Болгарын хөгжмийн дээд сургуульд дуурийн дуулаач мэргэжлээр суралцаж буй Л.Солонго уран бүтээлийн “Хүслийн бороо” анхны цомгоо өнгөрсөн тавдугаар сард өлгийдөж авсан билээ. Л.Солонго СУИС-ийг Ардын жүжигчин А.Долгорын удирдлага дор төгсөөд Болгарын хөгжмийн дээд сургуулийг зорьсон юм. Зуныхаа амралтыг тохиолдуулан эх орондоо ирж, шинэ цомгийн нээлтээ хийсэн дуучин Л.Солонго өнөөдөр Соёлын тэргүүний ажилтан цолоор энгэрээ мялаалаа.