Хүн болгоны бодол өөр болохоор харааж зүхэлгүйгээр бодлоо хуваалцаарай гэж хүсэе.
Би одоо 21 настай анагаахын чиглэлээр их сургуульд сурдаг төгсөх курс. Өөрийгөө биеэ дажгүй аваад явчихдаг хаана ч хэнд ч гологдохгүй бүсгүй гэж боддог. За за гол асуудалдаа оръё. 2 жилийн өмнө гэхэд л би гэдэг хүн чинь шашин шүтлэгийн талаар юу ч мэддэггүй өөрийнхөөрөө зүтгэсэн л хүн байлаа. Тэрнээс ч өмнө зөндөө юм болсоон тэр болгоныг нуршаад яахав.
За тэгээд ямар ч байсан 2 жилийн өмнөөс би онгод тэнгэртэй болж тодорлоо. Үнэхээр цочирлоо эхэндээ ч итгээгүй жил боллоо. Тэр хооронд миний бие улам муудаад гэр орны ч амьдрал уруудаад ойр дотны хүнээ ч алдсан. Сүүлдээ бүр их сонин сонин юм тохиолддог боллоо. Итгэж ядан итгэж ядан байж 2 жил гүрийсний эцэст онгод тэнгэр буулгахаас өөр аргагүй болоод байна.
Хажуу хавирганы хүмүүс гэрийнхэн хамаатнууд ч гуйгаад байлаа би гэдэг хүн ч гүрийгээд л эсэргүүцээд л байлаа. Болдоггүй юм гэж бас байдгийм байна лээ. Түүнийг дагаад маш олон олон асуудал гарч ирж байгаа л даа. Нэг асуудлыг сонирхож үзмээр санагдаад байна л даа. Та нар нэг хүнд хайртай болоод үнэхээр таалагдаад байсан чинь тэр хүн чинь онгод тэнгэртэй удган бөө байвал яаж хүлээж авах вэ? Хүмүүс янз янзийн л ааш гаргадаг юм байна лээ. Энэ бас асуудал мөн биздээ эсвэл үгүй юу?