“Шуранхай” тарсан гэж тус хамтлагийн дуучин Б.Номин-Эрдэнэ хэллээ. Тиймээс уртын дууч бүсгүйчүүд өөр өөрсдийн замаар уран бүтээлээ хийх болсон гэнэ. “Түмэн эх” чуулгын дуучин Б.Номин-Эрдэнийн хувьд өөрийн бие даасан “Тэмүүлэл” тоглолтоо Баянхонгор аймагт хоёрдугаар сарын 3-4-нд хийхээр бэлтгэл ажилдаа ороод тун завгүй байгаа аж. Түүнчлэн энэхүү тоглолтод дуулагдсан дуунуудаараа цомог гаргахаар ажиллаж буй аж. Тэрбээр шинэ оны анхны уран бүтээл болгон “Агаарын бохирдол”-ын талаар дуу гаргах ажээ. Дашрамд, дуучин бүсгүй ирэх дөрөв, тавдугаар сараас Улсын Филармонитой хамтран тоглолт хийх төлөвлөгөөтэй байгаа гэсэн.
Н.Хувьзаяа /secret/