Урлагийн төрөл жанр болтлоо хөгжиж өдгөө хэсэг бүлэг хүмүүсийн хүсэл сонирхлын илэрхийлэл болсон “экстрим” гэгдэх этгээд өөрчлөлтийн тухай фото цомгийг хүргэж байна.
Анагаах ухааны нэр томъёоллоор “сэтгэцийн эмгэг” ч гэж нэрлэдэг эдгээр чимэг өөрчлөлтүүдэд шивээс, персинг, хөхний товч болон бэлэг эрхтэнг бөгжлөх, хэлийг хоёр хуваах, чихний хэлбэр өөрчлөх, нүдний цөцгийн шивээс мөн арьсан доорх суулгацууд болон арьсыг түлж зураглах гэх мэтчилэн маш олон эрсдэлтэй “мэс ажилбар”-ууд ордог байна.