50 гр бууцай, нэг ширхэг өндгийг холигч машин (миксер)-аар хутгаад, энэхүү бэлдмэлээр гурилаа зуурч, элдэнэ. Үүнийгээ аль болох уртаар, нэг см орчим өргөнтэй хэрчээрэй. Шөл гаргах тун хялбар.
Тахианы гурван мөч, бөөрөнхий сонгино болон шар лууван тус бүр нэг ширхэг, хоёр хумс сармис, бага зэрэг яншуйг бүхлээр нь хоёр литр усанд хийгээд бага зэрэг давсаар амталж, 20 минут буцалгаад шөлийг шүүж авна. Болсон лууван, махыг шоо хэлбэртэй хэрчинэ.
Шүүсэн шөлөнд хэрчсэн мах, лууван, гурил хийж, давс, хар перецээр амтлан, буцалгаад цэцэгт байцаа нэмж дахин нэг даргиулаад авахад хоол бэлэн болно.
Цэцэгт байцаа ганц хоёр минутад л болдог учраас хамгийн сүүлд хийгээрэй. Гурваас дээш минут буцалгавал энэхүү байцаа хэт зөөлөрдөг талтай.