АНУ-д амьдраад олон жилийн нүүр үзэж байгаа мисс А.Сарнай Монгол зон олны бахархалт бүсгүй! Учир нь тэрээр 2010 оны “Дэлхийн мисс” шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож шилдэг 25-ийн нэг болж, ард түмнээ огшоогоод амжсан юм. Хэр баргийн хүний хийж, хүрч чадахгүй тэр л оргилын өөд итгэл дүүрэн мацаж, ганзага дүүрэн ирсэн билээ. Тэр цагаас хойш нам гүм амьдралыг сонгож, загварын ертөнцөө бараг л орхисон гэхэд болно. Тэгвэл мисс А.Сарнай наадмын өдрүүдийг угтаж эх орондоо иржээ.
Мэдээг бэлтгэсэн : Ц.Хулан /tv5/