Эмэгтэйчүүдийг барьж яваа цүнх, өмссөн хувцас, нүүр будалт болон хэрэглэж байгаа зүйлсээр нь залуучуудын 80% нь дүгнэдэг гэсэн судалгаа байдаг. Бүсгүй хүний цүнх эзнийхээ тухай хангалттай мэдээллийг бусдад өгдөг гэдгийг та мэдэх үү? Тиймдээ ч эмэгтэй хүнийг цүнхгүйгээр төсөөлөхийн аргагүй. Бүсгүй та ч өөрийгөө цүнхгүйгээр төсөөлөхөд бэрх байгаа нь лавтай. Ингээд цүнхний талаар цөөн хором ярилцахын сацуу энэ сард шинээр гарсан авсаархан хэрнээ дэгжин цүнхний шинэ загвараас толилуулъя.
Даавуун материалтай цүнхэнд дуртай бол
Даавуун цүнхэнд дуртай бүсгүйчүүд хуучинсаг үзэлтэй, дэг цурмыг баримтладаг хүмүүс байдаг. Тэгсэн хэрнээ өөрийн имиджээ хадгалах дуртай байдаг. Тэд хамтрагчаа солиод байдаггүй үнэнч хүмүүс. Мөнгөний боломж муутай эмэгтэй хуучин цүнх барьдаг гэж ойлгож болохгүй. Дэгжин хүүхнүүд ч хуучин цүнх барих нь бий. Гол нь тэд цүнхний хийц загварт илүү ач холбогдол өгдөг. Цүнхэнд заавал мөнгө үрэх албагүй гэж үздэг. Аливаад эдийн засгийн хэмнэлт гаргадаг, эрүүл саруул ухаанаар хандаж чаддаг хүүхнүүд ийм сонголт хийх нь бий. Ихэвчлэн сайн эзэгтэй нар байдаг.
Стандарт гар цүнх
Эмэгтэйлэг, эмзэг, мэдрэмжтэй, үнэтэй зүйлд дуртай байдаг. Магадгүй тэд ажил хийдэг ч цалингаа хэрэглэдэггүй л болов уу. Ажил хэрэгч, уран бүтээлч эмэгтэйчүүд гол төлөв барьдаг. Гэхдээ тэдний давуу тал нь ажил хэрэгч чанарыг гоо сайхантай хослуулж чаддаг. Тэд ажил дээрээ ч загварлаг хувцаслах дуртай.
Үүрдэг цүнх
Залуу охидууд гол төлөв ийм цүнх хэрэглэдэг. Тэдний хамгийн гол зорилго нь 2 гараа сул байлгах. Магадгүй тэд өөрийн өмссөн хувцас болоод хэрэглэлээ өөрт хамгийн амар байхаар сонгодог.
Эрээн алаг цүнх
Ийм эрээлжилсэн, өнгө алагласан цүнхийг хэрэглэх дуртай хүмүүс гадаад байдалдаа анхаарал тавихдаа маруухан байдаг ажээ. Тэр барьсан цүнх нь өмссөн гуталтай нь таарч байна уу гэдэгт огт санаа зовдоггүй. Тэд хар даашинз өмсөөд хөх бүс бүслээд явж чадах л хүмүүс. Үсээ аль болох өөрт дараа болхооргүй засуулдаг ба үсчинд ороод 30 мин болж чадахгүй хүмүүс.
Дундаж хэмжээний цүнх
Эрч хүчтэй, дайчин бүсгүйчүүд. Цүнхний өнгө, хэлбэр дүрс тэдэнд төдийлөн чухал биш. Гол нь өөрт таалагдаж байвал болох нь тэр. Мэдрэмж, сэтгэмж сайтай. Сексийн хувьд их чөлөөтэй, ямар нэгэн хүндрэлийг амархан давдаг. Аливаа санаачлагыг гартаа авахыг эрхэмлэдэг ч жаахан зөрүүд. Гэм нь хайр сэтгэлд үнэнч бус, хөнгөн, өнгөцхөн ханддаг талтай. Амархан уйдамтгай.
Бариултай тор шиг цүнхэнд дуртай юу?
Ийм загвартай цүнхэнд дуртай хүүхнүүд олон нийтийн ажилд идэвхитэй нэгэн байдаг. Гадаад байдалдаа хайнга мэт харагддаг. Үнэн хэрэгтээ тэд чөлөөтэй, өөртөө таалагдсанаа өмсөх дуртай. Тусламж, халамж үзүүлэх дуртай бөгөөд тэдний толгойд “Байгаль дэлхий, хайр энэрэл” гэсэн үгс байнга эргэлдэж байдаг.
Арьсан цүнх
Ажилтай ээжүүд л ийм цүнх сонгодог. Тэд хэт загвар хөөхөө больж өөрт эвтэйхэн цүнх сонгодог. Өөртөө таалагдсан гэхээсээ илүү аль халаасанд нь живх, аль хэсэгт нь дэвтэр багтах вэ гэж хардаг. Хэрэв ийм цүнхтэй бол хүний дэргэд олон онгойлгох хэрэггүй л болов уу.
Авсаархан дэгжин цүнх
Нямбай, зарим тохиолдолд яравгардуу зантай мэт харагдаж болно. Гэхдээ тулаад танилцвал их романтик бүсгүйчүүд. Чамин, дэгжин хувцаслах дуртай. Сексийг романтик харилцааны үргэлжлэл төдий үздэг. Хайртай хүнтэйгээ хэдэн цагаар ч хамаагүй нялуурах дуртай. Хов жив ярих дуртай. Хатагтай шиг биеэ авч явахыг хичээдэг. Тэд ажлаа ч хийдэг өөрийгөө ч зугаацуулж чаддаг.
GOOMARAL.COM