Дэлхийн загварын ертөнцийн гол чиг хандлагыг ургэлж тодотгодог “Chanel”, “Gucci” гээд олон алдартай брэнд бий. Тус брэндийн загварын шоунд оролцоно гэдэг загвар өмсөгчдийн хувъд нэр төрийн хэрэг юм. Ялангуяа Монгол загвар өмсөгч уг брэндийн шоунд оролцож эх орныхоо нэрийг олон улсад таниулсан гзвэл бүр ч бахархмаар байгаа биз.
Тэдний нэг нь загвар өмсөгч Д.Оюунномин буюу Нора юм. Тэрээр эх орондоо ирээд хагас жил болж буй. Гадаадад ажиллаж байсан туршлагадаа суурилсан “Unique” загварын дамжаа нээхээр болсон байна. Ингэснээр чадварлаг залуу загвар өмсөгчид олон улсын загварын ертөнцөд хөл тавих бурэн боломжтой болж буй гэнэ.
Түүнтэй шинэ загварын агентлаг болон мэргэжлийнх нъ талаар ярилцлаа.
-“Unique” загварын төвөө нээгээд удаагүй байгаа гэсэн. Бусад агентлагаас юугаараа ялгарах вэ?
-Загварын агентлагаа албан ёсоор нээгээгүй байгаа. Хүмүүс загварын дамжаа гэхээр арай өөрөөр ойлгоод байдаг. Энэ бол өрөө түрээслээд хэдэн өндөр, туранхай охинд алхааны хичээл заах дамжаа биш. Хувь хүнээс их хариуцдага шаарддаг. Ялангуяа олон улсад танигдах загвар өмсөгч бэлтгэнэ гэдэг хүүхдийн тоглоом биш. Үйл ажиллагаагаа явуулахад агентлагийн нүүр царай болсон моделиудтай байх хэрэгтэй. Тэд нь товч танилцуулга, ур чадвараа гайхуулсан мэргэжлийн зургийн цомогтой байдаг. Энэ мэтчилэн олон бэлтгэл ажил шаардагддаг. Тиймээс агентлагаа албан ёсоор нээх гэж нэг их яараагүй. Одоо бүртгэл явагдаж байна. Удахгуй албан ёсоор нээлтээ хийнэ.
-Танай агентлагийн моделиуд саяхан хэд хэдэн шоунд оролцсон шүү дээ?
-Тийм ээ, “Summer fashion week” шоунд оролцсон. Мөн саяхан баяр наадмаар болсон “Ариунаа Сури”-гийн усны загварьш шоуг “Unique” төв маань хамтран зохион байгуулагчаар ажиллаж моделиуд маань оролцсон.
-Агентлагийн гол зорилго юу вэ?
-Олон улсын загварын ертөнцөд танигдахуйц чадвартай загвар өмсөгч бэлтгэх гэж агентлагаа нээсэн. Энэ л миний гол зорилго юм. Хүүхдүүдээ бүртгэж авахдаа анхнаасаа өндөр шалгуураар шалгаж авна. Дамжаанд суралцсан 20 хүүхдээс сонирхолтой, цаашид амжилт гаргах хоёр хүүхдийг шалгаруулж аваад агентлагийнхаа нүүр царай болгоно.
-Та өмне нь олон оронд загвар өмсч байсан туршлагатай болохоор агентлагаа нээж байгаа байх?
-Тийм ээ, би өмнө нь Сингапур, Хонгконг, Парис, Милан, Герман, Шанхай, Хятадад загвар өмсч байсан. Европын загварын ертөнцийн тогоонд хэдэн жил чанагдсаны хувьд хангалттай туршлага хуримтлуулсан гэж бодож байна. Тиймээс ч загварын ертөнцөд хөл тавихаар шийдсэн загвар өмсөгчдөд олон улсын зах зээлд гарахад нь туслах, арга замыг нь зааж өгөхийг хүссэн. Намайг өмнө нь Миланд загвар өмсөгчөөр ажиллаж байхад надаас өөр ямар ч Монгол хүн байдаггүй байсан. Уг нь манайд олон чадалтай загвар өмсөгчид байна. Гэвч тэд хэрхэн олон улсад танигдахаа мэддэггүй. Бас энэ арга замыг зааж өгөх хүн тийм ч олон байдаггүй юм шиг. Тиймээс би залуу загвар өмсөгчдийг илүү олон улсад таниулахыг хүсч байгаа.
