МҮОНТ-ийн бүтээл “Хэцүү анги” анги киноны дууг тун ч чадварлаг дуулж олны хүртээл болгосон дуучин Одноо тун удахгүй ээж болох гэнэ. Одноог жүжигчин Мөнгөнсүхтэй амрагын холбоотой хэмээн шуугиж байсан ч тэрээр найз залуугаараа жирийн нэгнийг сонгосон байна. Түүний найз, ирээдүйн ханиар тодроод байгаа эрхэм Оюутолгойд ажилладаг нэгэн бөгөөд тэрээр ээж болох тухай болон найз залуугаа ихэд нууцалж байгаа гэнэ. Тэрээр жирэмсэн хэдий ч уран бүтээлийнхээ ажлыг хийж байгаа бөгөөд саяхан Мөнхбатын хөгжим, Ш.Урьханы шүлэг “Ангийн нууц” дуугаа дүрсжүүлсэн гэнэ. Түүний шинэ уран бүтээлийг та бүхэнд толилуулья. Мөн Одноодоо ээж болох гэж буйд баяр хүргэе.