“Азийн хатан хаан” өргөмжлөлт мисс, загвар өмсөгч Г.Оюунгэрэл Өмнөд Солонгосын хамгийн алдартай загвар зохион бүтээгч Андрей Кимийн “Модель центр”-т үндсэн загвар өмсөгчөөр ажиллаж багагүй амжилт олж чадсан. Гэвч Солонгосчуудын загварын ертөнцөд цахиур хагалж чадсан энэ бүсгүйг Монгол “Гоёл” төдийлөн тоолгүй үлдээж байлаа.
“Тахь ко” компанийн захирлын эрх танхил охин, багагүй хөрөнгө мөнгөн дунд туйлж өссөн, хэзээ ч эд хөрөнгөөр дутаж байгаагүй учраас Дизейнеруудын холбооныхон түүнийг өөрийн хүн болгож чадаагүй. Тиймдээ ч “Топ модель” гэсэн цолыг олгоогүй гэсэн явган яриа бий. Өөрөөр хэлбэл алтны магнат Ц.Мянганбаярын өврийг дулаацуулаагүй цөөхөн загвар өмсөгчдийн нэг гэсэн яриа хүртэл гараад дарагдаж байлаа. Одоогоос олон жилийн өмнө 2007 онд Хятад улсын Хэнан мужид зохион байгуулагдсан “Олон Улсын Аялал Жуулчлалын Хатан Хаан” гоо бүсгүйн тэмцээнд амжилттай оролцож, дэлхийн 108 орны бүсгүйчүүдээс шалгаран “Азийн Хатан Хаан”/Miss Asia Queen/ гэх өргөмжлөлийн эзэн болсон Г.Оюунгэрэл нэг хэсэг Ерөнхий сайд С.Баяртай нэр холбогдож, Жаргалан хотхонд байрлах С.Баярын нууцхан хаусанд тухлаж, гадаадад болзож, тусгай нислэгээр хамтдаа зугаалж байсан тухай амтай болгон л ярьцгаадаг.
Жил гаруйн өмнөөс “Монросцветмет”-ийн босс, УИХ-ын гишүүн асан Х.Бадамсүрэнгийн бага хүү Б.Бадрахтай хайрын романс хэлхэж багагүй дуулиан тарьж байлаа. Азийн хатан хааны дурлалт залуу гэгдэж буй Б.Бадрахын хувьд өдгөө 22 настай. Тэрээр Г.Оюунгэрэлээс зургаан насаар дүү нэгэн. Хосууд гэрлэлтээ батлуулж, хуримаа хийгээгүй ч тэдний хамтын амьдралыг ар гэрийнхэн нь тун сайн хүлээж авсан гэнэ. Экс гишүүн Х.Бадамсүрэн шинэхэн бэрдээ зориулан хагас тэрбумаар Зайсанд тохилог хаус авч өгсөн бол Г.Оюунгэрэлийн ээж, “Тахь ко” компанийн захирал хатагтай гэрийнх нь тавилгыг гадаадаас өндөр үнээр захиалж авчруулсан гэнэ. Мисс Г.Оюунгэрэл зургаан сартай жирэмсэн бөгөөд хосууд шинэ хүнээ хүлээж авахаар бэлтгэж байна.
shudarga.mn