Монголын “Хип хоп” холбооны Ерөнхийлөгч Баавар нарын дөрвөн залуу хар тамхины хэрэгт сэжиглэгдэн баригдаад 10 гаруй хоножээ. Бааварын гэрээс хар тамхи байж болзошгүй зүйл олдсон төдийгүй өөрөө хар тахим хэрэглэдэг гэдгээ хүлээсэн бол мөнөөхөн гурван залуу нь худалдаалсан болон хэрэглэсэн байж болзошгүй байгаа гэнэ. Бааварын гэрээс олдсон хар тамхи байж болзошгүй зүйлийг шинжилгээнд өгч хар тамхи мөн эсэхийг тогтоолгож байгаа юм. Хэрэгт холбогдсон гурван залуугийн нэг нь насанд хүрээгүй хүүхдэд мансууруулах бодис худалдаалсан байж магадгүй гэнэ. Тиймээс тэднийг батлан даалтад гаргалгүйгээр хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Хоригдож буй залуус өмгөөлөгчөөрөө дамжуулан батлан даалтад гаргахыг хүссэн боловч холбогдох газар нь хүлээж аваагүй байна. Харин ч цагдан хорих хугацааг сунгаж 30 хоног болгожээ.
/mass.mn/