Поп дуучин Крис Браун, Рианна хоёр иргэн нийлжээ. 2009 онд “Грамми авардс”-ын үеэр найз бүсгүй Рианнад гар хүрж олныг цочирдуулж байсан. Тэгвэл өнгөрсөн оноос эхэлж харилцаагаа сэргээж эхэлсэн нь Рианнагийн фенүүдийг гайхшируулхад хүргэхээс гадна дуучин Крис Брауны аав Клинтон Браун эсэргүүцэж байгаа юм.
Учир нь тэр тэдний энэ дуулиантай харилцаа удаан үргэлжлэхгүй эмэгнэлтэйгээр төгсөж магадгүй. Яг л Майкл Жексон, Витни Хьюстен, Эми Вайнхаусынх шиг” хэмээн “New York Daily News” сонинд ярьжээ.
Түүнчлэн Рианна өөрийг нь зодсон хүнтэй яагаад харилцаагаа сэргээснийг нь ойлгохгүй байгаагаа хэлжээ. Мөн тэрээр Рианна Крис Брауны өмнө нь үерхэж байсан бүсгүйчүүдээс хамгийн муу гэдгийг ч онцлон хэлжээ.
А.ГАНАА