Лондонгийн олимпийн хүрэл медальт С.Ням-Очир үрийн зулай үнэрлэж хүүтэй болжээ.
Түүний эхнэрийг Монголын эмэгтэй шилдэг жүдочдын нэг П.Лхамдэгд гэдгийг спорт сонирхогчид андахгүй байх аа.
Лондонгийн олимпоос хойш жүдогийн татамид зодоглохоо хойш нь тавьсан П.Лхамдэгд урд шөнө амаржиж хүүтэй болжээ.
Жүдогийн гэр бүлээс төрсөн хосуудад аз жаргал сайн сайхныг хүсье.