Мичиганд төрж, Флоридаас тодрон гарч ирсэн сайхан бүсгүй, жүжигчин, загвар өмсөгч Кейт Аптон өнгөрсөн жил “Sports Illustrated” сэтгүүлийн нүүрэнд авахуулсан зурагныхаа талаар ярилцлага өгчээ. Тэрбээр энэ есдүгээр сарын Elle сэтгүүлийн нүүрийг чимж, дэлгэрэнгүй ярилцлага өгсөн юм. Өдгөө 21 настай бүсгүйг “Sports Illustrated” сэтгүүлийн нүүрэнд гарснаас хойш дэлхий дахины анхааралд өртөх болсон гэвэл хилсдэхгүй. Хүн бүр түүнийг үзэсгэлэнтэй, ухаан муутай шар үстээр төсөөлөх болсонд тэрбээр харамсч явдаг гэнэ. Кейт “Спортын сэтгүүлийн нүүрэнд зургаа тавиулсны дараа хэдэн сарын туршид маш аймшигтай мэдрэмж төрсөн.
Надтай уулзсан залуус бүр намайг тоглоом, хүүхэлдэй мэт сэтгэж байсан. Гэхдээ би хүүхэлдэй биш хүн. Тэр дундаа би эмэгтэй хүн гэж хэлмээр байна” гэжээ. Мөн тэрбээр өөрийн хайр сэтгэлийн талаарх цуу яриаг дарж, “Ододтой бүжиглэе” шоуны од Максим Шмерковскийтэй болздоггүй тухайгаа зарлажээ. “Би одоогоор хайр сэтгэл, эрэгтэй эмэгтэй харилцааны хувьд бодох болоогүй байна. Учир нь яг одоо миний амьдралын хамгийн завгүй өдрүүд үргэлжилж байна шүү дээ” хэмээн тайлбарлажээ.
Сонирхуулахад, Кейт Аптон “Elle” сэтгүүлд авахуулсан зураг авалтын үеэр Louis Vuitton брендийн 900 долларын үнэтэй ямааны ноолууран цамц, 1800 долларын үнэтэй гоёлын торгон банзал өмссөн байсан бөгөөд 475 ам.долларын үнэтэй алтан зүүлт, “Фантазия” брендийн 78 ам.долларын үнэтэй дотуур хувцас өмссөн хэмээн танилцуулжээ.
Б.Бат
Эх сурвалж: Time.mn
sena ultraslimindependent female escortsполучить микрозайм на киви кошелек онлайнтурагенство килиманджаро новосибирскпродвижение одностраничных сайтовзаказать разработку одностраничного сайта недорого москва