-Таны хувьд загварын ертөнцтэй холбогдоод хэдэн жил болж байна вэ?
-Энд байхдаа 2000-2006 он хүртэл жил бүр “Гоёл” наадамд оролцдог байсан. Түүнээс хойш 13 жил өнгөрсөн байна. Өмнө нь “Үнсгэлжин” наадамд бас оролцдог байсан шүү. Ер нь загварын ертөнцтэй холбогдоод 15 жил болжээ.
-Мэргэжлийн загвар өмсөгч болохын тулд хувь хүнээс юу шаарддаг болохыг өнгөрсөн хугацаанд хангалттай мэдэрсэн биз?
-Ердөө л чанар чухал шүү дээ. Би шинэ агентлагийнхаа хүүхдүүдэд ч гэсэн ингэж л хэлдэг. Ямар нэгэн цол гуншингийн төлөө явна гэдэг утгагүй. Юуны өмнө мэргэжлийн түвшний хэдэн зурагтай, бас мэдлэгтэй, ядаж гурван орноор аялж юм үзэж , нүд тайлсан байх хэрэгтэй байдаг юм.
-Европийн загварын ертөнцөд анх хэрхэн хөл тавьж байсан бэ?
-Би мэргэжлийн загвар өмсөгч болох гараагаа 2005 онд Сингапураас эхэлсэн. Тэнд эгч маань сурдаг байсан юм. Миний хувьд эхэндээ хэлний бэлтгэлд сурах гэж явсан. Тэгээд тэндхийн алдартай “Diva models” агентлагт очиж уулзаад гэрээ хийж загвар өмсөгчөөр анх ажиллаж эхэлсэн. Тэгэхэд л өөрийнхөө чадлаараа хол явж чадах юм байна гэдгийг мэдэрсэн.
-Таныг анх хэрхэн хүлээж авч байв. “Diva models”-ын гэрээт загвар өмсөгч болоход ямар шалгуур тавьж байсан бэ?
-Намайг анх шалгаруулалтад очиход мэргэжлийн зураггүй гэдгийг сонсоод тэд маш их гаихаж байсан. Тэгээд агентлагийн захиргаа”Чи таван жил загвар өмсөгч хийхдээ яагаад ганц ч зураггүй байгаа юм бэ” гэж асуусан. Тэгхэд би “Монголд загварын ертөнц дөнгөж хөгжиж эхэлж байгаа. Тиймээс мэргэжлийн зураггүй байгаа юм” гэж хэлж билээ.
-Тэр үед өөрийгөө олон улсад хэр амжилт гаргана гэж бодож байв?
-Огт төсөөлж байгаагүй. Бас өөрийгөө мэргэжлийн хэмжээний модель болж чадна гэдэгтээ ч эргэлздэг байсан. Тэгээд агентлагийнхаа гэрээт загвар өмсөгч болоод мэргэжлийн гэрэл зурагчидтай ажиллаж эхэлсэн. Түүний дараа томоохон хэмжээний төсөл дээр ажиллаад л өөрийгөө мэдэрч эхэлсэн.
-Тэгэхэд гэрэл зурагчид таниас мэргэжлийн загвар өмсөгчийн хувьд юуг илүү хүсч байсан бэ?
-Гол нь мэдрэмжтэй л байх хэрэгтэй. Хүн болгон зурган дээр өөр гардаг. Өөрийгөө ямар нөхцөлд, яаж гардаг вэ гэдгийг маш их мэдэрсэн байх ёстой юм билээ. Бас хэн нэгнийг дуурайх биш өөрийнхөөрөө л байх хэрэгтэй. Хамгийн гол нь зурган дээр өөрийгөө илэрхийлэх чадвартай байх ёстой.
-Загвар өмсөгчдөд хамгийн хэрэггэй зүйл бол мэдрэмж гэж ойлголоо?
