Нэг хэсэг хурц тод өнгийн хувцсаар гангарч өөрсдийн дүр төрхөө тодорхойлж байсан Gala хамтлаг тарснаар Анугийн бие даасан уран бүтээлүүд залуучуудыг байлдан дагуулах болсон. Царай зүс, хувцаслалт зэргээрэээ олны анхаарлын төвд байдаг дуучин Анугийн хувьд 1 жил гарны өмнө өөрөөсөө олон ах хүнтэй холбогдож, түүнтэйгээ бараг суух дээрээ тулсан байсан ч хувийн асуудлаас болоод салсан тухайгаа өөрөө ч хэлж байсан.
Түүний суух шахсан залуу нь Орон сууц санхүүжилтын компанийн захирал Ж.Алдаржавхлан гэсэн яриа ч оргүй биш байсан бололтой. Ж.Алдаржавхлан нь эхнэр хүүхэдтэй бөгөөд түүний гэр бүлийн асуудлаас болж Ану салсан гэдэг. Ану ганц бие болсноосоо хойш энд тэндэхийн телевизийн нэвтрүүлгээр “Би одоохондоо хүнтэй сууж, амьдрал зохиох болоогүй.Уран бүтээлдээ анхаарна” гэж ярих болсон нь түүний хувьд салалт нь маш хүнд туссан уу? эсвэл залуу насаараа гоёж амьдрах гэсэн хүсэл байсан уу? Юутай ч Ану айлын эхнэр болох болоогүй гэнэ.
Б.Урангоо – www.bai.mn