Гоо сайхны мэс заслын бодит жишээг олонд таниулсан бүсгүйчүүдийн нэг бол жүжигчин, мисс, загвар өмсөгч П.Шүүдэрцэцэг. Түүнийг “9009” “ Хайрлаж болох уу” “Валентины захидал” зэрэг кинонд тоглосоноор нь мэднэ. Тэгвэл залуу жүжигчний дараагийн уран бүтээл нь “Гэнэтийн бэлэг” романтик жүжигт дүр бүтээж байна. Жүжгийн дүрүүдэд жүжигчдээс гадна рок попын дуучид оролцон тоглож байгаа аж. Тухайлбал дуучин Н.Наранбаатар, “Киви” хамтлагийн дуучин Д.Уламбаяр буюу Ука нар тоглох юм. Романтик инээдмийн болон хөгжимт драммын энэхүү жүжигт Шүүдэрцэцэг ямархан дүрд тоглож гэнэтийн бэлэг барих нь үзэгчдэд нууц үлдсэн юм.