Телевизийн алдарт АВС сувгийнхан дуучин, жүжигчин Женнифер Лопезийг “The Fosters” цуврал шоуны найруулагчаар сонгосон билээ. Шоу олон янзын угсаа гаралтай өргөмөл болоод төрсөн хүүхдүүдээ өсгөж байгаа хоёр бүсгүй, тэдний холимог гэр бүлийн амьдралын тухай өгүүлэх ажээ. Цувралын гол дүрүүдэд жүжигчин Тери Поло, Шерри Саум болон Жейк Оустин нар тоглож байгаа юм. Шоу хараахан гарч эхлээгүй ч дэлгэцийн салбарт багагүй шуугиан дэгдээгээд амжсан.
Учир нь ижил хүйстний харилцаа болон Эллен Деженересийн ток шоуг эсэргүүцэгч Нэг сая ээжүүдийн хөдөлгөөнийхөн, мөн инээдмийн жүжигчин Райн Мурфи энэхүү шоуг гарч эхлэхээс нь өмнө хориглох ёстой хэмээн уриалаад байсан юм. Тус телевизийн сувгийнхан эсэргүүцлийг хүлээж аваагүй төдийгүй, “Twisted” хэмээх хоёр дахь цувралаа хийхээр хэдийнэ төлөвлөсөн байгаа аж. Тэрхүү шоунд жүжигчин Авэн Жожия, Сэм Робардс болон Денис Ричардс нар тоглохоор болсон байна. Холливудын авъяаслаг бүсгүйн найруулсан тус хоёр цуврал шоу АВС Family сувгаар ирэх зун гарч эхэлнэ.