Загвар зохион бүтээгч Золцэцэг буюу Катя Зол-ыг Малайзад сурч байхдаа тэндэхийн эртэй гэрлэж улмаар хүүхэдтэй болсон ч түүнийгээ тас нуудаг гэх мэдээллүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугих болсон.
Уг мэдээлэлд Катя Зол Өнөөдөр сонинд өгсөн ярилцлагаараа албан ёсны хариулт өгчээ. Тэрээр “Миний нөхөр надаас ах, гэхдээ үе үе мултарсан ч юм уу, өвгөн болчихсон хүн биш, миний араас хоёр жил шахам хөөцөлдөж эхнэрээ болгосон. Эмэгтэй хүн дасаж дурладаг гэж үнэн үг юм билээ. Тэр хүн намайг ивээн тэтгээд өдий зэрэгт хүргэсэн биш, өөрийн хөдөлмөрөөр шудрага хөдөлмөрлөж явна. Хүү маань аав дээрээ байгаа нь үнэн. Хүүхдийн амьдрах орчинг чухалд үзсэн учир хамтын шийдвэрээр аавд нь үлдээсэн. Би хүүгээ орхиогүй, бид өдөр бүр утсаар ярьдаг, интернэтээр харилцдаг, байнга очиж уулздаг, үргэлж сэтгэл зүрхээрээ хамт байдаг. Хүмүүс ч заримдаа хатуу шүү. Хүүгээ маш их санадаг (нулимс дуслуулав). Гэхдээ хийж бүтээнэ, би энэ бүхний ард гарах ёстой гэж өөрийгөө ирлэж амьдардаг” хэмээн чин сэтгэлийн яриа өрнүүлжээ. Монголынхоо нэрийг дэлхийд гаргаж яваа авъяаслаг Катя Зологоороо монголын чинь ард түмэн бахархаж явдаг шүү.
Б.ЦАЦАА
ЭХ СУРВАЛЖ: WWW.MISS.MN