Дуучин Лэди Гага эрүүл мэндийн байдлаасаа болж ойрын өдрүүдэд болох тоглолтуудаа хойшлуулахаас өөр аргагүй болсноо албан ёсоор мэдээлжээ. Тэрбээр мягмар гаригийн өглөө 31 мянган дагагчтай өөрийн твиттер хуудастаа “Сүүлийн үед миний бие тааруухан байна. Архаг өвчин сэдэрснээс болж зарим тоглолтоо хойшлуулахад хүрлээ. Миний хувьд маш харамсалтай байгаа ч хурдан эдгэрээсэй гэж залбирч байна” хэмээн бичжээ. Түүний үе мөчний үрэвсэл нь сэдэрснээс болж тоглолтоо ийнхүү хойшлуулсан тухай таамаг фэнүүдийнх нь дунд тархаад буй.
Харин дуучин өвчнийхөө талаар тодорхой мэдээлэл үлдээгээгүй байна. Мөн тэрбээр үнэнч фэнүүдийнхээ урмыг хугалж байгаад харамсч буйгаа мэдэгдэж, удахгүй эдгэрнэ гэдгээ амлажээ.
Лэди Гага өнгөрөгч даваа гаригийн орой Монреаль хотод, ирэх долоо хоногт Чикаго, Детройт, Хамилтон, Онтарио хотод тоглох байсан ч ийнхүү эрүүл мэндийн шалтгаанаас болж дээрх тоглолтуудаа хойшлуулаад байна.