Өнөөдрөөс эхлэн загвар зохион бүтээгч Виктория Бэхкэм шинэ загварын аксессуэрээ худалдаанд гаргаж эхэлжээ.
Тэрбээр твиттертээ “Өнөөдөр би “Victoria Beckham” загварынхаа 2013 оны намар, өвлийн загварын акессуэрээ худалдаанд гаргаж байна. Мөн миний 2014 оны хавар, зуны коллекцууд энэ долоо хоногтоо Нью-Йоркийн худалдан авагчдад хүрэх болно. Эдгээр загварууд үйлчлүүлэгчдийг минь бүтэн жилийн туршид шинэлэг, загварлаг харагдуулж чадна” хэмээн бичжээ.
Түүний коллекцуудыг та ч гэсэн “victoriabeckham.com” онлайнаар худалдан авч болох юм.
Түүний цүнхнүүд үнийн хувьд харьцангуй өндөр үнэтэй гэнэ. Гоёлын савхин гар цүнх болон түрийвч 395 фунтээс эхэлж байгаа бол өдөр тутмын цүнхнүүд 895-2750 фунт хүртлэх үнээр худалдаанд гарч байгаа аж.
mnews.mn