Төрийн соёрхолт, Дуучин Д.Болд өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гэрт очиж, ил галын дэргэд тухлан ярилцжээ. Тэрээр фейсбүүк хуудсандаа Ерөнхийлөгчийн гэрт зочилсон гэрэл зургуудаасаа тавин постелжээ. Мөн тэрээр “Энэ далбаа дэлхийн ноён оргил Everest-д монголоос анх удаа уулчин Өсөхбаяр оргил дээр нь мандуулсан далбаа юм байна..(ерөнхийлөгчийн гэрт)” хэмээн зургийн хамт фейсбүүк хуудаснаа оруулсан байсан юм.