Хумс удаан ургах, хугарамтгай болох нь цаанаа олон шалтгаантай. Юуны өмнө эхлээд хооллох хэв маягаа анзаараад үзээрэй. Хумсаа ургуулмаар байвал будаад байгаарай…10-14 насанд хумс хамгийн хурдан ургаж, 20 наснаас хойш хумсны ургах хурд нь аажмаар багасаж эхэлдэг. Тод өнгөөр будаж сураагүй дасаагүй бол өнгєлсєн ч болно. Бас саатай будгаар давхарлаж будвал бага зэрэг тодроод гоё харагдана .
Зохистой хооллолт бол эрүүл хумсны үндэс суурь. Хоол хүнсэндээ жимс, ногоо, сүүн бүтээгдэхүүн түлхүү хэрэглэхийг зөвлөж байна. Эдгээр хүнсэнд агуулагдах E, A, C, D витаминууд хумсанд зайлшгүй шаардлагатай байдаг. Үүгээр ч барахгүй эдгээр хүнс кальц, төмөр, цайр, ханаагүй тослог хүчилээр баян байдаг тул давхар эрүүл мэндэд чинь ч тустай.
Гар хуруундаа массаж хийх нь цусны эргэлтийг сайжруулдаг. Хумсаа сойзоор үрж массажлаад дараа нь гар болон хумсанд зориулсан тэжээлийн тосыг гартаа түрхээрэй.
Оливын тос хумсны ургалтыг гайхалтайгаар дэмждэг. Гар хумсандаа зориулаад жижигхэн саванд оливийн тосоо халааж хийгээд дээрээс нь далайн давс нэмж хийгээрэй. Тэгээд савандаа гараа дүрж 5 орчим минут байлгахад хангалттай. Аль эсвэл гараа зүгээр л оливын тосоор тослоод үзээрэй.