-Тэгэлгүй яах вэ. Зүгээр л нэг хөөрхөн царай хэзээ ч амжилт авчрахгүй. Хамгийн гол нь мэдрэмж их чухал.
-Анх сонсч байсан урмын үгийг санадаг уу?
-Тийм ээ, агентлагийнхан маань намайг хувиралт сайтай, Ази хүн байж өндөр шанаатай гэж магтдаг байсан. Бас Сингапурын алдартай нүүр хувиргагч намайг “Чиний царай цагаан цаас л гэсэн үг. Яаж ч будсан хувирапт их сайн авдаг, гоё арьстай” гэж байсан. Тэр үг одоо ч мартагддаггүй юм.
-Нээрээ “Mongolian next top model”шоу хийх гэж байгаа гэж сонссон?
-Тийм ээ, нэг телевизээс реалити шоу хамтарч хийх санал ирсэн. Одоо бол зарлахад арай эрт байна л даа. Миний хувьд одоогоор зөвшөөрч гэрээ хийсэн зүйл алга. Удахгүй хариугаа өгнө. Хэрвээ зөвшөөрвөл би энэ шоуны хөтлөгч, продюссерийн үүргийг гүйцэтгэх юм. Цаг нь болохоор дэлгэрэнгүй мэдээлэл фэйсбүүк хуудсаараа дамжуулан өгнө.
-Таны хувьд ийм шоунаас гадна гадаадад болох загварын шоу, тэмцээнд оролцох хамтран зохион байгуулах санал хэр их ирдэг вэ?
-Өө надад гадаадад болох чанартай, чанаргүй олон тэмцээний санал ирдэг шүү. Би тэр бүгдэд өөрийнхөөрөө хандахыг хичээдэг. Бас мэргэжлийн загвар өмсөгчийн хувьд өөрийн түвшин, зиндаагаа хадгалахыг хүсдэг. Ер нь мэргэжлийн загвар өмсөгчдөд ямар нэгэн уралдаан тэмцээнд оролцох шаардлага байдаггүй. Учир нь тэр өрсөлдөөн амьдрал дунд өрнөж байдаг.
-Та өерийгөө хэрхэн үнэлдэг вэ?
-Ер нь хүн бүр хамгийн эхээр өөрийгөө л үнэлж, хайрлах хэрэгтэй гэж боддог. Яагаад гэвэл өөрийгөө үнэлж байж л тэр хүн амжилтад хүрнэ шүү дээ. Миний хувьд өөрийгөө үнэлж, хайрласан. Өөртөө урам зориг өгсөн. Чадна гэж тэмцсэн, тэгж байж л амжилтад хүрсэн гэж боддог. Тиймээс ч олон улсад эх орныхоо, өөрийнхөө нэрийг гаргаж чадсан байх.
-Мэргэжлийн түвшинд ямар зарчмыг илүү баримталдаг вэ?
-Би зөв хүн байж, бусдад үлгэр дуурайл болох юмсан гэж боддог. Зарим хүний хувьд өөртөө үнэнч биш байдаг мөртлөө бусдад өөр зүйлээрээ онгирдог. Өмсч, зүүсэн хувцсаараа бусдыг өөртөө татахыг хичээдэг. Миний хувьд хүн ямар эдхэрэглэлтэй байх нь чухал биш. Харин юу мэддэг вэ гэдгийг илүү чухалд тооцдог. Мэргэжлийн түвшинд гэвэл хөөрхөн, сайхан бүхэн модель болдоггүй. Хөдөлмөрч, шаргуу, мэдрэмжтэй, дайчин, өөртөө үнэнч байх хэрэгтэй. Гэтэл манай зарим загвар өмсөгчид бусдыг дуурайдаг. Топ модель Одгэрэл шиг эсвэл Пүрэвсүрэн шиг байхыг хичээдэг бас хүсдэг. Хэрвээ бүгдээрээ Одгэрэл шиг болчихвол ямар ч утгагүй биз дээ. Тэр хүн цорын ганц шүү дээ. Тиймээс бусдыг дуурайхыг хүсдэггүй харин өөртөө үнэнч, өөрийн гэсэн үзэл бодолтой байхыг хичээж байна.
Б.Марал-Эрдэнэ
/Өдрийн шуудан/