Түүний үүсгэн байгуулж, удирддаг “Монгол модель” агентлагийг олон чадварлаг загвар өмсөгч охид төгсч өдгөө дэлхийн нэр хүндтэй томоохон агентлагуудад ажиллаж байгаа юм. Топ модель бүсгүй одоогоос арваад жилийн тэртээ загвар өмсөгч дүүмэд залуутай хамтран амьдарч байгаад хоёр тийш болсоныг бид мэднэ.
Тэр цагаас хойш түүнтэй дэр нэгтгэсэн хүн гараагүй билээ. Сураг сонсохнээ сүүлийн хэдэн жил Д.Болормаа бүсгүй Монголын Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Т.Ганболд эрхэмтэй нэлээдгүй дотно харьцаатай явж ирсэн аж. Тэгвэл энэ яриа одоо батлагдаж байх шиг байна.
Тамирчдын дунд гарсан яриагаар бол манай хөлбөмбөгийн тамирчид гадагшаа бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаанд явах тоолонд топ модель бүсгүй тэр болгонд дагалдаж явах болсон гэнэ. Д.Болормаагийн сайн анд Т.Ганболд гуай загвар өмсөгч-багш бүсгүйг багийн эмчээр авч явах болжээ. Ийнхүү манай хөлбөмбөгчид топ модель бүсгүйгээр эмчлүүлэх хувьтай болсон аж.