Нэгэн эр найздаа мөнгө зээлүүлжээ. Тэгтэл өгөх хугацаа нь болчихоод байхад найз нь өгөхгүй их л удаж байна гэнэ. Найз нь нэхээд байхад өгөхгүй байсан тул сүүлдээ арга ядан ингэж хэлжээ.
Тэрбээр:
-Би өглөө сэрмэгц чамайг санадаг. Өдөржингөө чиний тухай бодол толгойноос салахаа болилоо.
Бүр шөнө ч унтахдаа чамайг зүүдэлж байна. Гуйж байна. Мөнгийг минь буцааж өгөөч гэж олон хүний дунд орилжээ.