mega888

Я.Байгалмаа: Хүүхдийн асуудлыг гэр бүлтэй нь шийднэ

Монголын нийгэмд бугшсан гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоохын төлөө нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар чухам ямар ажил хийв. Энэ талаар тус газрын дарга Я.Байгалмаатай ярилцлаа.  

Та шинэ ажил аваад гурван сар болчихлоо. Юун хүүхэд, гэрбүлийн хөгжил манатай. Аймшигтай хүчирхийлэл, асуудал араасаа ургаж байна шүү?

-Бидэнд санаа тавих, хөөцөлдөх олон ажил бий. Гэрээсээ дайж­сан тэнэ­мэл хүүх­дүүдийн асуудал хамгийн их анхаарал татаж,  ихэнх цагаа бид зарцуулж байгаа. Өнөөдөр асрамж, халамжийн 45 төвд 1000 орчим хүүхэд байна. Бүтэн өнчин хүүхдийн “Өнөр бүл” төвд хүмүүждэг хүүхдүүдийн 70 -аас илүү хувь нь эцэг, эхтэй. Энэ нь гэр бүл маань хүүхдээ асран хү­мүүжүүлэх, өсгөх үүргээ биелүүлж чадахгүйг ха­руулж байна. Эцэг, эхтэй хүүхдүүдийг гэрт нь аваа­чихаар асрамж, халамж алга. Тиймээс бид хүүх­дийн асуудлыг хөндөхдөө гэр бүлтэй нь хамт шийдье гэж манай газрын бүт­цийг шинэчилсэн.

Шинэ бүтцээр ажил­лахад зовлон, бэрхшээл байх юмуу?

-Хараа хяналтгүй хүүх­дийн асуудлаар бид ажлаа эхэлсэн. Гудам­жинд байнга гуйлга гуйж суудаг хүүхэд таардаг байх. Тэдний асуудлыг шийдэх гэж хөөцөлдлөө. Нийслэлд 70 орчим гудам­жинд тогтмол  гуйлга гуйж амьдардаг хүүхдүүд бай­даг. Нийслэлийн Цагдаа­гийн газрынхантай хамт­раад тэднийг нийгэм­шүү­лэхээр, гэр бүлд нь шил­жүүлэхээр ажиллалаа. Гэр­тээ хүүхдээ байлгаж чадахгүй хэрцгий балмад авиртай, эсвэл эцэг эх нь эрхэлсэн ажилгүй, архи уудаг бүлэг гэр бүл бий болчиж. Тийм хүүх­дүү­дийг халамжийн төвүүдээр байрлуулж, сэтгэл зүйн зөвлөгөө өгч байх явцад таван настай хүү аавдаа заазуурдуулсан хэрэг гарлаа.

Та энэ хэргийн талаар хэзээ, хаанаас мэдэв?

-Засаг даргын шуур­хай зөвлөгөөн дээр, даваа гаригийн өглөө  энэ талаар дууллаа. Гэр бүлийн бай­дал өнөөдөр энэ нийгмийн толь юм.

Гэр бүлүүд маань ямархуу байр, байдалтай аж төрж байгаа нь өнөөдөр хүүхдийн хүчирхийллээр ил боллоо.

Өнгөрсөн оны арван­хоёрдугаар сард  долоон настай хүүхдийг  хойд эцэг нь зодож, хүчир­хийлсэн хэрэг гарч нийг­мийг түгшээсэн. Багш нь 1000 төгрөг нэхснээс болж тэр хүүхэд хажуугийн гу­талч­наас мөнгө зээлсний төлөө хойд эцэгтээ суран, төмөр тэлээгээр зодуул­сан. Гуравдугаар сард аав нь ял авсан. Бид тэр хү­нийг гэмт хэрэгтэн болгож түлхэхээс илүү яаж хүмүү­жүүлэх вэ, ухамсрыг нь нөхөн сэргээх ажлыг хий­сэн. Эхнэр нь нялх хүүхэд­тэй үлдсэн. Хүчирхийлэлд өртсөн хүүхдийг сэтгэл санааны дарамтаас гарга­хаар ажилласан.

Танай ажилтнууд дүүрэг, хороонд өөрийн гэсэн гар, хөлтэй болж чадсан уу. Хүчирхийлэлд өртсөн талаарх мэдээл­лийг хаанаас  олж мэддэг вэ?

