Хетт Аррестуис – энэ шорон шиг харагдаж байгаа ч XIX зуунд Нидерланд улсад баригдсан тансаг зэрэглэлийн зочид буудал юм. Уг шорон хэлбэртэй зочид буудал нь бүхэлдээ олон төрлийн нэмэлт тоноглол, төхөөрөмжтэй, дэгжин, хүнийг баяр хөгжилтэй байлгах бүхий л зүйлтэй, орчин үеийн дизайнтай боловч эртний шоронгийн хамгаалалтын системтэй гэнэ. Одоо энэ зочид буудал ашиглалтанд орж зочдоо хүлээн авахад бэлэн болсон бөгөөд дотроо саун болон фитнес төвтэй. Манай улс өрийн шоронтой болно гэж байсан. Барьвал иймэрхүү шорон барих байх даа!