Холливудын од Сиенна Миллер, дуучин Кэти Перри зэрэг шоу-бизнесийн алдартай бүсгүйчүүд зун болонгуут үгсэн тохирсон юм шиг бүгд л үсний чамин цагирагаар гангарах болжээ.
Ер нь сонин содон дизайнтай өнгө өнгийн үсний цагираг энэ зун моодонд орж байгаа аж.
“Дольче Кабанна”, “Валентино” зэрэг загварын ертөнцийн тэргүүлэх брэндүүд янз бүрийн загвартай үсний цагирагийн цуглуулгаа олны хүртээл болгосон нь үүний нотолгоо гэнэ.
Б.Сансар
Эх сурвалж:Зууны мэдээ