1. Bugatti Veyron Super Sport
Дээд хурд: 268 mph ( 432km/h )
1200 Морины хүч
0-100 км/ц хурдатгалыг 2.5 секүндэд авах хөнгөн цагаан хийц бүхий 8 литрийн W16 хөдөлгүүртэй юм байна. Бодит суурь үнэ нь $1.700.000 эхлэх ба 2010 оны 7 сард дахин тест хийж байр сууриа бататгасан юм байна.
2. SSC Ultimate Aero
Дээд хурд: 256 mph ( 412 km/h )
1183 Морины хүч
0-100 км/ц хурдатгалыг 2.7 секүндэд авах хос турбо бүхий V8 хөдөлгүүртэй энэхүү автомашины суурь үнэ $654.400 эхлэх ба 2007 оны 3 сард Геннисийн номонд дэлхийн хурдан автомашинаар бичигджээ. Энэхүү автомашин нь 2007.03-2010.7 сар хү Бугати Веироны араас явж байгаа 2 дахь хурдан автомашин болсон юм.
3. Koenigsegg CCXR
Дээд хурд : 250 mph ( 402km/h )
1018 Морины хүч
0-100 км/ц хурдатгалыг 3.2 секүндэд авах 90 градусын байрлалтай V8 хөдөлгүүртэй, суурь үнэ нь $545.568 эхлэдэг аж. Швед улсад үйлдвэрлэдэг ба Бугати болон Ултимеит Айро-н араас нэхэж яваа супер автомашин юм
4. Saleen S7 Twin-Turbo
Дээд хурд: 248 mph ( 399km/h )
750 Морины хүч
0-100 км/ц хурдатгалыг 3.2 секүндэд авах хос турбо бүхий хөнгөн цагаан хийцтэй V8 хөдөлгүүрээр тоноглогдсон, үндсэн суурь үнэ нь $555.000 эхлэн зарагддаг автомашин юм байна.
5. McLaren F1
Дээд хурд: 240.14 ( 386km/h )
627 Морины хүч
0-100 км/ц хурдатгалыг 3.2 секүндэд авах БМВ S70/2 60 градусын байрлалтай V12 хөдөлгүүртэй зах зээлийн үнэ нь $970.000 автомашин юм байна. Хаалга нь бэйтмений автомашиныг санагдуулам онгойгддог нь улам гоё харагдуулдаг байна.
6. Ferrari Enzo
Дээд хурд : 226 mph ( 363km/h )
651 Морины хүч
0-100 км/ц хурдатгалыг 3.4 секүндэд авах хөнгөн цагаан хийц бүхий V12 хөдөлгүүртэй энэхүү автомашины суурь үнэ нь $670.000 аж. 399-хөн ширхэг үйлдвэрлэгдсэн бөгөөд энэхүү автомашин осолд орох бүрт үнэ нь дээшээгээ нэмэгддэг ажээ.
7. Aston Martin One-77
Дээд хурд: 220 mph ( 354 km/h )
750 Морины хүч
0-100 км/ц хурдатгалыг 3.5 секүндэд авах хүчирхэг 7 литрийн V12 хөдөлгүүртэй энэхүү автомашины үнэ $1.703.625 үнэтэй аж.
8. Pagani Zonda F Clubsport
Дээд хурд : 215 mph ( 346 km/h )
640 Морины хүч
0-100 км/ц хурдатгалыг 3.5 секүндэд авах Мерседес-Бенз М180 V12 хөдөлгүүртэй ба $$667.321 үнэтэй юм байна.
9. Jaguar XJ220
Дээд хурд : 213 mph ( 343 km/h )
549 Морины хүч
0-100 км/ц хурдатгалыг 3.8 секүндэд авах хос турбо бүхий V6 хөдөлгүүртэй, үндсэн үнэ нь $650.000 доллараас эхэлж зарагддаг юм байна. 1992 онд үйлдвэрлэгджээ.
10. Lamborghini Murciélago LP 670-4 SV
Дээд хурд: 213 mph ( 343 km/h )
661 Морины хүч
0-100 км/ц хурдатгалыг 3.3 секүндэд авах V12 хөдөлгүүртэй үндсэн үнэ нь $430.000 аж. Дизайны хувьд төгс гэж хэлж болохоор юм.
Д.Идэр
24TSAG.MN