Үндэстэн бүр гоо сайхны зуу зуун жилийн нууц жортой. Энэ удаад бид та бүхэндээ зарим орны нууцаас танилцуулах гэж байна.
Итали. Итали бүсгүйчүүд гөлгөр арьс, гялалзсан үсээрээ хэдэн зууны туршид гайхагдсаар ирсэн.
Түүхийн хуудсыг сөхвөл 16-р зууны нэрт эмэгтэй Катарина Медичи бүйлсний тосоор маск тавьж, торгомсог арьсаараа гайхуулдаг байсан гэдэг. Эрдэмтэд бүйлсний тосыг (уг тосонд залуужуулах витамин гэгдэх Е витамин ихээр агуулагддаг) нүүрний өнгийг сайжруулдгийг баталжээ. Энэ тосыг сүүн шингэний оронд болон нүдний будаг арилгагчаар ашиглаж болно,
Хэрвээ үс тань хуурай бол угт нь хэдэн дусал тос түрхээд, массаж хийгээрэй. Мөн доорхи жороор үсний маск хийж болно. Үүнд хоолны дөрвөн халбага бүйлсний тос, хагас ширхэг нимбэгний шүүсийг холино. Уг тосоо халааж, үсээ угаахын өмнө угт нь түрхээрэй.
Англи. Таван цагийн үед цай уух нь англичуудын эртний уламжлал билээ. Үүнийг манант Альбионы ихэнх иргэд сахидаг. Энэхүү уламжлалын дараа хандалсан цайгаа битгий хаяарай. Та үүнийгээ хөргөгчинд тавьж хонуулан, өглөө нь зовхиндоо түр зуур тавьчих. Ингэвэл нүдний доогуур үүссэн хар хүрээ арилж, зовхины хавдар буурна.
Овьёос бол англичуудын дуртай өглөөний унд. Энэ нь В-ийн бүлгийн витамин, эслэгээр маш баялаг. Гэхдээ үүнийг гоо сайхны зориулалтаар ашиглаж болно. Ингэхийн тулд хоолны дөрвөн халбага овьёосны нэвс, хоолны хоёр халбага цөцгийг хольж, нүүрэндээ 20 минут байлгах хэрэгтэй. Үүний дараа амны цаасаар маскаа арчиж аван, нүүрээ бүлээн усаар зайл. Ийм маск арьсыг зөөлөн, цайвар болгодог.
Япон. Цагаан будаа бол япончуудын хоол хүнсний гол хэсэг юм. Гэхдээ үүний хүч зөвхөн аяган дотор байдаггүй бололтой. Будааг бэлтгэхийн өмнө бага зэргийн усанд таван минут дэвтээнэ. Үүний дараа шүүлтүүрээр будаагаа шүүн авч, чанаж болно. Харин шингэнд нь арьсанд ашигтай бодис маш ихээр агуулсан байдаг. Энэ шингэнд хурууны өндгөө дүрээд арьсаа аяархан цохих маягаар шавшаарай. Дараа нь нүүрэндээ тэжээлийн тос түрхэнэ.