Үдэшлэг цэнгүүн ямар нэгэн арга хэмжээний үеэр эмэгтэйчүүд гоё сайхан харагдах гэж чармайдаг. Гэвч тэр бүр санаснаар болдоггүй. Нүдний будаг урсах, бүдгэрэх, тавьсан пудр бүрзийх зэрэг тааламжгүй асуудалтай их тулгардаг. Байсхийгээд тольдоод байх тийм зохимжтой биш. Тэгвэл танд хэзээд сайхан харагдах бяцхан зөвлөгөө тус болно.
– Арга хэмжээтэй өдөр нүүрээ маш бага буд. Ажлаасаа арай эртхэн гараад гэртээ очиж нүүрнийхээ багахан будгийг арилгаад 10 минут хэвтэж амар.
-Дараа нь ванндаа ямар нэгэн хөөсрүүлэгч давстай ус хийгээд /далайн давс бол бүр сайн/ халуун бүлээн усанд ор.Усанд нэлээн удаан хэвтвэл стресс, ядаргаа арилхад тустай.
-Уснаас гарсны дараа биеэ арчилгүй дээрээс нь сэвсгэр халат нөмөр. Энэ нь арьсыг сайн чийгшүүлнэ. Ургамлын хандтай, тайвшруулах цай уу. Жаахан хэвтэж амарч болно. Энэ үедээ маск тавь.
– Арга хэмжээ эхлэхээс цаг, цаг хагасын өмнө нүүрээ янзалж буд. Будаг нүсэр биш байхад анхаар. Гол нь таны нүүр эрүүл байх ёстой.
– Ингэхийн тулд бяцхан савтай эрдэстэй усыг хэрэглэнэ. /үнэртэй усны хоосон савыг ашиглаж болно/
– Крем, пудр тавьсны дараа сальфетик эсвэл нусны алчууранд уснаас шүрш. Тэгээд алчуураа нүүрэндээ хөнгөхөн тавьж хурууны үзүүрээр товшино.
– Хэрэв арьс тань тослог бол энгэсэг тавьсны дараа эрдэстэй усыг нүүр рүүгээ шүрш. Ихэнх нь арьсны гялтганалыг бууруулж нүх сүвийг агшаахад тустай. Эрдэстэй усыг бяцхан шүршигчинд хийж цүнхэндээ авц яв эгзэгтэй мөчид хэрэглээрэй.
-Нүүрээ будахын өмнө зовхиндоо пудр тавь. Ингэвэл зовхины тень урсахгүй, сормуусны будаг хилэн шиг харагдах болно.
– Өмнөхөөсөө арай тод өнгөөр уруулаа буд. Будахын өмнө уруулын хүрээг контур харандаагаар тодруул. Ингэсний дараа урууландаа мөн пудр тавьж /урсахаас сэргийлнэ/ сонгосон будгаа түрхээрэй.