“Хэцүү анги” киноны Сувдаагийн дүрээр танил болсон залуу жүжигчин Э.Уянга хуримлах нь ээ. “Миний муу аав” кинонд амьдралын далайд хөл алдсан эцгийгээ асардаг сайхан сэтгэлт охины дүрд чадварлаг тоглосон түүний хуримын зар таржээ.
Тэрээр намрын дунд сарын шинийн 17-нд өрх тусгаарлана гэсэн мэдээллийг ойр тойрныхон нь өгч байна. Ямартай ч, ирээдүйн сэтгүүлч бүсгүй маань ажлын гараагаа эхлэхийн өмнө амьдралаа төвхнүүлэхээр шийдсэн бололтой.