Интернет гигант болох Google компани авто бизнест ихээр анхаарал хандуулж байгаа нь нууц биш. Жишээ нь, компанийн инженерүүд цахилгаан автомашин бүтээх төлөвлөгөөтэй байсан. Харин одоо тэд дараагийн алхамаа хийхэд бэлэн болжээ: интернет гигантийн байранд жолоочгүй автомашин бүтээх үйл ажиллагаа явагдаж байгаа.
Google өөрсдийн бүтээлийг зарлах бодолгүй байна. Найдвартай эх сурвалжийн мэдээлснээр, бие даан хөдөлгөөнд оролцох чадвартай машин бүтээх шийдвэрийг интернет компанийн удирдлагууд авто гигантуудтай ойлголцоогүйгээс үүдэж гаргасан гэнэ.
Мөн ийм бүтээлийн сонирхолтой зорилгыг ч мэдээллээ. Жолоочгүй “гуглмобиль”-г хувь хүмүүст борлуулахаас гадна Google бүхэл бүтэн “жолоочгүй такси”-н сүлжээ бий болгохоор төлөвлөж байгаа гэнэ. Google өөрөө таксины компани болох, эсвэл өөрийн бүтээлийг түрээслүүлэх эсэх нь одоохондоо тодорхойгүй байна.
Зарим нэг мэдээллээр, компани томоохон автомашин үйлдвэрлэгч компаниудтай хамтран ажиллах сонирхолтой байгаа, гэвч хэлэлцээрийг авто гигантууд бус, эд анги нийлүүлэгчидээс эхлэх юм. Google-н ирээдүйн хамтран ажиллагчдаар дугуй үйлдвэрлэгч Continental болон Magna International концерн байх магадлалтай. Энэ компаниуд олон төрлийн дагалдах хэрэгсэл, тоноглол, эд ангиуд үйлдвэрлэн нийлүүлдэг, мөн хэдэн тооны алдартай үйлдвэрлэгчдийн автомашинуудыг өөрийн үйлдвэрүүд дээр угсардаг юм.