Уянгалаг ая, өнгөлөг клиптэй уран бүтээлээрээ үзэгчдийн анхаарлыг татсан “Honeymoon” хамтлагийн хөөрхөн охидыг сонирхох залуус бишгүй биз ээ. Тэгвэл хамтлагийн авьяаслаг бүсгүй Б.Солонго “Flash” хамтлагийн Бэбэгийн хайр билээ. Түүний хувьд өдгөө хамтлагийнхаа уран бүтээлээс гадна давхар “Маск продакшн”-д жүжигчнээр ажилладаг. Тэрбээр 1990 оны дөрөвдүгээр сарын 1-нд Улаанбаатар хотод төрсөн. Кино урлагийн дээд сургуулийг төгсчээ. Сагсан бөмбөг, хөл бөмбөг тоглох, өөрийнхөө хэмжээнд зохиол бичих, аяллаар явах дуртай.
Kesha, PCD, Justin Bieber-ын уран бүтээлийг сонсох дуртай. Түүнийг найз нөхөд нь тайван амгалан, хэтэрхий өрөвч сэтгэлтэй хэмээн дүгнэдэг гэнэ. Өдгөө “Honeymoon” хамтлаг байгуулагдаад хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа бөгөөд “I Love Ma Luv”, “Хар дарсан зүүд”, “Шивнээч надад”, “Dr.Love”, “I just wanna party”, “Хүндэт аав ээждээ” зэрэг олон хит дуутай болжээ.
Хамтлагийн нэрний хувьд “Бал сар гэдэг хүний амьдралд мартагдашгүй сайхан мөч. Тиймээс үүнийг билэгшээж өгсөн” хэмээн хамтлагийнхан дурсдаг. Тэдний хувьд ямар нэг продюссер, ивээн тэтгэгчгүйгээр өөрсдөө бүгдийг амжуулдаг аж. Тэд бүх зүйлийг 0-ээсээ эхэлж, өөрсдөө гардаж хийдэг учраас тэр чинээгээр бусад охидын хамтлагаас илүү бие даасан, туршлагыг хуримтлуулж байгаагаараа онцлог гэж үздэг.
Б.Заяа

Эх сурвалж: www.mminfo.mn