Миний охин зурагт үзээд сууж байснаа хананд өлгөөтэй зургийг заагаад,
-Тэл зулаг аав ээж хоёлын хулимын зулаг тээ? ” гэж асуулаа.
-Тиймээ, агаа нь ээжийнх нь гэдсэн дотор байгаа гэтэл
-Ээжээ би тэгээд хаана байгаа юм бэ? гэв. Юу хэлэхээ мэдэхгүй тулгамдаад
-Аан, миний охин уу? гээд гомдоохгүй аятайхан үг хэлэх санаатай бодож байтал цовоо, итгэлтэй дуугаар
-Би аавын гэдсэн дотол байгаа тиймээ ээжээ? гэж батлан асуув. Тэрхэн агшинд охиноо өхөөрдөн, бахархаж билээ.
Хүүхэд ээ гэж, бяцхан биенээсээ хавьгүй илүү ухаантай шүү.
Г. Гэгээн