Домогт “АББА” хамтлагийн гишүүдийн эд зүйлсийг ирэх амралтын өдрүүдэд интернетээр дуудлагаар худалдах гэж байна. Дуудлага худалдаагаар хамтлагийн гишүүдийн эдэлж хэрэглэж байсан 25 мянган эд зүйлсийг дэлгэн тавьжээ гэж Шведийн “Эс Ти Ви” мэдээллээ.
Дуудлага худалдаанаас ойролцоогоор 100 гаруй мянган еврогийн ашиг олохоор төлөвлөөд байгаа гэнэ. Томас Нордин гэгч “АББА” хамтлагийн үнэнч шүтэн бишрэгч 39 жилийн өмнөөс эхлэн, энэ хамтлагийнхны эд зүйлсийг цуглуулж эхэлжээ. Одоо харин үүнийгээ дуудлагаар худалдах гэж байна. Томас Нордин гэгч өөрийн байраа чөлөөлж, зай талбай гаргахын тулд ийнхүү дуртай хамтлагийнхаа эд зүйлсийг дуудлагаар худалдаж байгаа гэж тайлбарласан байна. Дуудлага худалдаа ирэх бямба болон ням гаригт болох нь ээ.