-Нийслэл есөн дүүрэг, 152 хороотой. Гэтэл ма­найх 20 хүнтэй нийс­лэ­лийн хэмжээнд ажиллаж байгаа. Жилийн төсөв нь 250 гаруй сая төгрөг. Ца­лин, ажлын зардал гээд энэ мөнгө хүүхэд, гэр бүлийг хөгжүүлэхэд хаана нь ч хүрэлцэхгүй.   Гэр бүлийн асуудал төдийлөн ил гардаггүй. Далд хэлбэртэй байдаг. Иргэдээс бид хү­чирхийл­лийн тухай мэ­дээллийг авч байна. Ма­найх хүүхдийн мэдээл­лийн утас ажиллуулдаг байсан ч харамсалтай нь хаагдчихсан. Төрийн бус байгууллагуудтай  хамтарч ажиллах санаатай байгаа. Уг нь бид гэр бүлд нь сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, арга зүйн туслалцаа үзүү­лэх ёстой ч 20 ажилтан маань хаанаа ч хүрэл­цэхгүй байна. Бид нийс­лэлийн гэр бүл бүрт хүрэх нь байтугай 152 хороондоо ч очиж ажиллаж чадахгүй сууна. Гэхдээ бид бололцоогоо дайчлан энэ он гараад 60 гаруй өрхөд гэр бүлийн үнэ цэнийн талаар зөвлөгөө өгч, кэйс үүсгэсэн.  Тухайн өрх айл дотроо асуудалтай болж үл ойлголцохоор манай газарт хандаж өргөдөл өгдөг юм.

Гэртээ хар цайнаас өөр ууж, идэх юмгүй айл танай газарт хүчир­хийл­лийн талаар зөвлөгөө авах гэж ирэх болов уу. Өргөдөл бичиж мэдэх үү тэд?

-Манай нийгэмд хэ­цүү амьдралтай өрх цөөн­гүй байна. Дүүргийн Засаг даргын Тамгын газар бүрт хороог хариуцсан нэг нэг нийгмийн ажилтан байна.

Тэд албан тасалгаа­наас цааш гардаггүй юм бишүү?

-Тэд хороодын нийг­мийн ажилт­нуудыг чад­вар­жуулах, сур­галтад хам­руулах, арга зүйн дэмжлэг үзүүлэх гээд хийх ажил ихтэй. Хороо бүр халам­жийн болон хөгжлийн нийг­мийн хоёр ажил­тан­тай. Тэд айл бүрийн хаал­гыг чагнаад явах бо­ломж алга. Нийгмийн ажилт­нуудаа чадавхжуулах том ажил бий. Бүх гэр бүлд бид хүрч үйлчилж чадахгүй учраас төр зарим чиг­лэлийн аж­лыг төрийн бус бай­гуул­лагуудад шил­жүү­лэх ёстой шүү. Бидний ажилд нэг гацаа байна.

Тэр нь юу юм бол?

-Төр чухам ямар ажлыг төрийн бус байгууллага, иргэний нийгмийнхнээр хийлгэх вэ гэсэн хөшүүрэг алга. Бид цөөн төсөл бичээд төрийн бус зарим байгууллагаар тэр ажлыг хийлгэж байна. Миний хүсч байгаа зүйл бол, нийгмийн хүнд үед бий болсон ядуурал, ажил­гүйдэл, гэр бүлийн зад­ралтай нийтээрээ тэмцэж, ажиллах явдал. Иргэд, олон нийтийн оролцоо үүнд маш чухал.  Манай нэг том ажил нийгмийн нөлөөлөл юм.

Гэхдээ танай газар нийгэмд нөлөө үзүүлтэл ажиллаж чадахгүй байгаа юм бишүү?

-Бид сонгууль боло­хоор л бүх газрын удир­длага, мэргэжилт­нүүдээ өөрч­лөх юм. Шинэ мэргэ­жилт­нүүдийг бид дахин сургаж цаг алдаж байна. Ингээд л бидний нөлөөл­лийн ажил тасарчихна. Өнөөдөр бид гэр бүлд гар­сан аймшиг­тай асуудлыг хэрхэн шийдэх талаар бүх дүүрэгт хэлэлцүүлэг явуул­сан. Удах­гүй нийс­лэлд гэр бү­лийн талаар хэлэлцүүлэг хийх гэж бай­гаа. Мате­риаллаг зүйл нийгэмд нэлээн давам­гайлжээ. Гэр бүлийн ги­шүүд нэгнийхээ үгийг сонсдог, хүүхдүүдийнхээ үгийг тэвчээртэй сон­сох­гүй ам руу нь “алгадаж” байдгаа  больцгооё. Тэгж чадвал Монголын гэр бүлийн уур амьсгал бага ч гэсэн өөрчлөгдөх байх.    

 

 

Хүүхэд өртсөн хүчирхийллийн баримтууд

* 2013 оны тавдугаар сарын 10. Баян­зүрх дүүрэг, 22-ын тов­чоо орчимд. Хойд эцэг нь таван настай хүүгээ зодож, чихийг нь хазаж, хавиргыг нь заазуураар хэрчжээ. Энэ бүхнийг төрсөн эх нь хараад сууж байсан. Гартаа чулуу барьж байгаад толгой түрүүгүй зодож, элэгрүү нь удаа дараа цохиж зоджээ. Цагдаа түүнийг саатуулж байгаад батлан даалтад гаргахад буцаж гэртээ хариад хоёрхон настай охиндоо дахин уураа гаргаж зодсон.

