1972 онд Америкийн кино ертөнцөд цочмог гэмээр нэгэн үйл явдал болсон нь Deep Throat нэртэй насанд хүрэгчдэд зориулсан кино байсан юм. Анх удаа насанд хүрэгчдэд зориулагдсан кино мэргэжлийн шүүмжлэгчдийн зүгээс өндөр үнэлгээ авч тухайн үеийн box-office-г донсолгож байжээ. Киноны гол дүрд тоглосон Linda Lovelace ч холливүүдийг шуугиулж эхэлсэн байна.
Хэдийгээр үзэгчдийн өмнө жүжигчин сайхан амьдралтай байсан ч бодит байдалд асар их саад бэрхшээлтэй тулгарч байжээ. Энэ талаар өгүүлэх Lovelace нэртэй намтарчилсан бүтээл ирэх 8 сарын 9-нд цөөн тооны кино театруудад нээлтээ хийхээр болсон байна.
Уг киног Howl кинонд хамтран ажиллаж байсан найруулагчид болох Rob Epstein, Jeffrey Friedman нар найруулж байгаа бөгөөд киноны гол дүрүүдэд Amanda Seyfried, Peter Sarsgaard, Sharon Stone, Adam Brody, Juno Temple нар тоглож байгаа аж. Дашрамд сонирхуулахад кинонд цухасхан гарах Playboy-н эзэн Hugh Hefner-н дүрийг жүжигчин James Franco бүтээсэн юм байна. Ингээд та бүхэнд кино багийнхны зүгээс гаргасан постер болон трайлэрийг хүргэе.