Австрийн Венад гурав хоногийн өмнө болж өндөрлөсөн суут хөгжмийн зохиолч Ф.Шубертийн нэрэмжит шилдэг
хөгжимчин, хамтлаг шалгаруулах олон улсын “F.Schubert international music competition-2013” уралдаанд ур чадвараа сорьж тэргүүн байр эзлээд буй морин хуурч Д.Шинэцогтой чааталлаа. Тэрээр Венад байгаа юм.
-Ф.Шубертийн нэрэмжит олон улсын уралдаанд манай “Домог” хамтлагийн төрөлд тэргүүн, гоцлол хөгжимчний төрөлд та тэргүүн байр эзэлсэн гэсэн мэдээг таны фэйсбүүкдээ мэдээлснийг үндэслээд нийтэлсэн. Алдаа мадаг байхгүй биз дээ?
-Байхгүй ээ. Зөв.
-Дахин баяр хүргэе. Ямар мундаг байна аа. “Домог” ямар бүтээл тоглосон бэ?
-“Алтайн магтаал”, ‘Түмэн агтын төвөргөөн”.
-Харин та?
-Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын морин хуурын концерт.
-Морин хуурын чуулгын концергмейстер багш Д.Баярцэцэгтэй хамтарч тоглосон юм уу?
-Тэгсэн.
-Дэлхийн 50-иад орны уран бүтээлчид цугласан гэсэн үү?
-Тийм.
-Хамтлагийн төрөлд манай “Домог” хамтлагийн ард, хоёрдугаар байрт хаанахын ямар хамтлаг шалгарсан бэ?
-БНСУ-ын хамтлаг байсан.
-Гоцлол хөгжимчдийн хувьд таны дараа хэн гишгэв?
-Грекийн хөгжимчин. Тамбурица гэдэг хөгжмөар тоглосон.
-Монголчууд хоёр ч төрөлд нь түрүүлчихдэг. Та хэд магнай хагартал баярласан байж таарна…
-Тэгэлгүй яах вэ. Бид чинь уйлаад, дуулаад, хөөрөөд сүйд болсон.
-Танай хамтлагийн найруулагч Со гавьяат юу гэж байна, хэдүүлээ дэлхий тойрно оо гээд л байсан уу?
-Хэлэх үг нь олдохгүй байсан бололтой, “Гайхамшигтай” л гээд байсан. Со ах Монгол руу буцсан. Нээрэн өчигдөр биднийг Австри улсад суугаа манай улсын ЭСЯ-ныхан хүлээж авсан. Баяр хүргэсэн. Бас энд байдаг Монголын өргөмжит консул Марго гэж хүн биднийг ирэх есдүгээр сард Австрид дахин ирж тоглохыг урьсан.
-Тийм үү, сайн байна шүү дээ. Ёстой л гавьяатын хэлдгээр хэдүүлээ дэлхий тойрох замдаа гарах нь ээ?
-Одоо ч гэсэн тэр замдаа явна гэж бодож байна /инээв/.
-Сайн байна аа. Одоо та хэд юу хийж байна, хэзээ ирэх вэ?
-Зочид буудалдаа байна. Дөнгөж сая цайгаа уулаа. Одоо хотоор зугаална.
-Айдгаа авдартаа хийсэн хүмүүс тэгэлгүй яах вэ…
-Харин тийм ээ. Маргааш Герман явна. Монгол руугаа 15-нд ниснэ.
-Тэнд монголчуудтайгаа уулзах уу?
-Үгүй байх аа. Албаны шугамын маршрутаараа явж байгаад харих байх.
-За сайн яваарай. Монголчууд уран бүтээлч та нараараа бахархаж байна шүү. Өчигдөр фэйсбүүк, твитерээр мэдээ их явсан. Бүгд л баяр хүргэж байна.
-За. Холбогдож мэдээлэл авсанд баярлалаа. Монголдоо уулзъя.
Ардын хөгжмийн “Домог” хамтлаг, морин хуурч төрөлд хамтлаг, виртуоз гоцлол хөгжитчин гэсэн чиглэлд ур чадвараа сорьсон байна. Ардын хөгжим гэдэгт татбурица, тандолин, флейт, цохивор, баян хуур зэргээс гадна ундэстэн бурийн өөрийн хөгжмийн зэвсгийг хамааруулжээ.
Д.Шинэцог нарын оролцсон уралдаан дөрвөн төрөлд явагдсан аж. Манайхан “Ардын хөгжим” гэсэн Д.Шинэцог Австрийн филармонийн алтан танхимд В.А.Моцартын уран бүтээлийн тоглолт үзжээ. Тэрбээр “Акустик нь үнэхээр сайхан юм байна” гэсэн байв.