Албан тушаалын хорхойтой эрчүүд бүх зүйлийг ганцаараа шийдээд дасчихсан байдаг. Хэдийд хүүхэдтэй болох, гэр орноо тохижуулах зэрэг та хоёрын дундын асуудлыг шийдэж өгөхгүй нилээд хойшлуулж магадгүй. Тэгж тэгж уг асуудлыг шийдэхдээ нөхөр чинь ганцаараа бүхнийг шийдчихдэг.
Ийм эрчүүдийн сайн тал:Албан тушаал хөөцөлддөг эр хүнтэй холбоо тогтоох тун хялбаргүй байдаг. Голдуу цэцэг, бэлгийн үе нь өнгөрөөд тэр хүний сайхан яриа, таныг эргүүлж тойруулж хөөцөлдөхөд нь та уярч орхино. Тийм эрчүүд хүнд таалагдах чанарыг сайн эзэмшсэн байдаг.
1 .Ийм эрчүүд ямар ч тохиолдолд өөрийнхөө амьдралд тохиолдож байгаа бүх зүйлийн өмнө хариуцлага хүлээж чаддаг.
2.Тэдэнтэй хамт байхад бараг уйтгарлахгүй. Тэд цаг үргэлж шинэ санаа, шинэ төлөвлөгөөгөөр дүүрэн явдаг. Түүний амьдралын эрч хүч нь танд ч бас шингэж байдаг.
З.Ийм эрчүүдийн бас нэгэн сайн тал нь тэд барагтай бол хөгширдөггүй.