Гэхдээ Монгол хvн сэтгэлгээ сайтай аливаа зvйлд хурдан суралцдаг ер нь сийрэг тархитай чанар байх шиг надад санагддаг.
Бидний хэлж заншсанаар Монголчлох ухаан гэж агуу чанар байна. Тиймээ Монголчууд бид энэхvv Монголчлох ухаанаа хєгжvvлж чадвал амжилтанд хvрч чадна гэдэгт би итгэдэг. Ямар нэгэн юмны учир зvйг тухайн нєхцєл байдалд тохируулан олж аргалж чаддаг тэр чанарыг л Монголчилох ухаан гэж бид нэрлэдэг.
Ер нь хаана ч явсан монгол хvн амьдрах чадвар єндєртэй байдаг гэж гадна дотно их хэсэж галуу шувууны мах их зооглосон олон хvнээс дуулж байлаа. Энд нєгєє бидний Монголчлох ухаан их тус болдог юм байх. Монголчлох ухаан гэдэг маань дvрмийн бус сэтгэлгээ буюу онолын бус практик юм…
Наад захын нэг жишээ дурдахад: Олон орны хэдэн оюутан єрєєндєє хоол хийхээр болов. Гэтэл хутга нь юу ч даадаггvй ээ. Хутга ирлэдэг vйлчилгээ хаанаас дуудах вэ гэж нэг хэсэг нь шар ном эргvvлэв. Нєгєє хэсэг нь гадагшаа гарч бэлэн хоол идэх эсвэл дэлгvvрлvv шинэ хутганд явж ирэх санал гаргав. Харин Монгол оюутан босч ирээд нєгєє хутгийг нэгэн шаазан аяганы ард хэд vрээд л болгочихов. Бусад гадны оюутнуудын нvд нь орой дээр нь гарч хаанаас яаж хаана сурав хаана заалгав, бидэнд зааж єгєєч гээд сvйд болсон юм байх. Монголчлох сэтгэлгээ гэж нэг иймэрхvv…
Монголчууд бидний аж тєрєх ёс єєрєє vр хvvхэддээ багаас нь энэхvv Монголчлох ухааныг суулгаж єгдєг байж. Харин сvvлийн vед энэ байдал vгvй болж байгаа явдал хотжилт, соёлжилт дэвшилттэй хамт ирж байгаа нь их ажиглагдах болсон. Иймд энэхvv Монголчлох ухааныг vр хvvхэддээ євлvvлэх асуудал дээр эцэг эхчvvд анхаарах хэрэгтэй мэд санагддаг.
Мєн энд онцлон хэлэхэд манай пи ар, реклам сурталчилгааны мэргэжилтэн болоод менежерvvд, мєн захирлууд тvvнчлэн зохион бvтээгч инженерvvд сурган хvмvvжvvлэгчид гээд ер нь аль ч салбарынхан энэхvv Монголчлох арга ухааныг аливаа ажил мэргэжилдээ єргєн ашиглаж баймаар. Аливаа зvйлыг монгол ухаанаар харж монгол єв соёлоор сvлж чадвал амжилтанд хvрэхэд илvv ойр байх болов уу гэж санагдана.
Нэг vгээр хэлбэл гаднаас 100% хуулбарлах биш Монгол хєрс агаарт идээшvvлж монгол хvний сэтгэлгээ соёл ёс заншил хэв шинжэд тохируулж мєн vvнийгээ эргvvлээд гадагш нь экспортлоод vзэхэд буруудах юмгvй мэт. Дэлхий дээр Монголоос тvгсэн соёл, арга ухаан олон байвал илvv сайхан биз дээ…
Б.Мөнхдөл
www.bolod.mn