HTC-ийн тухай нууц задрах үед мэдээллийг удаан хадгалах нь хэцүү гэдгийг ойлгосон тус компанийн удирдах зөвлөлийн дарга Петер Чоу хэвлэлийнхний өмнө олныг уриалсан мэдэгдэл хийж байсан бөгөөд одоо бүх зүйл албан ёсоор баталгаажсан. Бидэнд ч энэ гар утас таалагдсан. Үнэндээ HTC-ийнхэн авралаа хайж байсан. Үүнийг дэлгэрүүлбэл: тус компани нэр хүндээ алдсан байв. Түүнчлэн орлого нь ч, борлуулалт нь ч, зах зээл дээрх хувьцааны ханш ч буурч байлаа. Хэдэн жилийн өмнө бид iPhone эсвэл BlackBerry гэж сайн мэдэхгүй байхад HTC Android үйлдэлтэй, дэлгэцэн дээрээ том цагтай гар утас биднийг жинхэнэ алмайруулж байв. Гэвч юмсын өөрчлөлт Samsung-ийг Galaxy бүтээгдэхүүн дээр ажиллах боломжийг олгосон бол HTC-гийн сор бүтээл Android хулгайлагдсан нь HTC-ийг хойш чангаахад хүргэсэн. Шинэ эхлэл болгон “хувьсал”, “дараагийн том зүйл”, “iPhone-ны алуурчин” байх ёстой байсан учраас өнгөрсөн жил л бид арай гэж “HTC One X”-тэй танилцсан.
HTC One, Samsung Galaxy S3, Sony Xperia Z, iPhone 5-ын өрсөлдөөн ба загвар
“HTC One” бүхэлдээ шинэ загвартай байсан. Учир нь HTC-ийн хувьд бүх зүйл шинэ байсан болоод тэр. Гэхдээ чи юу гэж бодож байна? Өмнө түүн шиг утсыг харж байсан уу? Тийм, iPhone 5-ийн цагаан хувилбарын хувьд энэ гайхамшигтай зүйл байсан. Хэрвээ Apple, Samsung-тай заргалдаагүй байсан бол бид HTC-ийн дэвшлийг олж харахгүй л байх байсан биз. Гэхдээ л гурван бүтээгдэхүүний хооронд ижил өөрчлөлтүүд байнга хийгдэж байсан бөгөөд мөнгөлөг хүрээгээр “гангарч” байсан.
Загварын хувьд бүгд гоё. Сүүлд гарсан бүтээгдэхүүнүүд нэг ижил загвартай байсан бол HTC үүнийг ‘gap free’ гэж нэрлэсэн. Үүнд хөнгөн цагаанаар хийсэн мөнгөлөг болон хар өнгө зонхилдог. Бидэнд ч энэ илүү аятайхан санагддаг. Эх биеийн 137.4 x 68.2 x 9.3mm хэмжээ нь ажил хэрэгч, илүү хүндэтгэлийн утга агуулсан байдаг бол жин нь 143 гр. Гарт барихад хүнд мэт боловч Galaxy S3-ийг санагдуулам бөгөөд металлыг хуванцраар бүрсэн бол бүр хүнд санагдах байсан биз. Тэгвэл Sony-гийн шинэ “Xperia Z”-гийн эх бие бүхэлдээ шилэн гадаргуугаас бүрдсэн. Зохион бүтээгчийн санаа нь бусдаас ялгарах гэсэнтэй холбоотой. Sony-гийн дэгжин байдал бусад металл загваруудаас, ялангуяа HTC One-аас их өвөрмөц болсон.
HTC One, Samsung Galaxy S3, Sony Xperia Z, iPhone 5: процессор
Бидний гоё гэж нэрлээд байгаа гар утаснуудын процессор боловсронгуй болж чадаагүй бол утас маань сайн үнэлгээ авахад хэцүү байх байсан биз. Ийм зүйл өмнө олон ч тохиолдож байсан. Гэхдээ өнгөрсөн 12 сарын хугацаанд OEM-ийн загварууд улам сайжирч, гараа хүргэхгүй байсан ч ажиллах хэмжээнд хүртэл хөгжсөн. Энэ нь HTC-ээс HTC One-нд зориулан Qualcomm Snapdragon 600-ийн quad-core 1.7GHz процессорыг бүтээхэд тусалсан. Тиймээс энэ утас хэзээ ч модноос гарахгүй гэсэн үг. Project Butter-ийг мухардалд оруулсан процессорын тухайд өнгөрсөн жил гарсан Exynos quad-core 1.4GHz процессорыг Samsung Galaxy S3 ашигладаг нь хуучирсан загвар гэсэн үг. Гэхдээ мянган секундээр хэмжигддэг процессортой гар утасны тухайд тийм ч муу гэсэн үг биш. Sony компани “Krait 1.5 quad-core” процессорыг Xperia Z-д ашигладаг. Энэ нь бусад процессоруудыг бодвол хамаагүй дэвшилттэй бөгөөд бусад ижил төрлийн гар утаснуудад учирдаг бэрхшээлүүдийг энд олж харахгүй гэсэн үг. Тэгвэл хамгийн муу процессор болох OS нь Apple-ийн iPhone 5-д ашигладаг dual-core 1.2 GHz-ийн дэргэд жинхэнэ “хаягдал” юм. Харин iPhone 5-ийн процессор удаашрах, үйлдлээ бүрэн гүйцэтгэхгүй байх зэрэг алдаа гаргадаг. Учир нь OS процессорын үйлдэл дээр суурилсан гэдгийг харуулж байгаа хэрэг. Үүнтэй ижил Android алдаа гаргадаг ч HTC One-ийн процессор шиг бүх зүйлийг залруулж болдгоороо онцлогтой.
HTC One, Samsung Galaxy S3, Sony Xperia Z, iPhone 5: дэлгэц
OEM-уудын дунд дэлгэцийн хувьсал гарсаар байгаа ч Apple-ийн хуучин загварыг давж гарах бүтээгдэхүүн хараахан гараагүй. Анхны сэтгэгдлийг амархан арилгах хэцүү. 2 жилийн өмнөх дэлгэц iPhone 5 ч ашиглагдсаар байгаа нь Apple энэ тал дээр нэг их санаа зовохгүй байгааг гэрчилнэ. “Xperia Z”-ийн тухайд дэлгэц нь ямар гайхалтай болох талаар бид байнга ярьцгаадаг. 5 инчийн Full TFT 1080 HD дэлгэц. Хааяа бага зэргийн гомдол гардагийг эс тооцвол энэ дэлгэц одоогийн Android-оос хэд дахин илүү. Мөн өнгөрсөн жил худалдаанд гарсан Galaxy S3-ийн дэлгэц 2012 онд томоохон шуугиан тарьсан. Энэ нь Samsung компани пиксельтэй ижил дүрслэл бүхий “Super AMOLED” дэлгэцийг бүтээгдэхүүндээ ашигласан явдал юм. Энгийн нүдээр харах дүрслэлийн тодруулалт хэд дахин илүү байсан ч нүдэнд ачаалал өгөх нь их байсан учраас тэгсхийгээд шуугиан намдсан. HTC-ийн дэлгэцийн тухайд нүдний хамгаалалтыг давхар анхаарсан нь давуу тал болоод зогсохгүй дэлгэцийн хэмжээ нь Samsung-ынхтай ижил, чанар нь Sony Xperia Z-ын 1080 HD-тай тэнцсэн нь шилдгийн шилдэг гэсэн үнэлгээг авахад тус болсон.
http://businessnews.mn/