Сүүлийн жилүүдэд Солонгосын кабелийн сувгууд к-драмуудыг төрөл төрлөөр нь үйлдвэрлэж байгаа гэхэд хилсдэхгүй. Тэдгээрээс сүүлийн үед Солонгост төдийгүй олон улсад хамгийн их хүлээлт үүсгэсэн болон хандалт авсан цувралуудыг хийсэн tvN телевиз юм. Тэд Солонгосын кино урлагийг илүү сонирхолтой бас тааварлашгүй болоход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэж хэлэхэд болно.
Тиймээс та бүхэнд тус телевизийн энэ онд хамгийн их хандалт авсан 5 цувралыг танилцуулж байна. Эдгээр нь дээр дурьдсанчлан дотооддоо төдийгүй дэлхийд маш их хандалт авсан ч зөвхөн дотооддоо авсан хандалтын хувиар тус цагсаалтыг гаргажээ. Түүнчлэн зарим цувралын дараагийн бүлгийг хүлээж байгаагаа дэлхийн өнцөг булан бүрээс илэрхийлсээр байгаа юм.
1- “Hotel Del Luna”
Дуучин, жүжигчин IU болон залуу жүжигчин Ёо Жингү нарын хамтрал болох уран зөгнөлт “Дэл Луна зочид буудал” буюу сарны зочид буудал гэх 16 ангит цуврал тус жагсаалтыг тэргүүлжээ. Цувралын төгсгөлийн анги 12% -д хүрсэн нь тухайн үейин хамгийн өндөр хандалт байжээ. Түүнчлэн tvN телевиз нь тус цувралын дараагийн бүлгийг хүлээж байгаа гэсэн маш олон тооны захидлуудыг хүлээн авч байжээ.
2- “Тhe Crowned Clown“
Залуу жүжигчин Ёо Жингү болон Yeo JinGoo болон И СэЁн нарын хамтран тоглосон “The Crowned Clown” гэх 16 ангитай түүхэн цуврал нь жагсаалтын хоёрдугаарт гарчээ. Тус цувралаар хаан ширээний цаана нуугдах нууцуудын талаар өгүүлэх бөгөөд цувралын төгсгөлийн анги 10.9% хандалт авч байжээ.
3- “Encounter”
Алдарт жүжигчин Сон ХэКю болон залуу жүжигчин Пак Богум нарын хамтран тоглосон “Encounter” буюу “Найз залуу” цуврал жагсаалтын гуравт бичигдсэн байна. Цувралын хамгийн их хандалт болох 10.3% -ын хандалтыг хоёрдугаар анги нь авч байжээ.
4- “Memories of the Alhambra”
Жүжигчин Пак Шинхэ болон Хёнбин нарын хамтарсан 16 ангитай “Memories of the Alhambra” цуврал жагсаалтын дөрөвдүгээр байранд оржээ. Тус цувралын14дүгээр анги хамгийн өндөр хандалт болох 10%-ыг авч байжээ.
5- “Arthdal Chronicles ”
Жүжигчин Сон Жүнги, Ким Живон, Жан Донгун болон Ким Окбин нарын хамтрал болох “Arthdal Chronicles” жагсаалтыг удаалжээ. Жагсаалтын хамгийн өдөр хандалт болох 7,7%-ын хандалтын цувралын хоёрдугаар анги авч байсан бөгөөд одоогоор шинэ бүлэг нь үзэгчдийн хүртээл бооод байгаа юм.
eToim.mn