Монголын загвар өмсөгч, мисс бүсгүйчүүд бие биенийхээ төрсөн өдрөөр нийлдэг нийлдгээрээ цугларцгааж, “бут авдаг”. Энэ сарын эхээр Монголын дизайнеруудын холбооны загвар өмсөгч Х.Уянгын төрсөн өдөр болсон.
“Гоёл 2012” наадмын шилдэг эмэгтэй загвар өмсөгчөөр шалгарч байсан ч төдийлөн олны анхааралд өртөөд байдаггүй түүний төрсөн өдөрт ёстой л өдрийн од шиг ховор хүмүүс цугларчээ.
Тодруулбал, урд хөршид сурч, дараа нь тэндээ ажиллах амьдрах болсноор Монголдоо ховорхон үзэгдэх болсон топ модель О.Уянга, мисс Г.Хонгорзул, отгон топ С.Ариунбилэг, мөн топ модель Э.Сэлэнгэ нарын гоо бүсгүйчүүд хүрэлцэн иржээ.
Х.Уянгын зочид ихэвчлэн богино даашинзнуудыг сонгосон бол төрсөн өдрийн эзэн өөрөө өвдгөөрөө татсан ямар ч гоёл чимэглэлгүй даруухан цагаан даашинзаар гоёсон байна.
Энэ өдөр загвар өмсөгч бүсгүй уригдсан зочидтойгоо мэндлээд тун ч завгүй байсан бол түүний модель найзууд нэлээд “галзуу” зургууд авахуулаад амжжээ.
www.mnews.mn