөлөөтэй бөгөөд задгай. Мөнгөтэй эр хүн бүү хэл чинээлэг эмэгтэйчүүд хэдэн амраг ба нөхөртэй байх нь бас задгай.
WWW.MISS.MN