* Дорноговь айм­гийн Замын-Үүдийн ерөн­хий боловсролын сургуулийн бага ангийн багш О гэгч долоон нас­тай охиныг  зодож, өн­чин өрөөсөн, аавгүй хэ­мээн дором­жил­сон байна. Охины ээж мэдэгдсэнээр сургуулийн захиралд энэ хэрэг илэрсэн

* Нийслэлийн 31 дүгээр сур­гуулийн хоёрдугаар ангийн хоёр охин муу­далцсаны улмаас  гар зө­рүүлжээ. Охидын нэг нь ээждээ энэ тухай хэлсэн бөгөөд ээж нь тус сургуулийн бага ангийн багш юм. Тэрээр охиноо өмөөрч  2а ангийн сурагч С-ийг ангийнхных нь нү­дэн дээр зодсон байна.   Багшдаа зодуулснаас охины  гар улаан гүвдрүү болж,  толгой нь хавдаж, нуруу нь улайсан бай­далтай  уйлж байх үед хоёр багш орж ирсэнээр багшийн зодуур эцэс болжээ.  

* Хөвсгөл аймагт 16 настай хүүг гэрийн хо­рионд байлгаж, амбаарт хорьж, хүү нүх ухан гарч хажуу айлаа­саа боорцог хул­гайлж байгаад баригд­санаар илэрсэн хэргийг  эгч, дүү хоёр хамтран үйлд­сэн байна. Эгч нь сур­гуулийн нийгмийн ажи­лтан, дүү нь мате­мати­кийн багш. Тэд хүүхэд төрүүлсэн эхчүүд аж. Хүүгийн ээж нь ааваас нь салснаас хойш Улаан­баатар хотод амьдарч бай­гаа бөгөөд хүүхдээ гар­гуунд нь хаяжээ.

* Сонгинохайрхан дүүр­гийн иргэн Т гэгч өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 4-5-нд шилжих шөнө долоон настай хүүгээ гурван цагийн турш зодож, танхайрсан. Э хүүг хойд эцэг болох Т халаа­снаас нь  300 төгрөгийг нь авсан хэмээн зоджээ. 22.00 цагаас хүүг зодож тамлахдаа тэрээр тэлээ­гээр ороолгож, халуун галаар түлжээ. Гэтэл төрсөн эх нь хүүг ав­рахаар хүн ирэхэд “Чамд хамаагүй” гэж гэрээсээ хөөсөн.

* Ховд аймгийн Жар­галант суманд А гэгч найман настай А-г биеэ хамгаалж чадах­гүйг нь далимдуулан хүчиндэж бэлгийн за­мын халдварт өвчин халдаасан. 

* Гуравдугаар сарын 17-нд Ховд аймгийн Жаргалант суманд морины урал­даан болжээ. Их насны морь унаж байсан найман настай  хүү унаж амь насаа алдсан байна. Хүүгийн аминд хүрсэн  морины  эзэн нь тус аймгийн 123 дугаар цэргийн ангийн захирагч гэнэ.

*Дөрөвдүгээр сарын 16-ны өглөө цэц­эрлэгтээ явсан нэг ой зургаан сартай хүүг ангийн багш нь зоджээ. Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд зүүн хацар хавдартай, тархи доргилттой, зөөлөн эдийн гэмтэлтэй тул хө­дөлгөөн хорих хэрэгтэй гэсэн байна.

* Дөрөвдүгээр сарын 10. Хоёр сартай М охин цэцэрлэгт явсан анхны өдрөө хөл нь ху­гарсан. Эцэг эх нь гэм­тлийн эмнэлэгт очиж үзүүлтэл хөл нь хоёр газартаа хугарсан байна гээд гипсджээ. Эмчийн хэлж байгаагаар хүүх­дийн яс тэр бүр амархан хугардаггүй гэнэ. Учир нь хүүхдийн яс бэх­жээ­гүй уян хатан байдаг учраас хатуу зүйлээр цохиж эсвэл дарсан тохиолдолд хугардаг юм байна.

ЭХ СУРВАЛЖ: ЗУУНЫ МЭДЭЭ

продвижениесумка для apple macbook air 13sexy woman massageдоговор краткосрочного займа образец скачать бесплатноaltezza travel отзывыподъем килиманджаро отзывыи экскурсии по танзанииденьги в долг под расписку гомельсоздание положительного имиджа компаниирейтинг поисковых запросов

Холбоотой нийтлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *