Словакийн хийлч Лукаш Кмит саяхан Прешовын дуганд бие даасан тоглолтоо хийж байх үеэр нэгэн үзэгчийн гар утас гэнэт дуугарчээ. Хөгжимчин эр байдлаас эвтэйхэн гарахын тулд тэрхүү дуудлагад хошигносон хариу өгсөн байна. Үзэгчдийн утсанд дуудлага ирэх үеэр хөгжимчид хөгжимдөхөө зогсоодог бол Кмит харин ч овжин загнан Nokia гар утасны стандарт дуудлагыг даган тоглож гарчээ.
Ингэхдээ тэрбээр уг аялгууг өөрийн өвөрмөц хувилбараар тоглон үзэгчдийг уулга алдуулсан байна.
Сүүлийн жилүүдэд гар утас хэрэглэгчдийн ёс зүй, соёл гээч зүйл хурцаар тавигдах болсон билээ. Нисэх онгоцонд сууж зорчихдоо хүмүүс гар утсаа унтраах хэрэгтэй болсон. Мөн өндөр мэдрэгчтэй тоног төхөөрөмжийн дэргэд болон жолооны ард гар утас хэрэглэх нь хориотой байгаа. Мэдээж театр, кино үзэх, тоглолт шимтэх, үзэсгэлэн үзэх үеэр гар утсаа унтраах шаардлагатай болдог. Үзэгчид тэднийг үл хүндэтгэсэн тохиолдолд хөгжимчид бухимдлаа янз бүрээр илэрхийлдэг аж. Саяхан л гэхэд Нью-Йорк хотын найрал хөгжмийн удирдаач Алан Гилберт тоглолтынх нь үеэр танхимд iPhone утасны чанга дуудлага дуугарсан тул тоглолтоо зогсоосон юм.
/urlag.mn/