Реалити шоуны од Ким Кардашьян, дуучин Кени Вест нар саяхан охинтой болж, олны анхаарлыг татах болсон билээ.
Тэднийг бусад оддын адил хүүхдийнхээ анхны зургийг сэтгүүлүүдэд зарж магадгүй гэсэн мэдээлэл гараад байсан юм. Төрсөн даруйдаа алдартнуудын тоонд орсон “Northwest” охины зургийг зарим сэтгүүл гурван сая ам.доллараар худалдаж авах санал тавиад байсан.
Гэсэн ч охины зургийг аав Кэни Вест нэгэн шоу нэвтрүүлгийн үеэр анх удаа олон нийтэд дэлгэн харуулсан юм. Тэрбээр өөрийн хадам ээж буюу Ким Кардашьяны ээж Крисийн шоу нэвтрүүлэгт оролцон аав болсон сэтгэгдэл болон охиныхоо талаар дэлгэрэнгүй ярьжээ.
Г.НЯМ